Абэгийн оршуулгын зардал хатан хааныхаас илүү гарав

Хуучирсан мэдээ: 2022.09.28-нд нийтлэгдсэн

Абэгийн оршуулгын зардал хатан хааныхаас илүү гарав

Абэгийн оршуулгын зардал хатан хааныхаас илүү гарав

Японы ерөнхий сайд агсан Абэ Шинзогийн оршуулах ёслол өчигдөр /2022.09.27/ болсон. Харин Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын хатан хаан II Элизабетын оршуулга үүнээс хэдхэн хоногийн өмнө буюу есдүгээр сарын 19-нд болов. Аль аль оршуулгад олон орны нэр хүндтэй төлөөлөгчид хүрэлцэн ирж, эмгэнэл илэрхийлсэн ба улс даяар нүсэр их зан үйл болжээ.

Их Британийн засгийн газар оршуулгын зардал хэд болсныг албан ёсоор зарлаагүй ч 8.5 сая ам.доллар болсон гэж эх сурвалж мэдээлэв. Харин Абэ Шинзогийн оршуулгын зардал 12 сая орчим ам.доллар болсныг Японы засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ. Нийт зардлын тал орчим хувийг аюулгүй байдалд зарцуулжээ. Тэгвэл зардлын гуравны нэгийг гадаадын 700 орчим хүндтэй зочныг хүлээн авахад зарцуулсан байна.

Ерөнхий сайд агсаны оршуулгыг төрийн ёслолын хэмжээнд зардал ихтэй хийх санаа иргэдийг талцуулаад байсан. Киодо агентлагаас явуулсан судалгааг харвал судалгаанд оролцогчдын 70 хувь нь засгийн газар хэт их зардал гаргаж байна гэж үзжээ.

Эх сурвалж: QUARTZ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж