Гашуунсухайтын тээврийн жолооч лацтай машиндаа нас баржээ

Хуучирсан мэдээ: 2022.09.28-нд нийтлэгдсэн

Гашуунсухайтын тээврийн жолооч лацтай машиндаа нас баржээ

Гашуунсухайтын тээврийн жолооч лацтай машиндаа нас баржээ

Өмнөговь аймагт Гашуунсухайт боомтоор тээвэр хийж байсан жолооч Хятадын штамбын талбайд лацтай машин дотроо нас баржээ. Албан бус эх сурвалжуудын мэдээлж байгаагаар эрүүл мэндийн байдлаас шалтгаалж тухайн жолооч өнөөдөр машиндаа нас барсан байна.

Тус жолоочийн хувьд Гашуунсухайт чиглэлд богины тээвэрт буюу 25 км-т битүүмжлэгдэн, тусгаарлагдсан орчинд хил гарч нүүрс тээвэрлэдэг байжээ.

Ийнхүү тээвэр хийх явцад хил гарч кемпдээ очих хүртлээ машинаасаа огт буух эрхгүй байдаг байна. Үүнээс болж эрүүл мэндийн байдал нь муудах, хүндрэх эрсдэлүүд гардаг аж. Гэхдээ тус боомтоор тээвэр хийж буй жолооч нарын эрүүл мэндийн байдалд мэргэжлийн эмч нар тогтмол үзлэг хийж зөвлөгөө өгдөг гэв.

Эргэн сануулахад, өнгөрсөн саруудад тус боомтод ХӨСҮТ болон мэргэжлийн эмч нарын төлөөлөл түр цэг байгуулж үзлэг, оношилгоо хийсэн. Энэ үеэр бөмбөлөг тээврийн жолооч нараас ДОХ-ын сэжигтэй тохиолдол илэрсэн гэх мэдээлэл гарсан юм. Тэгвэл уг мэдээллийг ХӨСҮТ-ээс тодруулахад "Гашуунсухайт дахь жолооч нараас бэлгийн замын халдварт өвчний түргэвчилсэн шинжилгээ авахад ДОХ-ын сэжигтэй тохиолдол илэрсэн нь үнэн. Энэ асуудлыг тодруулахаар ХӨСҮТ-өөс баг гарч Гашуунсухайт руу явсан. Гэхдээ энэ нь түргэвчилсэн шинжилгээ учир 100 хувь үнэн гэсэн үг биш. Тиймээс яаран дүгнэлт гаргах нь ташаа ойлголт юм. Сэжигтэй сорьцыг лабораторид дахин шинжилснээр баталгаажуулна. Мэргэжлийн эмч нар бусад нарийн мэргэжлийн үзлэгийг хийж байгаа” гэж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ХарамсалтайХарамсалтай
6
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж