Гашуунсухайтын тээврийн жолооч лацтай машиндаа нас баржээ | News.MN

Гашуунсухайтын тээврийн жолооч лацтай машиндаа нас баржээ

Гашуунсухайтын тээврийн жолооч лацтай машиндаа нас баржээ

Гашуунсухайтын тээврийн жолооч лацтай машиндаа нас баржээ

Өмнөговь аймагт Гашуунсухайт боомтоор тээвэр хийж байсан жолооч Хятадын штамбын талбайд лацтай машин дотроо нас баржээ. Албан бус эх сурвалжуудын мэдээлж байгаагаар эрүүл мэндийн байдлаас шалтгаалж тухайн жолооч өнөөдөр машиндаа нас барсан байна.

Тус жолоочийн хувьд Гашуунсухайт чиглэлд богины тээвэрт буюу 25 км-т битүүмжлэгдэн, тусгаарлагдсан орчинд хил гарч нүүрс тээвэрлэдэг байжээ.

Ийнхүү тээвэр хийх явцад хил гарч кемпдээ очих хүртлээ машинаасаа огт буух эрхгүй байдаг байна. Үүнээс болж эрүүл мэндийн байдал нь муудах, хүндрэх эрсдэлүүд гардаг аж. Гэхдээ тус боомтоор тээвэр хийж буй жолооч нарын эрүүл мэндийн байдалд мэргэжлийн эмч нар тогтмол үзлэг хийж зөвлөгөө өгдөг гэв.

Эргэн сануулахад, өнгөрсөн саруудад тус боомтод ХӨСҮТ болон мэргэжлийн эмч нарын төлөөлөл түр цэг байгуулж үзлэг, оношилгоо хийсэн. Энэ үеэр бөмбөлөг тээврийн жолооч нараас ДОХ-ын сэжигтэй тохиолдол илэрсэн гэх мэдээлэл гарсан юм. Тэгвэл уг мэдээллийг ХӨСҮТ-ээс тодруулахад "Гашуунсухайт дахь жолооч нараас бэлгийн замын халдварт өвчний түргэвчилсэн шинжилгээ авахад ДОХ-ын сэжигтэй тохиолдол илэрсэн нь үнэн. Энэ асуудлыг тодруулахаар ХӨСҮТ-өөс баг гарч Гашуунсухайт руу явсан. Гэхдээ энэ нь түргэвчилсэн шинжилгээ учир 100 хувь үнэн гэсэн үг биш. Тиймээс яаран дүгнэлт гаргах нь ташаа ойлголт юм. Сэжигтэй сорьцыг лабораторид дахин шинжилснээр баталгаажуулна. Мэргэжлийн эмч нар бусад нарийн мэргэжлийн үзлэгийг хийж байгаа” гэж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ХарамсалтайХарамсалтай
6
ХахаХаха
5
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-28 103.212.116.202

Ene niitlel suulruugee yu bolchihwoo tegeed ter nas barsan hun ni dox toi bsn geed bgamu.

Avatar

Зочин 2022-09-28 66.181.190.202

хүний наад захын бааж шээх эрхийг зөрчихөөр чинь, цаашлаад усанд орох унтаж амрах эрх энэ тэр бол байхгүй л дээ

Avatar

Бадарч тахар 2022-09-28 192.82.86.141

Мөнгөний төлөө явж байж үхлээ ! Өөр ажил олдооогүй юм байх да ! Монгол хүн байж ингэж үхнэ гэдэг ёстой хохь нь !!

Avatar

Зочин 2022-09-28 66.181.160.27

Үхэх хүртлээ хөдөлмөрлөж байгаа хүнийг буруутгаж болохгүй. хүний эрх ашиг хамгаалж чадахгүй байгаа юм биш үү

Avatar

Монголм 2022-09-28 103.26.194.122

Эргүүтээч мал минь. Ажил хийж амьдралаа авч явах гэж хөдөлмөрлөж бгаа хүн. Харин орлого олохоос илүш хүний эрүүл мэнд аюулгүй байдлыг үл тоодог компани хил гаалийнхантай хариуцлага тооц. Наад хэдэн нүүрсний машинтай авилгачдыг тавла. Ажил хий гээд цэцэрхээд бдаг чам шиг популистууд мөн чанар үнэн төрх нь чам шиг л дээ

Avatar

Зочин 2022-09-28 107.123.5.31

Оросын бууны нохай женко халтмаевич баттулгаев пиZдагийн балаг ойр мөддөө дуусахгүй ээ……

Avatar

Зочин 2022-09-28 202.9.46.40

ИАНыг тарааж данхыг авдрантад 25аас доошгүй жил хийж байж энэ мэт хүндрэлээс гарна. МАНтайгаа байгаад байвал удахгүй Монгол улс эзгүйрэх л байх.

Avatar

Зочин 2022-09-28 192.82.86.208

Хулхи, хууралт…

Avatar

Зочин 2022-09-28 64.119.19.25

сар тэнд ажилласан. үнэхээр заваарсан газар, хүний эрүүл мэнд, архидалт, биеэ үнэлэлт чүй чорт…эмнэлэг, эмч бхгүй,

Avatar

Зочин 2022-09-28 103.229.123.166

Мэргэжилийн эмч нар тогтмол үзлэг хийдэг яаж худал мэдээлэл тарааж чадаж бнаа.?😡

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж