Зарим ШТС-уудад АИ-92 бензин зарахгүй байна

Хуучирсан мэдээ: 2022.09.28-нд нийтлэгдсэн

Зарим ШТС-уудад АИ-92 бензин зарахгүй байна

Зарим ШТС-уудад АИ-92 бензин зарахгүй байна

Иргэд цахим хуудаст зарим шатахуун түгээгүүрийн газар АИ-92 бензин зарахгүй гэж мэдэгдэл гаргасан талаар бичжээ. Үүнийг Ашигт малтмал газрын тосны газраас тодруулахад “Улсын хэмжээнд есдүгээр сарын 26-ний байдлаар нийт 112 мянга 244 тонн шатахууны үлдэгдэл байна. Үүнээс А-80 автобензин 7848 тонн, АИ-92 автобензин 25 мянга 300 тонн, АИ-95 автобензин 4239 тн, Дизель түлш 70 мянга 498 тн үлдэгдэлтэй байгаа.

Зарим аж ахуй нэгжийн нийлүүлэлтэд тасалдал үүссэн асуудал гарсан. Энэ нь шатахууны нөөцгүй болсон гэсэн үг биш.

Одоогоор А-80 автобензин 47 хоног, АИ-92 автобензин 19 хоног, АИ-95 автобензин 32 хоног, Дизель түлш 26 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна” гэв.

МТ ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦ АИ-92-ЫГ ТАЛОНООР ОЛГОЖ БАЙГАА НЬ ҮНЭН

Мөн уг асуудлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд, АИ-92 бензин зарахгүй байна гэх иргэдийн гомдол болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллийн мөрөөр холбогдох газруудаас тодрууллаа.

МТ шатахуун түгээх станцад нийлүүлэлтийн доголдол үүсч, наймдугаар сарын сүүлээс АИ-92 бензинийг нийтэд худалдаалахгүй байгаа тул хэрэглэгчид бусад шатахуун түгээх станцаас авч ачаалал нэмэгдсэн байна.

Үүнээс болж бусад компанийн шатахуун түгээх станцуудын тухайн өдрийн бензин хэвийн хэрэглээнээс өмнө дуусаж байгаа бөгөөд өдрийн цагаар хот дундуур тээвэрлэх хориотой учир цаг тухайд нь сумлах боломжгүй, шөнийн цагаар сэлбэж байна гэх мэдээллийг авлаа.

"Магнай Трейд" ХХК улсын хэмжээнд 150 шатахуун түгээх станцтайгаас 30 нь Улаанбаатар хотод байдаг. Эдгээрийн зарим нь АИ-92 зарахгүй байгаа.

Дээрх асуудлаас үүдэж шатахуун түгээх станц нэг бүрд ирэх ачаалал өндөр болсон учир нөөц буурсан мэт харагдаж, иргэд банкаа дүүргэж, нөөцлөх, дараалал үүсгэх явдал гарсан байна. "Магнай Трейд" ХХК-ийн бүтээгдэхүүний нийлүүлэлт ойрын хугацаанд хэвийн болох тул энэ хугацаанд бусад аж ахуйн нэгжүүдээс бүтээгдэхүүн авч талоноор зарах зохицуулалт хийсэн гэжээ.

Өнөөдрийн байдлаар бензин ачсан 336 вагон төмөр зам дээр зогсож байгаагаас Толгойт өртөөнд 172, үлдсэн нь Багахангай, Чойр өртөөнд буухаар мэдүүлэг өгсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж