Тэмцлийн хурц хэлбэрт шилжсэн иран эмэгтэйчүүд | News.MN

Тэмцлийн хурц хэлбэрт шилжсэн иран эмэгтэйчүүд

Тэмцлийн хурц хэлбэрт шилжсэн иран эмэгтэйчүүд

Тэмцлийн хурц хэлбэрт шилжсэн иран эмэгтэйчүүд

Иран улс улс төрийн эмх замбараагүй байдал, иргэдийн жагсаал цуглаан дунд үймж байна. 22 настай Махса Амини нэртэй эмэгтэйг хижаб буюу толгойн алчуур зүүж яваагүйнх нь төлөө баривчилж, улмаар бүсгүй амиа алдсан явдал саяхан гарлаа. Энэ явдлаас улбаалан эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө босов. Жагсаал олон хотыг хамарч, 17 хүн амь үрэгдээд байна. Мөн Курдын муж даяар 733 хүн шархдаж, 600 гаруй хүн баривчлагдлаа. Хүний эрхийн байгууллагуудын мэдээлснээр, амь үрэгдэгсдийн тоо цаашид улам нэмэгдэх хандлагатай байна. Эрх баригчид мөнөөх л харгис хэрцгий, системтэй хэлмэгдүүлэлтийн арга барилаа ашиглаад буй. Тухайлбал, аюулгүй байдлын хүчнийхэн жагсагчид руу буу, усан буугаар буудаж, бороохой ашиглаж байна.

Мөн гар утас, интернетийн хэрэглээг эрс хязгаарлав. Эсэргүүцэл эхэлснээс хойш интернетийн үйлчилгээ үзүүлдэг гурван үндсэн операторын үйл ажиллагааг эрс хязгаарлаж, “WhatsApp”, “Instagram” зэрэг платформуудыг хаажээ. Эсэргүүцэгчдэд дэмжлэг үзүүлэх, өрнөж буй үйл явдлыг хянахын тулд эдгээр платформыг иргэд өргөнөөр ашиглаж байсан.

Тегеран хотод шөнийн цагаар цахилгаан тасарсан явдал ч гарчээ. Эсэргүүцлийн хөдөлгөөн хамгийн ширүүн өрнөж байсан хорооллуудын гудамж бүхэлдээ харанхуйлсан гэж оршин суугчид мэдээлэв.

Иранд сүүлийн жилүүдэд олон ч эсэргүүцлийн жагсаал болсон хэдий ч энэ удаагийнх хэд хэдэн шинэлэг талтай байлаа. Үндсэн гурван шинэлэг талыг “The conversation” хуудас онцлов.

ОЛОН НИЙТИЙН ДЭМЖЛЭГ

Сүүлийн жагсаалын хамгийн гол цөм нь хувцаслалтын талаарх хатуу дүрэм журам байв. Тус улсын ёс суртахууны цагдаа нар Махса Аминиг хижабаа хэт задгай өмссөн гэж баривчилсан. Түүнийг зодуулсны улмаас нас барсан гэж гэрийнхэн нь үзэж байна. Гэвч уг гомдлыг засгийн газар болон цагдаа нар хүлээн зөвшөөрөөгүй. Ямартай ч энэ хэрэг олон нийтийн дургүйцлийг өдөөж, жагсаал цуглаан өрнөлөө.

Жагсагчид эмэгтэйчүүдэд юу өмсөхөө сонгох эрхийг нь олгохыг шаардаж байна. Хүмүүсийн хувийн шийдвэрт засгийн газар хөндлөнгөөс оролцож байгаа нь гал дээр тос нэмсэн явдал болсон юм.

Амьдралын хатуу хэв маяг бүхий нийгмийн зохицуулалт 1980-аад оноос Иранд хэлбэржсэн. Тухайн үед эрх баригч лам нар сөрөг хүчний бүлгүүдийг устгах замаар эрх мэдлээ баталгаажуулж байв. Засгийн газар иргэдийнхээ хувийн амьдралд одоогийнхоос хамаагүй өргөн цар хүрээтэй оролцдог байжээ. Тухайлбал, гэрт нь видео магнитофон, хиймэл дагуулын антен хүртэл тавьдаг байсан. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр эдгээр хатуу хязгаарлалт харьцангуй суларчээ. Харамсалтай нь эмэгтэйчүүдийн хувьд маш их дүрэм журамтай хэвээрээ, ялгаварлан гадуурхалт багасахгүй л байсаар. Зарим зүйлийг засгийн газраас хатуу мөрдүүлсээр л байна.

Ираны засгийн газар эмэгтэйчүүдийн үндсэн эрхийг үгүйсгэдэг. Толгойн алчуур буюу хижабны маргаан нь үүний нэгэн тод илрэл. Хувцаслалтын дүрэм журам нь гутаан доромжилсон утга агуулгатайгаас гадна эмэгтэйчүүдийн өдөр тутмын амьдралыг ихээхэн хүндрүүлдэг аж. Өнөөдөр Иран улсад дарамт шахалтад өртөж үзээгүй хүнийг олоход нэн бэрхшээлтэй байна.

Тийм учраас энэ удаагийн жагсаалыг дэмжиж буй хүмүүсийн тоо маш олон байна. Том, жижиг, баян, ядуу гэлтгүй бүх л хот тосгонд эсэргүүцлийн жагсаал өрнөв.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН УДИРДЛАГА ДООРХ ЖАГСААЛ

Иранд болж байсан өмнөх жагсаалуудаас ялгаатай нь энэ удаагийн жагсаалыг эмэгтэйчүүд удирдаж байна. Мэдээж энэ удаад эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар жагсаж буйтай энэ нь холбоотой. Өмнөх жагсаалууд эдийн засаг, улс төрийн өргөн цар хүрээтэй асуудлуудад төвлөрч байв.

ЭСЭРГҮҮЦЛИЙН ХУРЦ ХЭЛБЭР

Иран улсад ямар нэг байдлаар эсэргүүцэл илэрхийлэх нь тун эрсдэлтэй. Гэвч энэ удаад жагсагчид урьд өмнө байгаагүй туйлын зоригтой үйлдлүүд хийж байна. Тухайлбал, эмэгтэйчүүд гудамжинд хижабаа тайлж, шатаалаа, зарим нь олны нүдэн дээр үсээ тайрлаа. Бичлэгүүдээс харахад цагдаа нар жагсагчдыг тараахад хүндрэлтэй байгаа нь ч ажиглагдсан. Жагсагчид ер бусын зоригтой байж, цагдаа нарыг түлхэж унагааж буй нь ч харагджээ. Үндсэндээ жагсаалуудын цар хүрээ, уур хилэн ер бусын байсныг “The conversation” хуудас онцолж байна.

ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛ ӨӨРЧЛӨЛТ АВЧРАХ УУ?

Одоохондоо үүнийг таамаглаж хэлэхэд эрт. Ираны эрх баригчид олон нийтийн шаардлагад захирагдах хүсэл сонирхолгүй байгаагаа олон удаа илэрхийлсэн. Жагсагчдад нэг удаа нүүр өгчихвөл цаашид дахин шаардлага тавьж, өөрсдийг нь уналтад хүргэж болзошгүй гэж тэд үзэж байна. Түүнчлэн энэ удаагийн жагсаал ямар нэгэн хөдөлгөөн, бүлэглэлтэй уялдаа холбоо байхгүй. Нэгдсэн удирдлага, арга зүйн зохион байгуулалтгүй байгаа нь эрх баригчдад саад учруулж байна. Жагсаал үр дүнгээ өгсөн ч бай үгүй ч бай, засгийн газар асар их төлөөс төлж буй нь тодорхой. Гадаад болон дотоодод аль хэдийнэ суларсан байсан Исламын бүгд найрамдах улсын хууль ёсны байдалд эдгээр эсэргүүцэл хамгийн ихээр нөлөөлж буй нь ойлгомжтой.

Хэрхэн хувцаслах, гэр орондоо юу хийх, юу ууж идэх зэргийг зохицуулдаг шашны өргөн цар хүрээтэй хязгаарлалтыг халахыг иргэд уриалж байна.

Иран эмэгтэйчүүд 1981 оноос хойш их бага хэмжээгээр эсэргүүцлээ илэрхийлсээр ирсэн. 31 настай Вида  Мовахед нэртэй бүсгүй 2017 онд гудамжид хижабаа тайлж, алчуур болгон даллаж байв. Дараа нь 2019 онд 29 настай Сахар Ходаяри гэх эмэгтэй эрчүүдийн хөлбөмбөгийн тэмцээнд нууцаар орсныхоо дараа баривчлагдаж, улмаар өөрийгөө шатаасан. Ираны засгийн газар олон улсын хөлбөмбөгийн эрх баригчдын шахалтаар дараа нь хуульдаа өөрчлөлт оруулж, эмэгтэйчүүдийг тэмцээнд оролцохыг зөвшөөрсөн юм.

Ираны нэрт хуульч Насрин Сотудех мөн онд толгойн алчуураа тайлсан эмэгтэйчүүдийг өмгөөлснийхөө төлөө 38 жил шоронд хоригдож, 148 ташуурдуулах ял сонсож байсан гашуун түүхтэй ажээ.

Эх сурвалж: NY TIMES, THE CONVERSATION

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХарамсалтайХарамсалтай
7
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-29 202.126.89.123

орчуулах гэж тамлах юмаа.

Avatar

Зураач Лондон 2022-09-29 87.80.153.182

Лалын хувьсгалаас өмнө Иран бол хагас европжсон байсан. Хэт шашинжихаар ийм л болно!

Avatar

Оноч 2022-09-29 66.181.160.28

Муслимын шашин бол шашин яваандаа дагагчдын тоо буурахаар л хүч нь сулрана. Тэрнээс өөрөөр сулардаггүй юм. Нөгөө талд олон дагагчтай байх тусам хүчтэй, бодит шашин гэж үзэж болно. Яг өнөөгийн байдлаар хамгийн бодитой биежсэн бурхан Алла байгаа нь үнэн юм. Дагагчын тоогоор хүч нь нэмэгддэг гэдгийг санаарай. Иран ер нь харьцангуй аядуу орон байсан шүү дээ. Намайг Иранд явж байхад би Иран эмэгтэйгээс Хижаб-ын тухай асуухад харин тиймээ, заавал өмсөх ёстой гэдэг одоо тэгээд яахавдээ л гэх жишээний.

Avatar

Оноч 2022-09-29 66.181.160.28

Гадуур охид нь 2,3-аараа явж байхдаа эрэгтэй хүнд сээтэн хаяж тоглож байгаа зэргээс харахад ер нь их либераль газар угаасаа л байсан. Амьдрал дажгүй. Бүр тэр НҮБ-ын хоригт байхдаа л амьдрал асуудалгүй байсан гээд бод. Газрын тос бол хар өнгөтэй шингэн хэлбэртэй л болохоос мөнгө. Мөнгө олоод байгаа газар ядардаггүй юм билээ. Газрын тосны хоригоос Турк их хожсон гэж ярьдаг. Ил далд зохицуулдаг газар нь Турк л байсан. Их ч хөгжсөн энэ хугацаанд. Иран бол эрх чөлөөтэй газар угаасаа байсан.

Avatar

Гээд бүхэл бүтэн ард түмэн тэр чигээрээ буруу бодно гэж байдаггүй юмаа... бүгд ижил бодоод бодит болгочихдог... 2022-09-29 66.181.160.28

Өмссөн хувцасаар дүгнэнэ гэж байдаггүй юмаа. Иран эрчүүд манай эмэгтэйчүүд ихэнх цагаа Бикини өмсөж өнгөрөөдөг гэж инээлдэж байдаг. Учир нь гэртээ ороод бүх хувцсаа тайлаад хаячихдаг нь бас ховор бус үзэгдэл. Хижаб, хувцас нь нөхрөөс нь өөр хүнд гоо үзэсгэлэнг нь харуулахгүй л гэсэн санаа л даа. Эрэгтэй хүний толгойд харахаараа ямар нэг өөр бодол ордог гэж үздэг юм билээ. Гар барьж болохгүй гэдэг ч ижил утгатай. Ер нь бол эмэгтэй хүний талаасаа асуудал бий бий.

Avatar

Оноч 2022-09-29 66.181.160.28

Нэмээд хэлэхэд Дайнаас хожсон улс л хөгжсөн байдаг. Д2Д-аар өмнөд Америк тэр дундаа Аргентин их хожсон. Солонгосын дайнаар Япон их хөгжсөн. Хамаг л хангалтыг хийж байсан. Их хөгжсөн. Вьетнамын дайнаар Сингапур их хожсон. Солонгос ч багагүй үйлчилгээ үзүүлсэн байдаг. Ираны хоригоос Турк их хожсон Эрдоганы үед эдийн засаг нь асар хурдацтай өссөний 1 нууц нь Ираны хориг байсан байдаг гэх мэт. Одоо Украйны дайраар баруун талаас 1 Орос талд 1 хожигч заавал гарч ирнэ. Хятад л болчих бхдаа. Яана даа.

Avatar

Зочин 2022-09-29 202.126.89.93

ац

Avatar

Зочин 2022-09-29 202.126.88.201

ПУТИН ШИ ЦООХОР ИХ ШҮТЭЭД БАЙ. ЭЦЭСТЭЭ ИЙМ ЮМ БОЛНО

Avatar

Зочин 2022-09-29 122.201.21.125

мал минь АНу л дотор нь бужигнуулаад бна

Avatar

Зочин 2022-09-29 122.201.21.20

Чам шиг эргүүг яаж хорвоо дааж явдаг байнаа.

Avatar

Зочин 2022-09-29 202.126.93.90

bas hutler

Avatar

Бадарч тахар 2022-09-29 192.82.86.141

хамгийн тэнэг шашин бол исламын шашин юм ! тэрийгээ одоо хүртэл мөрдүүлэх гээд байдаг ираны эрх баригчид маш харгис бөгөөд маш тэнэг хүмүүс юм ! Аллах нь байсан бол энэ эрх баригчдыг аль эрт дүүжилчихсэн байгаа ! мэдээж байхгүй юм чинь яаж дүүжлэх вэ дэ !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж