Ерөнхийлөгч газар тариалангийн бүс нутагт ажиллаж байна | News.MN

Ерөнхийлөгч газар тариалангийн бүс нутагт ажиллаж байна

Ерөнхийлөгч газар тариалангийн бүс нутагт ажиллаж байна

Ерөнхийлөгч газар тариалангийн бүс нутагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллан, ургац хураалтын явцтай танилцаж, газар тариалан эрхлэгчидтэй уулзаж байна.

Төв аймаг нийт төмс, хүнсний ногооны хэрэгцээний 70 хувийг хангадаг бөгөөд 7,607 га-д улаанбуудай, 256 га-д арвай, 1,967 га-д овьёос, 1, 824 га-д малын тэжээл, 6,429 га-д тосны ургамал, 238,4 га талбайд төмс, хүнсний ногоо тариалж, ургац хураалт 36 хувьтай бна.

Тариаланчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хувьсгал, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөнийг талархан хүлээн авч, бүх боломжоо дайчлан ажиллаж байгаагаа хэллээ. Мөн төмс, хүнсний ногоогоо зах зээлд борлуулахад хүндрэл үүсдэг учир энэ чиглэлээр дэмжлэг үзүүлэхийг хүсэж байлаа.

Ирэх таван жилийн дотор хүнсний 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах зорилт дэвшүүлсэн. Энэ жил төмс, хүнсний ногооны тариалалт хоёр дахин нэмэгдсэн нь үүний үр дүн. Цаашид “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд газар тариалан эрхлэгчдээ бүх талаар дэмжинэ гэдгээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч мөн Сэлэнгэ аймгийн “Өгөөж Мандал Уул” ХКК-ийн ургац хураалтын явцтай танилцаж, тариалангийн талбайн ойн зурвас, мод үржүүлгийн төвд ажиллалаа.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд үр тариа хураалт 32, төмс, хүнсний ногооны хураалт 60 хувьтай байна. 09 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар 55 мянган тн улаанбуудай, 964 тн тэжээлийн ургамал, 4 мянган тн тосны ургамал, 15 мянган тн төмс, 20 мянган тн хүнсний ногоо хурааж авчээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч мөн өдөр Дархан-Уул аймгийн “Шинэ орчин трейд” ХХК, “Өег гурил” ХХК болон “Дархан-Эрдэнэ мах комбинат” ХХК-д ажиллана.

Энэ онд улсын хэмжээнд 470 мянган тн үр тариа, үүнээс 441 мянган тн улаанбуудай, 234 мянган тн төмс, 126 мянган тн хүнсний ногоо, 56 мянган тн  тосны ургамал, 104 мянган тн малын тэжээлийн ургамал хураан авах төлөв гарсан.

Ингэснээр улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 70 хувь, таримал тэжээлийн 50 хувь, тослог ургамлын 32 хувийг  дотоодоос хангах боломж бүрдэх бөгөөд хүнсний ногооны үйлдвэрлэл өнгөрсөн жилийнхээс 10 гаруй хувиар өсөхөөр байна.

Эх сурвалж: president.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2022-09-28 192.82.70.236

Сэлэнгэ Төв зэрэг тариалангийн бүс нутгуудад тариалангийн талбайг салхины эвдрэлээс хамгаалах ойн зурвас байгуулах ажил хийгдэхгүй байгаад е-гч анхаарч байна. Ялангуя уг ажлыг гардан хэрэгжүүлэх механикжсан ойн агротехнологийн төвүүдийг эдгээр аймгуудад тэрбум мод төслийн хүрээнд байгуулж ажиллах хүчин мэргэжилтэн зохих техник хэрэгсэл төвийн байр зэргээр хангах асуудал хөндөгджээ.

Avatar

Зочин 2022-09-28 64.119.22.226

Худлаа энд тэнд очиж дайлуулж цайлуулж сvржин сvржин юм ярьж тариаланчдын ажилд саад болоод байх юмаа. Саяхан негее согтуу толгой нь бас баахан яваа биз дээ

Avatar

Иргэн 2022-09-28 103.57.93.50

Сая Занданшатар яваад ирсэн биз дээ. Ажлын цагаар юу шийднэ гэж яваад байгаа юм бэ. Ажилд нь саад л болно.

Avatar

Зочин 2022-09-28 202.55.188.99

Газар тариалан гэж галзуурхаар малын билчээр болгосон дээр иргэдэд илүү ашигтай

Avatar

Зочин 2022-09-28 66.181.180.181

Сагсалзаж сэгсэлзэхээс өөр чадваргүй ажлын садаа

Avatar

Зочин 2022-09-28 64.119.18.176

Танилцаж хүн дарамтлах нь ажил уу? Юу хийсэн юм ажиллааа чих шиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж