УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчиж болох уу?

Хуучирсан мэдээ: 2022.09.28-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчиж болох уу?

УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчиж болох уу?

Д.Сарангэрэл сайд “улны айл” гэсэн үгнээсээ болоод Засгийн газрын гишүүнээс буув. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэнчилэн ялгаварлан гадуурхаж үл болох заалтыг зөрчсөн учраас Японд гашуудалд оролцож буй Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд “Д.Сарангэрэлийг ХНХ-ын сайдын албан тушаалаас огцруулсугай” гэсэн захирамж гаргажээ. Ингээд хуулийн дагуу огцруулах ажил эхэлжээ. Сайдын асуудал ингээд шийдэгдэв.

Харин УИХ-ын гишүүний хувьд яах вэ? Д.Сарангэрэл давхар дээлээ тайлж, дан дээлтэй үргэлжлүүлэх үү, Засгийн газрын гишүүн Үндсэн хууль зөрчиж болохгүй, УИХ-ын гишүүн зөрчиж болох уу гэсэн асуултын хариултыг нийгэм нэхэж байна. Засгийн газрын гишүүн томилогддог албан тушаал бол УИХ-ын гишүүн ард түмнээс сонгогддог албан тушаал. Нэг нь гүйцэтгэх засаглал бол нөгөө нь хууль тогоогч. Аль аль нь Үндсэн хуулиас дээгүүр жаалах эрхгүй. Тэгвэл ямар тохиолдол УИХ-ын гишүүнийг бүрэн эрхийн хугацаанаас өмнө дуусгавар болох вэ? Үндсэн хууль зөрчсөнтэй холбоотуулж болох заалтуудыг хамтдаа харцгаая.

УИХ-ын тухай хууль

10 дугаар зүйл.Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох

10.1.2.хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн;

10.1.4.Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т зааснаар гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн;

10.1.5.Үндсэн хуулийн цэц гишүүнийг энэ хуулийн 7.2-т заасан тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн;

10.2.Энэ хуулийн 10.1.2, 10.1.3-т заасан тохиолдолд гишүүнийг чөлөөлөх, энэ хуулийн 10.1.4, 10.1.6-д заасан тохиолдолд эгүүлэн татах тогтоол гаргах бөгөөд энэ хуулийн 10.1.5-д заасан тохиолдолд гишүүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ. Энэ хуулийн 10.1.1, 10.1.7-д заасан тохиолдолд орон гарсан гэж үзэж энэ тухай Улсын Их Хурлаас шийдвэр гаргахгүй.

10.3.Гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, энэ хуулийн 10.1.4, 10.1.5-д заасан асуудлаар гишүүн саналаа нууцаар, энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.6-д заасан асуудлаар гишүүн саналаа илээр гаргана. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татахыг дэмжсэн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно.

Ийм заалттай. Дээрх хуулийн 10.1.5-д заасан 7.2 нь УИХ-ын гишүүний тангараг гэсэн үг. Тэрхүү тангарагт “Гишүүн Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ”  заажээ. Үндсэн хуулийг дээдлээгүй юу дээдлээгүй. Ялгаварласан уу, ялгаварласан байж болох ч түүнийг нь Цэц шийдэх ёстой. Эрх баригчдын “захиалгаар” хөдөлдөг болсон Цэцэд хэн захиалга өгөхөөс шалтгаална гэсэн үг.

Тиймээс сайдын суудал нэг их сонин биш. Харин УИХ-ын гишүүн тангаргаа зөрчиж болох уу гэх асуултыг УИХ-ын даргад, Үндсэн хуулийг УИХ-ын гишүүн зөрчиж болох уу, ялгаварлан гадуурхалтын эсрэг Үндсэн хуулийн заалт амьтай юу гэх асуултыг Үндсэн хуулийн Цэцэд, намын гишүүдээсээ хариуцлага шаардаж буй генсек Д.Амарбаясгаланд тавимаар байна. Асуултын хариуг ард түмнээ алагчлалгүй нээлттэй мэдээлнэ гэдэгт найдна.

Л.ХАЛИУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж