Б.Баярсайхан гишүүн сайдын суудал горилохгүй гэв

Хуучирсан мэдээ: 2022.09.28-нд нийтлэгдсэн

Б.Баярсайхан гишүүн сайдын суудал горилохгүй гэв

Б.Баярсайхан гишүүн сайдын суудал горилохгүй гэв

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайд асан Д.Сарангэрэлийг Ерөнхий сайд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл дараагийн сайд хэн болох нь олны анхаарлын төвд байна. Сошиал орчинд УИХ-ын гишүүн Б.Баярсайханыг тус яамны сайд болох гэж буй талаар мэдээлэл хөвөрч байна. Харин уг мэдээллийг Б.Баярсайхан гишүүн няцаажээ.

Тэрбээр “Сайд болохыг хүсч байгаа хүмүүс нь мөрөөрөө ажлаа хөөцөлдөнө  үү! Намайг дунд нь зохион байгуулалттай нүдэхээ зогсооно уу, хаанаас, хэнээс гэдэг нь мэдэгдээд байна. Дарга сайд болох гээд энэ тэрүүгээр гүйгээд байдаг хүн биш гэдгээ албан ёсоор хэлье!

Технологи нь, хэн нэгнийг ийнхүү бичээд доор нь комментоор зохион байгуулалттай доромжилдог юм байна. Үүндээ мөнгө төлдөг юм байна” гэжээ.

Эргэн сануулахад ХНХ-ын сайдын албан тушаалыг одоогоор ЗГХЭГ-ын дарга дараагийн сайд томилогдтол хашихаар болсон билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж