Засаг даргын асуудлыг энэ долоо хоногт шийднэ

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

Засаг даргын асуудлыг энэ долоо хоногт шийднэ

Өнөөдөр МАХН-ын удирдах зөвлөл төрийн ордонд хуралдаж Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Бямбажавыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцсэн юм.  Мөн Дунд-Говь аймгийн Засаг дарга Ш.Төрбат эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаа хийх боломжгүй болсон учир албанаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байгаа аж. Энэ удаад МАХН-ын Удирдах зөвлөл Говь-Алтай аймгийн Засаг даргын асуудлыг хэлэлцээд МАХН-ын намын бага хурлын гишүүн Алзахгүй болон Амгаланбаатар нарыг нэр дэвшүүлжээ. Энэ асуудал нь хуулийн хугацаагаар есдүгээр сарын 14-ны дотор шийдэгдэх ёстой юм.  Говь-Алтай аймгийн засаг дарга Г.Бямбажав нь өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгч байгаа гэнэ. Дунд-Говь аймгийн Засаг дарга Ш.Төрбат нь эрүүл мэндийн шалтгааны улмаас албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэнэ. Дунд-Говь аймгийн Засаг дарга Ш.Төрбатыг албанаас чөлөөлөх тухай асуудлыг энэ долоо хоногт багтаж МАХН-ын удирдах зөвлөл хэлэлцэж нэг мөр шийдэх тухай намын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх мэдэгдлээ.

 Б.Алт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж