Төрийн мэдээллийг ил тод болгох хууль хангалтгүй хэрэгжиж байна | News.MN

Төрийн мэдээллийг ил тод болгох хууль хангалтгүй хэрэгжиж байна

Төрийн мэдээллийг ил тод болгох хууль хангалтгүй хэрэгжиж байна

Төрийн мэдээллийг ил тод болгох хууль хангалтгүй хэрэгжиж байна

Мэдээллийн түгээмэл хүртээмжийн Олон улсын өдрийг тохиолдуулан “Цахим үндэстний мэдэх эрх” хэлэлцүүлэг өнөөдөр /2022.09.28/ Нээлттэй нийгэм форумын байранд боллоо. Уг хэлэлцүүлгийг “Глоб Интэрнэшнл төв”, ЮНЕСКО-ийн Үндэсний комисс, нээлттэй нийгэм форум хамтран зохион байгуулав.

Энэхүү хэлэлцүүлгийн үеэр “Мэдээлэл авах эрх чөлөө ба Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт” сэдвээр Глоб Интернешнл төвийн Удирдах зөвлөлийн гишүүн, Хуульч, судлаач Л.Галбаатар илтгэл тавилаа.

Тэрбээр, “Монгол Улсын Их хурлаас 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг баталж, 2022 оны тавдугаар сарын 1-ээс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Тус хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор “Глоб Интернэшнл” төвөөс иргэдийн болон хууль хэрэгжүүлэгч төрийн албан хаагчдын мэдлэг ойлголтыг тандах зорилгоор хоёр үе шаттай мониторинг хийсэн.

Арга зүйн хувьд хуульд 60 гаруй мэдээллийг ил тод байлгах ёстой хэмээн заасан байдаг. Үүнээс бүх мэдээлэл хариуцагч буюу төрийн байгууллагуудад хамаатай 44 мэдээлэл байдаг. Хуульд заасны дагуу эдгээр мэдээллийг ил тод болгосон эсэх дээр үнэлгээ хийсэн. Мөн тухайн 44 мэдээлэл дээр мэдээлэл нь байхгүй бол иргэн өөрөө хүсэлт гаргаад авч болдог. Энэ хүсэлтийн дагуу ямар хариу өгч байгаа болон хэр нээлттэй бага тал дээр үнэлгээг хийсэн. Иргэний нийгмийн байгууллагын оролцоотойгоор таван бүс нутагт мониторинг хийсэн.  Ингэхдээ Улаанбаатар хотоос Сонгинохайрхан дүүрэг, Баян-Өлгий, Орхон, Хөвсгөл, Ховд аймаг гэсэн хамрах хүрээгээр үнэлсэн. Эдгээр таван газрын дундаж нь 43 хувьтай байгаа нь хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг харуулж байна” гэсэн юм.

Мэдээллийн шинжлэх ухааны олон улсын судалгааны төв болон ЮНЕСКО-ийн хиймэл оюун ухаан, мэдээллийн шинжлэх ухааны салбарууд хамтран, хиймэл оюун ухааны мэдээллийн нээлттэй байдлын талаарх давуу талыг боловсруулжээ. Ингэхдээ Засгийн газарт мэдээллийн нээлттэй байдлын давуу талыг ойлгуулах, цогц алхмуудаар дамжуулан чадавхжуулах зорилгоор нээлттэй мэдээллийн удирдамжийг боловсруулсан байна.

Б.УНДРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2022-09-28 192.82.91.41

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДААС МЭДЭЭЛЭЛ АВАХ, ХАЙХ ХЭЦҮҮ. ХҮНД СУРТАЛ, ХӨШҮҮН ХОЙРГО БАЙДАЛ
БАЙСААР БАЙГАА. ЯЛАНГУЯА ДООД, ДУНД ШАТАНДАА ЖИШЭЭЛБЭЛ ДҮҮРЭГ, НИЙСЛЭЛИЙН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД БҮР Ч ЛАЙТАЙ ХӨШҮҮН. ХҮНИЙ ЭРХИЙН ЭНЭ ЧУХАЛ АСУУДЛЫГ ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС ГЭЖ УНТАА БАЙГУУЛЛАГА АНХААРАЛДАА АВААЧ. ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУД Л ДУУГАРЧ БАЙХИЙН.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж