Улаан буудайн өртөг нэмэгдсэнээр гурилын үнэ өссөн гэв

Хуучирсан мэдээ: 2022.09.28-нд нийтлэгдсэн

Улаан буудайн өртөг нэмэгдсэнээр гурилын үнэ өссөн гэв

Улаан буудайн өртөг нэмэгдсэнээр гурилын үнэ өссөн гэв

Монголын гурил үйлдвэрлэгчдийн холбооноос цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор гурил үйлдвэрийн салбарын талаар мэдээлэл хийлээ.


Монголын гурил үйлдвэрлэгчдийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал М.Намсрай:

Монгол Улсад нийт 70 орчим гурилын үйлдвэр бүртгэлтэй байдаг.  Үүнээс 2021 оны байдлаар 12 гурилын үйлдвэр үйл ажиллагаа явуулсан. Харин энэ оны байдлаар найман гурилын үйлдвэр тогтвортой бус байдлаар үйл ажиллагаа явуулж байна. Энэхүү найман үйлдвэр нь 1000 орчим ажлын байртай, нийт 900 мянган тонн улаан буудай тээрэмдэх хүчин чадалтайгаар эрүүл, чанартай гурилыг иргэддээ нийлүүлж байгаа билээ.

Нэг тонн улаан буудайнаас 75 хувь нь гурил, 25 хувь нь хивэг гардаг. 75 хувийн гурилаас улаан буудайн чанараас шалтгаалан дээд гурил, нэгдүгээр гурил, хоёрдугаар гурил, хүүхдийн будаа гэсэн ангилалтайгаар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Дотоодын зах зээл маань 340 мянган тонн улаан буудай, 240-260 мянган тонн гурилын хэрэгцээтэй. Сүүлийн таван жилийн байдлаар гурилын үйлдвэр дотоодын түүхий эдийн хэрэгцээг 60-70 хувийг хангаж, 30-40 хувийг импортын бүтээгдэхүүн эзэлж байна.

Өнгөрсөн онд улаан буудайг 700 төгрөгөөр авч, нэгдүгээр гурилыг 1100-1200 төгрөгөөр  борлуулж байсан бол энэ жил газар тариалангийн холбоо, газар тариалангийн ажилчид маань өнгөрсөн сард улаан буудайн өртөг нэмэгдсэнтэй холбогдуулан улаан буудайг үнийг зарласан. Ингэхдээ тонн тутмыг нэг сая 200 мянгаар худалдах болсон. Нэмэгдсэн шалтгаан нь улаан буудай тарьдаг үр нь 980 мянган төгрөг байсан бол нэг сая 400 мянган төгрөгөөр буюу 15 хувиар, бордоо нэг сая 800 мянган төгрөг байсан бол гурван сая 800 мянган төгрөг буюу 110 хувийн өсөлттэй болсон. Мөн түлш шатахууны үнэ 40-50 хувь өссөн байна. Бусад ажиллах хүчний зардал нэг дахин нэмэгдсэн учраас газар тариалангийн холбооноос үнийн өсөлтөө албан ёсоор мэдэгдсэн.

Иймээс гурилын үнэ 50 хувиар нэмэгдэх буюу тонн нь 1600000-1800000 төгрөгөөр үе шаттайгаар нэмэгдэх нөхцөл байдал үүссэнийг иргэд, харилцагч байгууллагууддаа мэдэгдэж байна.

Үнээ нэмснээр иргэдэд амьдралд нэрмээс болохыг үгүйсгэхгүй?

-Сүүлийн таван жилийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг харахад 2018 онд 12 гурилын үйлдвэр хэвийн үйл ажиллагаа явуулдаг байсан. Ингэхдээ Хятадаас мэргэжилтнүүд ирж 12 гурилын үйлдвэр тус улс руу бүтээгдэхүүн экспортод гаргах эрхтэй болсон. Гэтэл дөрвөн гурилын үйлдвэр 2021, 2022 оны байдлаар хаалгаа барьсан. Бусад томоохон гурилын үйлдвэр нь жигд үйл ажиллагаа явуулдаг байсан ч 50 хувийн гүйцэтгэлтэй л ажиллаж байна. Энэ нь дотоодын зах зээл хумигдаж , гадагшаа чиглэх зах зээлээ тэлж чадахгүй байна.

Хүчин чадлынхаа гуравны нэгээр л ажиллаж байхад өртөг нэмэгдэх нь тодорхой. Гурил үйлдвэрийн салбар дотоодын салбарыг бүрэн хангаж, экспортод бүтээгдэхүүн гаргах боломж хангалттай байна. Үүнийг дэмжих бодлого төрөөс хэрэгтэй байна.

Б.УНДРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж