ОХУ хэсэгчилсэн дайчилгаа зарласнаас хойш хэдэн арван мянган орос хүн эх орноо орхин явж байна. Зөвхөн Казахстан руу л гэхэд 98 мянга орчим иргэн гарсан тухай Казахстаны Дотоод хэргийн яамны цагаачлалын алба мэдээлжээ. Казахстаны ерөнхийлөгч Касым Жомарт Токаев бүх орос иргэнийг хүлээн авна гэв.
Казахстанаас гадна олон мянган орос иргэн Гүрж рүү "дүрвэж" байна. Бүс нутгийн эрх баригчдын мэдээлснээр, Мягмар гаригт Гүржийн хил дээр 5500 орчим тээврийн хэрэгсэл хүлээлгийн байдалтай байна. Гүржийн эрх баригчид иргэдийг явганаар хил нэвтрэхийг зөвшөөрчээ.
Дүрвэгсдийн тоо ихэссэнтэй холбоотойгоор Орос улс Гүржийн хил рүү цэргээ илгээж, шалган нэвтрүүлэх цэг байгуулжээ. Ердөө тав хоногийн дотор 260 мянган хүн дүрвэсэн гэх мэдээлэл гарсан. Тиймээс Путин энэ үйлдлийг таслан зогсоохын тулд Оросын хилийг битүүмжлэхээр бэлтгэж байж болзошгүй гэсэн болгоомжлолыг төрүүлжээ.
Кремль хот суурин газруудад, тэр дундаа Москвад үймээн самуун үүсгэхгүйн тулд Сибирь, Хойд Кавказ зэрэг үндэстний цөөнх суурьшсан бүс нутгуудад дайчилгаагаа эрчимжүүлж байж болзошгүйг шүүмжлэгчид хэлэв. Хойд Кавказын Дагестанд дайчилгааг эсэргүүцсэн 100 гаруй хүн баривчлагджээ. Харин улс даяар 2000 гаруй жагсагчийг баривчилсан.
Эх сурвалж: SCMP, DAILY MAIL
Холбоотой мэдээ