"НӨАТ-ын сугалааны сурталчилгааг хийсэн студид төлбөр өгөхгүй"

Хуучирсан мэдээ: 2022.09.28-нд нийтлэгдсэн

"НӨАТ-ын сугалааны сурталчилгааг хийсэн студид төлбөр өгөхгүй"

"НӨАТ-ын сугалааны сурталчилгааг хийсэн студид төлбөр өгөхгүй"

НӨАТ-ын баримттай холбоотой бичлэгийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. Тэрбээр “Сүүлийн хэд хоног төсвөө барьж гүйгээд шинэ сайдуудтай өдөр бүр тулж нойр хоолгүй ажиллаж байна. Урьд шөнө бараг унтаагүй, манай яамныхан надтай хамт явж байна. Энэ хооронд ийм юм болчихлоо. Манай ТЕГ-ын дарга эрүүл мэндийн асуудлын улмаас гадаадад эмчилгээнд явж байгаа. Энэ хооронд анхаарал сарниад ийм зүйл боллоо. Энэ бол удахгүй эхлэх НӨАТ-ын сугалааг сурталчлах төлөвлөгөөт ажил байсан юм. Уг бичлэгийг үзсэн, алдаатай зүйлс орсон байна. Ёс зүйгүй үг хэрэглэсэн зүйл болжээ.

Уг санаа нь их энгийн. Тавдугаар сард сугалааг зогсоосноос хойш сугалаа баталгаажуулдаг тоо хоёр дахин буурсан. Долоон жилийн үр дүн гуравхан сарын дотор 50 хувь болж буурлаа. Иймд, сугалааныхаа системийг цахимуулж, ил тод болгосон. Иргэдийн зүгээс зарим сар супер азтан таарсангүй гэдэг шүүмжлэлийг өгдөг. Одоо бүх азтан тодорно. Олон баримт уншуулах тусам таны хожих магадлал өндөрсөнө. Уншуулсан баримтын хэмжээгээр сар бүр сугалаанд өгөх хонжворын сан нэмэгдэнэ.  Хамтарч ажилласан студийн зохиол санаанд хүрэхгүй ийм юм болчихлоо. Энэтэй холбоотой төлбөр хийсэн зүйл байхгүй. Гүйцэтгэл амжилтгүй учраас төлбөр хийгээгүй” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
14
ХахаХаха
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж