ГССҮТ: ОХУ-ын иргэнд зодуулсан иргэн ухаан ороогүй

Хуучирсан мэдээ: 2022.09.28-нд нийтлэгдсэн

ГССҮТ: ОХУ-ын иргэнд зодуулсан иргэн ухаан ороогүй

ГССҮТ: ОХУ-ын иргэнд зодуулсан иргэн ухаан ороогүй
ОХУ-ын иргэн архидан согтуурч, монгол залуугийн толгойг алхаар цохин маш хүнд гэмтээсэн хэрэг 2022 оны есдүгээр сарын 23-ны 00:30 цагт гарсан. Монгол иргэний биеийн байдал хүнд, эмнэлгийн сэхээний тасагт ухаан ороогүй байна гэдгийг Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс мэдээллээ.
Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Х.Баатархүү хэргийн талаар мэдээлэл өгөхдөө "Бодит мэдээллийг өгөхөд есдүгээр сарын 22-23-нд ОХУ-ын иргэн Д Монголд ирсэн. Ирэхдээ хил дээр танилцсан монгол иргэний байрыг түрээслэхээр болж, есдүгээр сарын 24-нд тухайн түрээслэх байрандаа ирсэн юм билээ. Тухайн монгол иргэний байрны танил болох иргэн Г-ийн гэрт орцгоосон байсан.

Тэр айлд нэг Монгол Улсын иргэн, тухайн байрны эзэн Г, ОХУ-ын иргэн, түүний найз гээд дөрвөн хүн байсан. Тодруулбал, гурван монгол иргэн, нэг ОХУ-ын иргэн байсан гэсэн үг.

Хэргийг одоо мөрдөн шалгаж байна. Эхний байдлаар тухайн иргэд согтууруулах ундааны зүйл хэрэглэж, ОХУ-ын иргэнтэй анх танилцсан монгол иргэн өөрийн найзын хамт гэрээс нь гарсан гэж тайлбарласан. Монгол Улсын иргэн Г болон ОХУ-ын иргэн хоёр гэрт үлдэж, монгол иргэний биед халдсан байж болзошгүйг тогтоосон. ОХУ-ын иргэнийг 48 цаг саатуулах арга хэмжээг авч, тухайн гэрт согтууруулах ундаа хэрэглэсэн монгол хоёр иргэнийг саатуулсан. Ингээд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичсэн шиг ОХУ-ын дипломат албаны мэргэжилтэн биш. Энэ бол ташаа мэдээлэл гэдгийг хэлье" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж