Ж.Сүхбаатар үнэнд гүйцэгдэв

Хуучирсан мэдээ: 2022.09.28-нд нийтлэгдсэн

Ж.Сүхбаатар үнэнд гүйцэгдэв

Ж.Сүхбаатар үнэнд гүйцэгдэв

Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар өмнө нь өөрийн цахим хуудастаа түгжрэлд талийгаачаа нутаглуулж буй ар гэрийнхний цуваа нөлөөлж буй тухай жиргэсэн. Тэрбээр “Буяны цуваа энэ өдрүүдэд түгжрэлд нөлөөлдөг. Ламаас асуусан цагаар ихэвчлэн болдог. Тэр нь түгжрэлийн оргил цагтай давхцдаг. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн орчимд бөөгнөрөл үүсдэг. Буяны газрын удирдлагуудтай дараа уулзалт хийж ярилцахаар төлөвлөж байгаа” гэсэн нь олны ундууцлыг хүргээд амжсан.

Тэгвэл энэ удаа Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулахдаа "Үндэсний хороо хоёр удаа хуралдсан. Хотын түгжрэлийн ид ачааллын үе эхэлсэн. Бид том зургаар бодлогын арга хэмжээг тодорхойлж, төлөвлөгөөний ерөнхий чиглэлийг гаргаж, ажлын хэсгүүдийг байгуулсан. Он гараад 576 нийтийн тээврийн хэрэгсэл ашиглалтаас гарна. Бид 1.8 сая хувийн автомашинаар зорчиж буй тоог 1.5 сая болгохоор төлөвлөж байна. Энэ удаагийн төсвийн бодлогоор түгжрэлийн эсрэг хатуу бодлого явуулахаас түдгэлзэж байна. Судалгаагаа нэлээд нарийвчилна.

Үндэсний хороо түгжрэлийн эсрэг хууль гаргах, авто зам ашигласны төлбөр, машинтай холбоотой татвар зэрэг асуудлуудыг иж бүрнээр нь авч үзье. Ард иргэд хэцүү байгаа үед төсвийн бодлогоо анхааръя гэсэн. Энэ асуудлыг ирэх сард багцалж, цогцоор нь танилцуулах үүрэг чиглэлийг авсан. Их хотын соёл, замын хөдөлгөөний дүрэм, иргэдийн хандлагын өөрчлөлт гаргах тал дээр соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулна. Түгжрэл нь ганцхан замын хөдөлгөөнийх бус төрд буй хүнд суртал, дүрэм журам, иргэдийн сэтгэлгээтэй холбоотой" гэв.

Мөн тэрбээр Улсын төсвөөр нийслэлд өгөх гэж байсан 587 тэрбум төгрөгөө болиод 339 тэрбум төгрөгийг сайдын багцад оруулсан. Харин нийслэлд 420 тэрбум төгрөгөө хадгалж, 200 гаруй тэрбум төгрөгийн боломжийг өгч буй. Учир нь хяналт хариуцлага талаас Засгийн газраас анхаарч, төсвийг хувааж шийдсэн. Миний хувьд энэ асуудлыг дээд зэргийн шуурхай шийдэхийн тулд ажиллана. Ерөнхий сайд хамгийн чухал нь чанартай автобус оруулж ирэхийг анхааруулсан" гэдгийг онцлов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж