ОУВС: Ипотекийн зээлээ зогсоож, ТӨХК-иудын зардлыг танах хэрэгтэй | News.MN

ОУВС: Ипотекийн зээлээ зогсоож, ТӨХК-иудын зардлыг танах хэрэгтэй

ОУВС: Ипотекийн зээлээ зогсоож, ТӨХК-иудын зардлыг танах хэрэгтэй

ОУВС: Ипотекийн зээлээ зогсоож, ТӨХК-иудын зардлыг танах хэрэгтэй

Олон улсын валютын сангийн Ажлын хэсгийнхэн Монголд энэ сарын 15-наас 28-ны өдрүүдэд ажиллаад, тун таагүй мэдээлэл, дүгнэлттэй буцаж байгаагаа мэдэгдлээ. Эдийн засгийн төлөв байдал урд урдахаасаа илүү муудах төсөөлөлтэй, урьдчилан тооцоолж байгаагүй олон эрсдэлтэй нүүр тулахыг хэлэв.

Монгол Улсын ирэх оны эдийн засгийн өсөлтийг тэд 5-4 хувь болгон бууруулжээ.

“Ухаангүй ноёнд урагшгүй албат” гэдэгчлэн Монгол Улсын төр засаг, бодлого зангидагчид буруу замаар будаа тээж, асуудлын голыг олж харж чадахгүй, хэрэгцээ шаардлагагүй төсөлд дэмий мөнгө зарлагадаж, иргэдийнхээ амьдралыг тэтгэх нь битгий хэл эдийн засгаа “сүйрүүлж” буйг хатуухан санууллаа.

Ажлын хэсгийнхэн Монголд ажиллах хугацаандаа Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг хэлэлцжээ. Сангийн сайд Б.Жавхлан ирэх 2023 оны төсвөөс 1 их наяд төгрөг хэмнэх боломж бүрдсэн гэж мэдээлж буй. Гэвч ОУВС-гийн Ажлын хэсгийнхэнтэй уулзахдаа танилцуулсан төсвийн төсөл өчигдөр танилцуулсанаас бага дүнтэй, өөрөөр хэлбэл одоо өргөн барьж буй төсөл хэт "тэлсэн" байгааг онцлов.

“ДОТООД ЭРЭЛТ ИНФЛЯЦИЙГ ӨДӨӨЖ БАЙНА”

ОУВС-гийн Ажлын хэсгийн ахлагч Ангана Банержи Монголд ирээд жолоочийн хүүхэд хүүхдийн мөнгө авч чадахгүй, чинээлэг иргэд түүнийг "завшиж” буйг олж мэдээд гайхсанаа өгүүлсэн юм. Тэрбээр “Хүүхдийн мөнгийг хавтгайруулан олгож байгаа нь буруу, зорилтот бүлэгт өгөх нь зөв. Өндөр орлоготой хэсэгт өгөлгүй, тэрхүү хэмнэсэн санхүүжилтийг бага, дунд орлоготой бүлэгт зарцуулах нь зөв. Үнэхээр шаардлагагүй байхад чинээлэг өрхүүдэд хүүхдийн мөнгө өгөх буруу юм. Өндөр орлоготой иргэдэд төрийн дэмжлэг шаардлагагүй. Тэд үүнийг гадаадад аялах гэх мэт өөр зүйлд зарцуулдаг” гэв.

Ажлын хэсгийнхэн өндөр орлоготой иргэдээс хүн амын орлогын албан татварыг илүү өндөр хувиар авахыг дэмжиж буйгаа илэрхийллээ. Энэ нь төгрөгийн ханшид эерэгээр нөлөөлөхийг хэлэв. Төгрөгийн ханш унаснаар импортын бараа улам үнэтэй болж, цаашлаад инфляцийг өдөөж буйг анхааруулав.

Ирэх оны улсын төсвийн хөрөнгө оруулалтуудыг ач холбогдлоор нь эрэмбэлэн, шаардлагагүй төслүүдийг зогсоох нь зүйтэйг онцоллоо.

Төгрөгийн ханш, гадаад валютын ханш эрсдэлтэй байдалд хүрчээ. Төвбанк бодлогын хүүг өсгөсөн ч энэ шийдвэр дангаараа төгрөгийг тогтоон барьж чадахгүйг хэлэв. Гадаад валютын нөөц ихээхэн буурсан тул нөхцөл байдал амаргүй, ноцтой байдал үүсч болзошгүйг сануулсан юм.

“ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ЗАРДЛЫГ ИХ ХЭМЖЭЭГЭЭР ТАНАХ ХЭРЭГТЭЙ”

Ирэх онд Засгийн газар хэд хэдэн бондыг эргэн төлөх үүрэгтэй. Энэ чиглэлээр УИХ, Засгийн газар бодлогын шийдвэр гаргах хэрэгтэйг хэллээ.

Ангана банержи "Монгол Улсын эдийн засаг цар тахлын дараа сэргэж байна. Хил гааль дээрх саатлын эсрэг Засгийн газар идэвхтэй ажиллажээ. БНХАУ руу түүхий эдийн экспорт хэвийн үргэлжилж байна. Гэвч инфляци өндөр хэвээр байна. Дэлхийн зах зээл дээрх газрын тос, хүнсний бүлгийн үнэ өндөр байна. Монгол Улс эдгээрийн аль алийг нь импортоор авдаг.

Мөн дотоод эрэлт инфляцийг өдөөж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Засгийн газар иргэдийн орлогыг үл харгалзан, дэмжлэг үзүүлсэн. Одоо ч энэ дэмжлэгийг үзүүлсээр байна. Тэтгэврийн доод хэмжээг нэмж, ирэх онд төрийн зарим албан хаагчийн цалинг нэмэх юм байна. Иргэдийн гар дээрх мөнгө нэмэгдсэн нь инфляцид шууд нөлөөлж, түүнийг өсгөдөг.

Төрийн өмчит компаниуд БНХАУ-ын зарим компанитай, ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан байна. Ингэснээр Монгол Улсад орж ирэх байсан экспортын орлого буурсан. Эдгээр нь дэд бүтцийн төслүүд бөгөөд гэрээ улсын нууцад хамаарах тул бид илүү дэлгэрэнгүй мэдээлэлгүй байна. Эндээс мөнгө орж ирнэ гэж хүлээх хэрэггүй болжээ. Мөн эдгээр дэд бүтцийн төслүүд импортыг өсгөнө. Олон нийтэд эдгээр төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлж, яг одоо хэрэгжүүлэх ямар шаардлага байгааг сайтар тайлбарлах шаардлагатай.

Монгол Улсын Засгийн газар Төв банкийг дэмжих хэрэгтэй. Яаж дэмжих вэ гэхээр төсвийн хөрөнгө оруулалтууд, төрийн өмчит компаниудын зардлыг их хэмжээгээр танах шаардлагатай. Бодлогын хүүг 12 хувьд хүргэснээр үр дүн нь шууд өнөөдөр гарахгүй. Хугацаа шаардлагатай. Бодлогын хүүг 12 хувьд хүргэснээр зээл олголт буурна" гэв.

Мөн тэрбээр төсөвтэй адилтгах үйл ажиллагаа болох ипотекийн хөнгөлөлттэй зээлийг цаашид Монголбанк хэрэгжүүлэх нь буруу. Энэ нь төгрөгийн ханшид сөрөг нөлөө үзүүлдэгийг тодотгосон юм. Монгол Улс энэ онд ипотекийн хөнгөлөлттэй зээлийг зогсоох хэрэгтэйг ч хэллээ. Энэ нь барилгын салбарыг дэмжиж буй ч барилга барихын тулд ихэнх нөөцөө гадагшлуулж буйг анхааруулав.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын Засгийн газраас ОУВС-гийн хөтөлбөрт орох хүсэлт илэрхийлээгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
5
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2022-09-28 202.131.227.82

АЛДАГДАЛТАЙ, АШИГГҮЙ АЖИЛЛАЖ БАЙГАА ТӨК-УУДЫГ ТАТАН БУУЛГАЖ, БАЙРАНД НЬ СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙГ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ

Avatar

Иргэн 2022-09-28 66.181.189.223

Маш зөв зөвлөгөөнүүд байнаа . Хуульчид болон олимпийн медальтнуудад өгдөг хэтэрсэн үнэтэй цалинг болиулах хэрэгтэй

Avatar

Зочин 2022-09-28 103.229.123.225

ТӨХК*уудад утгагүй, маш өндөр үнэтэй, шаардлагагүй худалдан авалт маш их байдаг. Үүнийг зөв голдрилд оруулбал ашигтай ажиллана.

Avatar

Зочин 2022-09-28 66.181.189.230

Ангана Банержи Монголын эдийн засгийг эмчилнэ ч нэж юу байхав

Avatar

Зочин 2022-09-28 69.128.174.41

said naryn toogoo nem, gadaadad orshuulgyn yamny saidyn oron toog shineer baiguul.

Avatar

Зочин 2022-09-28 85.233.56.113

Төрийн өмчит компаниудын захирал, дарга нарын цалин, шагналыг маш их танах хэрэгтэй. Зүгээр л мөнгө хүүлээд байж байдаг амьтад. Эрдэнэт гэх мэтийн захирал болсон хүмүүс бусад хүнээс юуг илүү хийгээд байгаа юм бэ? Зүгээр л хүн зараад мөнгөнд пологтоод байж байдаг нь үнэхээр буруу шүү. Хэн ч хийж чадах, хүнээс илүү их хүч чадал шаардахгүй л ажил ш дээ. Бусад компани, үйлдвэрийн газруудын дарга нар ч адил!!! Тэдний цалин хангамжийг танахад л хэчнээн цэцэрлэг. сургуулийн мөнгө гарна даа!!!

Avatar

Зочин 2022-09-28 103.57.94.214

монгол банк мэдрэмжгүй байна

Avatar

Хотын уугуул иргэн 2022-09-28 192.82.83.10

Эд нарын юм мэдэж, бидэнд зааварлана гэж юу байдгийн. ОУВС- " мэргэн зөвлөмжөөр" Монгол улс сүүлийн 30 жилд өнөөгийн ядуурлын төвшинд хүрсэн.

Avatar

Зочин 2022-09-28 192.82.90.70

30 jiliin umnu ch ingej yarij baisan odoo ch heveer. yu ch hiihgui busdiin mergen zuvluguug ch huleen avah chadvargui ulsuud daa

Avatar

Зочин 2022-09-28 103.26.193.165

Араас нь биелүүлсэн болоод л хэдэн сарын дараагаас бөөн мөнгө тараагаад худлаа үнэн бага хүүтэй зээл гаогасан мэт аяглаж өөрсдөө идээд байхаар яаж үр дүн нь гарах вэ дээ. Мань мэтээс л долоон дор хүмүүс ирэв гэж дээ.

Avatar

Зочин 2022-09-28 64.119.20.253

Өндөр орлоготой иргэдэд төрийн дэмжлэг шаардлагагүй. Тэд үүнийг гадаадад аялах гэх мэт өөр зүйлд зарцуулдаг” гэв.

Avatar

Зочин 2022-09-28 64.119.24.198

Тэтгэвэр нэмж болохгүй гэж зөвлөгөө өгдөг тэнэгүүд бидэнд хэрэггүй

Avatar

Иргэн 2022-09-28 64.119.24.198

ОУВС хэрэггүй дээ. Тэтгэвэр нэмж болохгүй гэж зөвлөгөө өгдөг өөр тэнэг байх уу???

Avatar

Зочин 2022-09-28 103.10.21.249

хатуу үнэнийг хэлсэн бна бас луйварчдыг зээлээ төл хулгай цавчаа хийхээ боль гэж хэлэхээ мартсан эсвэл түр хойшлуулсан бна

Avatar

Зочин 2022-09-28 66.181.188.120

ИХ ИДЭЖ УУСАН БАЙНА АА ГЭЖ ДҮГНЭЖ ЭЭ

Avatar

Зочин 2022-09-28 192.82.86.189

ОУВС ХЭРЭЭ ШИГ ГУАГЛАХАА БОЛИВОЛ ЯАСАН ЮМ БЭ? ОРОС-УКРАИНЫ ДАЙНААС Л БОЛЖ АТОМ АСУУДАЛ ҮҮСЧ БАЙГАА ШҮҮ ДЭЭ. ИПОТЕКИЙН ЗЭЭЛ, ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ЦААШ НЬ ТУУШТАЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ. ЭНЭ БОЛ ЭНЭ ХҮНД СОРИЛТЫН ҮЕД АВАХ ХАМГИЙН САЙН АРГА ХЭМЖЭЭ ЮМ

Avatar

иргэн 2022-09-28 64.119.19.112

Сангийн сайд Жавхлан маш муу ажиллаж байна. ажлаа өгсөн нь дээр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж