Цементийн үнийг зохиомлоор нэмбэл хуулиар хариуцлага тооцно

Хуучирсан мэдээ: 2022.09.28-нд нийтлэгдсэн

Цементийн үнийг зохиомлоор нэмбэл хуулиар хариуцлага тооцно

Цементийн үнийг зохиомлоор нэмбэл хуулиар хариуцлага тооцно

Засгийн газрын хуралдаанаар импортын цементийн татварыг он дуустал тэглэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор эрэлт ихтэй энэ үед зарим аж ахуй нэгжүүд цементийн тонн тутмын үнээ нэмсэн зөрчил гарсан. Эдгээр зөрчлийн талаар иргэд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газарт гомдол гаргасны дагуу шалгалтын ажил эхэлжээ.

Одоогоор хяналт шалгалт үргэлжилж байгаа бөгөөд зохиомлоор үнэ нэмсэн иргэд, аж ахуй нэгжүүдэд Зөрчлийн хуулиар торгох арга хэмжээ авна гэв.

Цар тахлаас шалтгаалж сүүлийн хоёр жилийн хугацаанд барилга, дэд бүтцийн  салбаруудын бүтээн байгуулалтын гол түүхий эд болох цементийн нийлүүлэлтэд тасалдал үүссэн. Хэвийн нөхцөлд дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах чадвартай үндэсний томоохон үйлдвэрүүд бий.  Гэвч Covid-19-өөс шалтгаалж царцаад байсан салбаруудын бүтээн байгуулалт эргэн сэргэхэд эрэлт хэрэгцээ нэмэгдсэн. Ингэснээр үндэсний үйлдвэрүүд дотоод хүчин чадлаар бүрэн ажилласан ч эрэлтийг хангаж чадахгүй байгаа юм. Тиймээс улирлын чанартай бүтээн ажлын явцыг эрчимжүүлэхийн тулд Засгийн газар шийдвэр гаргасан.

Хэдийгээр Засгийн газраас импортын цементэд ногдуулах татварыг чөлөөлснөөр дотоодын болон импортын цементийн эрэлт хоёр дахин нэмэгдэж, үүнийг  дагаад үнэ өсчээ. Тухайлбал, импортын болон дотоодын задгай, шуудайтай цемент буудаг гол зах болох гурвалжингийн гүүрний “44 барилгын зах”-д сүүлийн сар өдөр бүр тогтмол 3-8 вагон цемент ирж байгаа аж. Энэ нийлүүлэлт одоогоор нэмэгдээгүй байна.

Үнийн хувьд Хятад цемент тонн нь 350-400 мянган төгрөгийн үнэтэй байсан бол өнгөрсөн долоо хоногоос 550-650 мянган төгрөг болж өсчээ.

Мөн дотоодын зарим үйлдвэрүүд цементийн тонн тутмын үнийг 600 мянган төгрөг болгох тухай мэдэгдсэн байна. Иймд эрэлт хөөрөгдөж, хомсдол, түүнийг дагасан үнийн өсөлт үүсгэсэн асуудлыг ШӨХТГ шалгаж, хуулийн байгууллага хариуцлага тооцохоор болжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж