Монголд өгч буй гадаадын банкуудын “анхааруулга” | News.MN

Монголд өгч буй гадаадын банкуудын “анхааруулга”

Монголд өгч буй гадаадын банкуудын “анхааруулга”

Монголд өгч буй гадаадын банкуудын “анхааруулга”

Эрчим хүч, инфляцийн хямрал томоохон эдийн засагтай орнуудыг эдийн засгийн уналтад оруулах эрсдэл нэмэгдэж байгаатай холбоотойгоор дэлхийн эдийн засгийн өсөлт саарч буйг экспертүүд мэдээлж байна. Хятадын эдийн засгийг хасч тооцвол Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнуудын эдийн засаг 2022 онд 5.3 хувь хүрч өснө гэж Дэлхийн банк тооцоолжээ.

Монгол Улсын эдийн засгийн төлөв цаашид Украины дайн сунжрах, Хятадын Covid-19-ийг үл тэвчих бодлогоо үргэлжлүүлэх, өндөр хөгжилтэй орнуудын мөнгөний бодлогын төлөв хүлээлтээс илүү эрчимтэй чангарах зэрэг хэд хэдэн эрсдэлт хүчин зүйлсээс хамаарахаар байгааг тодотгов.

Дэлхийн банк Монгол Улсын төлбөрийн тэнцэл муудах, төсвийн алдагдал нэмэгдэн, бодлогын орон зай улам хумигдах, инфляцийн дарамт эрчимжих эрсдэлтэйг онцгойлон анхааруулж буй юм. Улмаар Монгол Улс дотооддоо макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах зайлшгүй шаардлага нэмэгдэж байгааг онцлов.

Монгол Улсын эдийн засгийн 2022 оны өсөлтийн төсөөллөө 2.5 хувиас 2.4 хувь болгон бууруулаад буй Дэлхийн банк ирэх 2023-2024 онд эдийн засгийн өсөлт дунджаар зургаан хувь байна гэж тооцоолсон байна.

Хилийн боомтын саатал, дэлхийн эдийн засгийн өсөлт сулрах төлөв, импортын хүнс, шатахуун, бордооны үнийн өсөлт зэргээс шалтгаалан 2022 онд Монгол Улсын эдийн засаг 2.4 хувиар л өснө гэж Дэлхийн банк тооцоолжээ. Тухайлбал, төсвийн арга хэмжээг зорилтот бүлэгт чиглүүлэх нь дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, эрсдэл хуримтлагдаж буй энэ үед төсвийн тогтвортой байдлыг сайжруулахын зэрэгцээ бодлогын орон зай бий болгоход ач холбогдолтойг мэдээлэв.

Ирэх 2023-2024 онд “Оюутолгой” төслийн гүний уурхай ашиглалтад орохтой холбоотойгоор эдийн засгийн өсөлт эрчимжиж зургаан хувьд хүрнэ гэж үзжээ.

Азийн хөгжлийн банк (АХБ)-ны хувьд ч Монгол Улсын эдийн засгийн сэргэлт зогсонги, өсөлт алгуур, төлбөрийн тэнцлийн цочролтой, инфляци, урсгал дансны алдагдал өсөхөөр байгааг анхааруулсан. Тиймээс макро эдийн засгийн тогтвортой байдал, тэнцвэрийг хангахад төсвийн бодлогын тохиргоо зайлшгүй хийх шаардлагатайг хэлж буй юм.

АХБ Монгол Улсын эдийн засгийн хувьд 2022 онд нам түвшний өсөлт хадгалагдана. Худалдааны боомтуудын үйл ажиллагаа сайжирч, хэвийн горимд шилжих, гадаад эрсдэл буурах зэрэг суурь нөхцөлд үндэслэвэл 2023 онд ДНБ-ий өсөлтийн хурдац нэмэгдэх боломжтой гэж үзжээ.

Гэвч урсгал дансны алдагдал болон инфляцийн төсөөлөл өмнөх төсөөллөөс өндөр байхаар хүлээгдэж буйг анхааруулав.

Зүүн Ази, Номхон далайн бүс нутагт сэргэлтээрээ тэргүүлж байсан БНХАУ-ын өсөлт 2022 онд 2.8 хувь хүрэх төлөвтэй байгаа нь 2021 оны 8.1 хувийн өсөлттэй харьцуулахад огцом буурах үзүүлэлт юм. Бүс нутгийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2021 онд 7.2 хувь байсан бол энэ онд 3.2 хувь болж саарах, ирэх онд 4.6 хувь хүрч эргэн сэргэх төлөвтэй байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-28 202.179.25.139

Mongol uls кomunist daranguilagj udirdagjtai Hyatad Orosoos doloon dor uls yumaa

Avatar

Irgen 2022-09-28 202.126.89.166

Ардчилсан нам улсын дансыг улайлгаад хүлээлгэж өгсөн гэнэлээ нөөцгүй болсон гээд Эрдэнэт үйлдвэрийг элбэгдорж авчихсан байсан бол бид ковидын 2 жилд яах байсан юм болоо .Энэ засгийн ачаар бүгдээ төлүүлж хүүхдийн мөнгө аваад улсаа өрөнд оруулаад бид гайгүй амьдраад байгаа юм бишүү улам даврах гээд байх юмдаа

Avatar

Баска 2022-09-28 202.55.188.92

Өрөвдмөөр сургаар мэдэмхийрэгч

Avatar

Зочин 2022-09-28 202.9.46.40

Оюутолгойн гүний уурхай ашиглалтанд орсон ч данхыг шоронд хийж МАНыг тараахгүй бол Монгол улс цаашид оршин байх эсэх нь эргэлзээтэй л болж байна .

Avatar

Зочин 2022-09-28 103.57.93.208

х****а чи энэ засаг сайн ажиллаж байгаа болохоор шээс чинь гоожоод бн даа

Avatar

Зочин 2022-09-28 203.91.115.52

Энэ хүүрнүүд төсөв л хөөсрүүлээд байх юм. Өөрсөддөө хэрэгцээт мөнгийг болохоор хэвлээд хэрэглэчихнэ. Харин түүний үр дүнд үүсэх инфляцийн дарамтыг иргэд л үүрч байна. Ерөөсөө жагсаж ЗГ-г огцруулъя. Арай дэндлээ.

Avatar

Зочин 2022-09-28 119.40.98.177

Хөөрхийдөө муу хэлүүлэн, эх орноосоо дайжсан СБ-ийн баталсан төлөвлөгөөний дагуу “Оюутолгой” төслийн гүний уурхай ашиглалтад орж, аврах нь.
Буян санаж Сайханбилэгт талархаж байна.

Avatar

Зочин 2022-09-28 122.201.22.2

Ирэх 2023-2024 онд “Оюутолгой” төслийн гүний уурхай ашиглалтад орно гэж мөн их хошигруулах юм даа Тийм амархан оруулахгүйгээ Роио тинто мэдэх байлгүй дээ Чихдээчээ

Avatar

Зоч 2022-09-28 66.181.190.32

Чэнжийн захаар Доллар худалдаж оросуудад өгөхөө зогсоо,Хүрэлбаатараа

Avatar

Зочин 2022-09-28 103.111.68.3

Оросууд ирж манай гадаад валютыг худалдаж авч валютын хомсдолд оруулж байна хэнд ч хэрэггүй рубль битгий аваад байгаачээ хаана ч гүйлгээ байхгүй тэгээд ч Оросоос нефьтээс өөр юу худалдаж авах билээ Орос өөрөө дампуурч байгаа улс ш дээ

Avatar

Зочин 2022-09-28 64.119.24.173

Бусдыг өөр шигээ мал гэж бүү бод. Ашиг тооцож л ажлаа явуулж байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж