“Вагоны жолооч согтуу байсан гэх урьдчилсан мэдээлэл ирсэн” | News.MN

“Вагоны жолооч согтуу байсан гэх урьдчилсан мэдээлэл ирсэн”

Live“Вагоны жолооч согтуу байсан гэх урьдчилсан мэдээлэл ирсэн”

“Вагоны жолооч согтуу байсан гэх урьдчилсан мэдээлэл ирсэн”
11 : 33
2022-9-28

“Вагоны жолооч согтуу байсан гэх урьдчилсан мэдээлэл ирсэн”

НЭМЭЛТ:

Зам, тээврийн хөгжлийн сайд С.БЯМБАЦОГТ:
 
-Урьд шөнө Дорноговь аймгийн Улаанбадрах суманд осол болсон. Зүүнбаян өртөөнөөс Ханги-Мандлын төмөр замын чиглэлд ачаа ачсан "Монголиан транс ложистик" компанийн вагон замаас гарч унасан осол боллоо.
Осол Зүүнбаян өртөөнөөс 75 км зайтай Хулангийн Шанд гэх зөрлөгт уг осол гарсан. Өнгөрсөн шөнө 23:30 цагийн орчимд хөдөлж, 24:00 цагийн орчимд уг осол бүртгэгджээ.
Нийтдээ цуваанд 17 вагон явж байсан. 14 нь төмөр замын ресс төмөр, гурав нь төмөр замын дэр ачсан байна лээ. Ханги-Мандлын төмөр замын бүтээн байгуулалтад хэрэглэх ачаа байсан.
Вагонд гурван хүн зорчиж байсан. Биеийн байдал гайгүй, хүний амь нас эрсдээгүй. Ослын шалтгааныг газар дээр нь тодруулсан. Урьдчилсан байдлаар вагон хурд хэтрүүлсний улмаас замаас гарсан гэсэн дүгнэлт гарсан. Вагоны машинист нь согтуу байсан гэх мэдээлэл ирж байна.
 
-Энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Вагонд байсан хоёр хүний согтолтын зэрэг нэг бүхлээс дээш гарсан. Төмөр зам чанаргүй болсноос гэдэг зүйл яригдаагүй байна. Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замыг Монголчууд өөрсдөө барьсан. Энэ ондоо багтаагаад улсын комисс хүлээн авна. Одоогоор туршилтын тээвэр хийгдэж байна. Нэмэлт мэдээлэл өгөхөд төмөр замын салбар олон төмөр замтай болсон. Хуучин ганцхан Улаанбаатар төмөр замтай байсан бол, Монголын төмөр зам, Зүүнбаян төмөр зам, Тавантолгой, “Монголын транс ложистик” төмөр зам гэх олон төмөр зам бий болсон. Эдгээр төмөр замыг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах шаардлага гарч буй. Тухайлбал, Монголын төмөр зам төрийн өмчит бодлого зохицуулалтын газар харьяалагддаг. Зүүн баян-Тавантолгой төмөр зам Уул уурхайн яам буюу “Эрдэнэс таван толгой”-н харьялалд байдаг гэх мэт төмөр замын бодлого, нэгдсэн зохион байгуулалт алдагдсанаар сахилга дэг журам, хариуцлагын тогтолцоо алдагджээ. Цаашдаа аюулгүй байдалд анхаарч ажиллах ёстой.
10 : 49
2022-9-28

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замд ачааны галт тэрэг осолджээ

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замд ачааны галт тэрэг осолджээ. Тодруулбал,энэ сарын 28-ны өглөө Дорноговь аймгийн Хулангийн Шанд гэх газар тус осол бүртгэгдсэн байна.

Осол болсон газар нь Тавантолгой Зүүн-Баян чиглэлийн төмөр замаас 70 км-ийн зайтай аж.  Ослын газарт яг одоо тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллаж байна.

Ослын талаар  Зам, тээврийн хөгжлийн яамны сайд С.Бямбацогт 11:00 цагт дэлгэрэнгүй мэдээлэл хийхээр болжээ. Дашрамд дурдахад Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замд өнгөрсөн гуравдугаар сард осол гарсан байдаг. Тодруулбал, Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын Цогтцэций өртөө орчимд сэлгээний ажлын үед 33 хоосон чингэлгийг түрж явахад суман шилжүүлэг дээр нэг вагон замаас гарч, хажуу тийш унасан осол гарч байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
9
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

70 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-28 66.181.191.82

хуучны бараг ашигладаггүй зүтгүүрүүдээ ашиглалтаас гаргахгүй бол сүүлийн үеийн зүтгүүрүүд машинистаа голж байна. ум зүтгүүрүүдийг ухаалаг болгож авч үлд

Avatar

Зочин 2022-09-28 202.72.245.125

Дохиолол холбоогүй тээвэр хийнэ гэж Монголд түр журам гаргаад байх юм

Avatar

Зочин 2022-09-28 202.126.88.223

АРХИЧИН МОГОЛЧУУД ХЭЗЭЭЧ ОЛИГТОЙ АМЬДРАХГҮЙ !!!ХА ХА ХА !!!

Avatar

иргэн 2022-09-28 43.242.242.59

стандартын дагуу замаа барьсан юм уу

Avatar

Сүрэн 2022-09-28 192.82.80.39

Согтуу хүнд буруугүй тохоод өнгөрөх юм байна даа.

Avatar

Suren 2022-09-28 192.82.80.39

Tootsoolol sain xiisen bol ingej evdrexgui dee. Bas tavisan zamiin chanar muu bna.

Avatar

Зочин 2022-09-28 202.9.46.40

Данхан толгойт фүүгийн үед төмөр зам тависан чинь вагон жолоочтой болчихсон юм байна Айхтар зам тавидаг юм байна. Дарханы зам удаад байгаагийн учрыг сая л оллоо. Чиргүүлыг жолоочтой болгох гээд удаад байгаа юм байна. Амьд явхад их үзэх юмаа.

Avatar

Зочин 2022-09-28 203.98.76.9

Тавантолгой-Зүүнбаян зам Улаанбадрах сумын нумгаар дайрч өнгөрдөг гэвүү. Хол төөрөх нь ээ.

Avatar

Зочин 2022-09-28 139.5.218.191

ТӨМӨР ЗАМААР ЯВЖ БАЙСАН ЮМУУ ЗАСМАЛААР ХУРД ХЭТРҮҮЛСЭН ҮҮ?.ЧАНАР ЯМАР БОЛОХ НЬ?

Avatar

tenegteed bai 2022-09-28 202.131.225.197

vogand bas hetervvleh hurd gej bii za. erglt toiruu deer hurdatai ybj boldogui za.. mash ih ayultai daa..

Avatar

Зочин 2022-09-28 202.131.225.197

engiin hun ene zamaar teeverleh demii

Avatar

Зочин 2022-09-28 202.131.225.197

uils ni hazaichihsan deerees ni zam ni hazaichihsan

Avatar

Зочин 2022-09-28 66.181.187.198

Чи өөрөө зайлаач салбар чирь биздээ шуналтай хулгайчаа

Avatar

Зочин 2022-09-28 202.126.89.243

Сайд гуай хариуцлага хүлээдэггүй ээ

Avatar

Төмбр зам 2022-09-28 202.126.89.131

Хийсэн ажлын нэр хүндийг унагах тул муу машинистаар туг тахиад өнгөрсөн нь дээр

Avatar

Иргэн 2022-09-28 192.82.70.236

ЗТХ-ийн сайд мэргэжлийн хүн байвал зохистой учраас Халтарыг буцааж сайд болгое Бямбацогтыг дэд сайдаар ажиллуулах нь шударга ёсонд нийцнэ.Чанд сахилга журамтай ТЗ-д галт тэрэгний машинист нь согтуу байсан ч гэх шиг юу яриад байна …

Avatar

Зочин 2022-09-28 64.119.18.9

Замын чанарын асуудал байгаа байх аа, бушуу туулай борвиндоо баастай гэдэг дээ, хульхи зам тавьж дээ, машинист хичнээн согтуу байлаа ч галт тэрэг онхолдуулах хэцуул баймаар юм

Avatar

tenegteed bai 2022-09-28 202.131.225.197

erguu yum yriaad bai l daa. toiruu alsuur zam deer hurdtai ybval zamaas gardag yum malaa..

Avatar

иргэн 2022-09-28 192.82.86.208

Машинист гэдэг. Энэ нөхөр согтуу байгаад хурдалсан ч вагон замаасаа гарч унах ёсгүй..Харин урдаа байгаа саадыг мөргөөд унах ёстой… . Ерөнхийдөө хулхи, хуурсан ажил үнэртээд бна даа. Нэг их 600 цаг гагнах ёстойг 300 цаг гагналаа ч гэлүү … Нэг аймаар хэмнэлт яриад байсан… Гагнуур гэдэг бол хулхидаж хурдлуулж болдоггүй ЭДдээ….

Avatar

tomor zam medehgui baij bitgii bvltereed bai l daa.. 2022-09-28 202.131.225.197

za tenegteed bai za. tomor zamd yamar yum morgoh be dee. naad gar chin sogtuu baij hurdaa hasahgui aluur toiruu zamaar ybaad l zamaas garch unasan bnaa.

Avatar

Зочин 2022-09-28 66.181.161.104

Хулхи зам тараа таниулж байна

Avatar

Зочин 2022-09-28 103.212.118.154

Улсын маш их үнэ өртөг бүхий хөрөнгийг согтуугийн улмаас эвдэж сүйтгэсэн хор хохирлыг нөхөн төлүүлэх хэрэгтэй. Онгоцны нисгэгчийг нислэгт гарахаас нь өмнө эрүүл мэнд болон согтуурах м*нс**р*х зүйл хэрэглэсэн ээхийг шалгадаг шиг төмөр замчдыг шалгах хэрэгтэй.

Avatar

ХАЛТАР 2022-09-28 202.21.125.150

Халтар гэж нэг хог зайлаагүй цагт энэ салбар өөдлөхгүй….

Avatar

123356 2022-09-28 66.181.166.134

Шинэ сайд бас ажлаа өгөх болж дээ

Avatar

уугуул 2022-09-28 202.72.245.125

вагоны жолооч гэж бдаггүй .Зүтгүүрийн машинист гэж бий….

Avatar

Зочин 2022-09-28 64.119.21.92

Муухай хар энергитэй

Avatar

Зочин 2022-09-28 202.21.100.210

ПОП чин гуай " Намайг сайд болсон 20 иод хоногт вагон цуваа замаас гарч уналаа" гээч хө. хахаха

Avatar

Зочин 2022-09-28 202.21.105.204

Ogtsor !!!!!!!!!

Avatar

Зочин 2022-09-28 202.126.90.22

Энд нэг машнист хариуцлага алдаж осол гаргахад тээр тэнд байгаа Баттулга гэдэг хүнийг холбочих гээд л байх юм аа. Яасан ч үйлтэй толгой юм дээ. Залуу насныхаа ид хавыг гайхуулж самбо бөхийн дэлхийн аварга болсон нь буруу, ухаан зарж бизнесмен болж хөрөнгөтэй болсон нь буруу, ард түмний санал авч гишүүн,ерөнхийлөгч болсон нь буруу, боломж хүлээж ТЗ хойшлуулсан нь буруу, боломж гарахаар зүтгүүлж ТЗ барьсан нь буруу гээд … түүнд болж байгаа юу ч алгаа зайлуул…

Avatar

Зочин 2022-09-28 66.181.190.202

Салбараа мэддэггүй баахан шинэ сайд нар нь ядаж архи дарсаа уухгүй байж болохгүй нь үү? баахан шартсан царайтай сайд нар салбараа ч ойлгоогүй мэдэгдэл хийгээд гүйгээд байх юм

Avatar

Зочин 2022-09-28 124.158.109.140

Олон төмөр замтай болсон гэж бахархах хэргэггүй дээ. Олдохоороо өлдөх гэдэг оносон сайхан үг бий…

Avatar

Монгол 2022-09-28 202.72.245.125

Вагон жолоочтой байдаг юм уу сайд аа?

Avatar

Зочин 2022-09-28 202.126.90.22

тийм ээ. түүнийг нь оросоор МАШНИСТ гэдэг юм.

Avatar

Зочин 2022-09-28 66.181.160.69

Жолооч -шафёр
Машинист -машинист

Avatar

ХУУЛЬЧ 2022-09-28 202.179.27.179

ТӨР ,ЗАСАГ, ТЭГЭЭД КОМПАНИ,ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ ХАМААТАН САДАН ,ТӨРӨЛ ТӨРӨГСӨДӨӨР ДҮҮРГЭЖ НАМЧИРХАЛД АВТАХААР ХЭН ХЭНДЭЭ ШААРДАГА ТАВИХ ВЭ ДЭЭ ,,,ИНГЭЭД Л ДАМПУУРАЛ ЭХЛЭХЭЭР НӨГӨӨ МУУ ТӨМӨР ЗАМЫН АЖИЛ ШҮҮ ДЭЭ ,,,, БИД МАШИНЫ ХУРДЫГ ХЭТРҮҮЛЭХЭЭР ЯАДАГИЙГ БҮГД МЭДДЭГЧ БУРУУТАН НЬ ХУРД ХЭТРҮҮЛЭГЧ ХҮН БИШ ШҮҮ ДЭЭ ,,,,,,,,

Avatar

Duh 2022-09-28 66.181.161.66

Strategiin ach holbogtoi salbartaa huwiin hewshliig het dawraasnad bolj odoo bur duraaraa durgidag bolj

Avatar

Sheet 2022-09-28 43.242.242.6

Delgersaikhanii huwiin bogon ulsiin zamiig suutgej bn shalgah heregtei

Avatar

зочин 2022-09-28 192.82.65.56

24:00 цаг гэж ямар цэг байдаг байнаа?!

Avatar

Зочин 2022-09-28 103.229.121.178

0:00

Avatar

Зочин 2022-09-28 66.181.190.202

Дэлгэрсайхан гишүүний барьж байгаа Зүүнбаян-Ханги,Мандалын чиглэлийн төмөр зам дээр осол болсон. Дорноговьчууд Дэлгэрсайхандаа хир халдаахгүй юу ч дугарахгүй байгаа юм биш үү?

Avatar

Medne 2022-09-28 66.181.161.66

Ooriih ni huwiin bogon shuudee naad company jich ooriih ni . Dundgovichuud uzehgui shuudee yaj bayajij bgaag ni bugd medne

Avatar

Зочин 2022-09-28 192.82.84.188

Жонхуурсан юм таван толгойн нүүрсний уурхайн хойно бас замаас вагон гарсан шүү энэ хавар

Avatar

Зочин 2022-09-28 202.9.46.168

Замын эргэлт ,тойруу налуу энэ тэрээ нь сайн хийгдсэн бол тиймч амархан онхолдохгүй дээ . Машинист нь хоюул ухаангүй согтуу байгаагүй л байлгүй ..Ачаатай галт тэрэг хурдлаад хурдлаад хэд л хүрэв гэж дээ !!

Avatar

Зочин 2022-09-28 202.126.90.110

Зүүнбаянгийн төмөр замаар зөөх ачаа байхгүй.Өртөгөө нөхөхгүй.Бараг жонхуугийн хорон ажиллагааа.Энэ зам дагуу 30 гаруй орд байгаа тэрийг зөөнө гэж эргүү бөх Сумьябазар хуцсан.Ганц Цагаан дэлийн боомтоо нээж чадахгүй мунгинаж байгаа арчаагүй ацнууд.

Avatar

зочин 2022-09-28 66.181.186.144

сайд сар бололгүй асуудал үүсгэж байна шүү

Avatar

Зочин 2022-09-28 66.181.160.31

сайд вагон барьж явсан юмуу

Avatar

иргэн 2022-09-28 91.65.33.130

сайдын хариуцлагатай холбоотой

Avatar

Зочин 2022-09-28 64.119.21.92

Хар энерги гай дагуулдаг юм аа

Avatar

Зочин 2022-09-28 66.181.161.110

Тийм дэг журамтай газар жолооч архи уусан байхад тээвэрт гаргахгүй хууль байдаг тул тэр өдрийн хариуцагчидтай ярих хэрэгтэй болжээ. Мэрэгжлийн бус сайд нь юу гэж бантах бол. Энэ төрийн мэдлэггүй сайдууд үнэхээр балчирдаж байнаа.Одоо бүгдээрээ хуйвалдаад машинст руу чихэх нь ээ.Энэ сайд бол хуйвалдаанд гаршсан мастер юм шүү дээ.

Avatar

үнэн 2022-09-28 139.5.218.38

Зам зам л гэх юм согтуу ажилдаа гарсан мал түүнтэй хамт явсан мал тэднийг ажилд гаргасан мал гээд наад малдуудын буруу биш үү тэвэл сүүлдээ согтуу жолоо барьсан машины жолооч осол гаргаад ха засмал зам чанаргүй байсан замын буруу гэхүү

Avatar

Зочин 2022-09-28 66.181.161.30

Архи уусан үедээ ажилдаа гардаг нь хяналт муугийнх л даа. Урьдын сайд дарга нарын хариуцлагагүйн балаг. Одоо чангалаад эхэлхээр ийм төрлийн зөрчил хэдэн араваараа (магадгүүй зуугаараа) гарна. Тэгээд шинэ болсон сайд дарга нар муухай харагддаг.. Чангалсаны үр дүн нь нилээд хожуу дараагийн сайд дарга нарын үед гардаг.. Тэр үеийн сайд дарга нарын л аз болдог. Ийм л байдаг, өөр аргагүй. Сайн чангалаад, архичидыг халаад эхэл, өөр ямар ч арга байхгүй. Энд хүний эрх энэ тэр яриад утгагүй.

Avatar

Төмөр замчин 2022-09-28 192.82.80.176

Энд ер нь ЗАМ нь ямар хамаа байна вэ? … Машинч нь СОГТУУ ажиллах нь ЗӨВ юм уу? Та нарыг ЭРҮҮЛ эргэлзэж байна.

Avatar

Иргэн 2022-09-28 202.21.100.59

Төмөр зам гэхээр хэн барьсан гэдэг дээр их будилдаг шүү. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөрзамыг зэвсэгт хүчнийхэн түлхүү оролцож барьсан, ер нь Женко зүтгүүлсээр дуусгасан, одоо байнгын зөөх ачаа бараа байхгүй. Дараагийнх нь Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам бол хувийн хэвшил эхлүүлээд Женко элстэй уут цоолж 10 жил гацаагаад Хүрэлсүхийн шийдвэрээр дахин үргэлжүүлж дуусгасан зам гэдгийг бүгдээрээ сайн ойлгох нь чухал байна аа

Avatar

Зочин 2022-09-28 202.126.90.22

аяа ..яа..яа… хэн ч мэдээжийн юмыг авч өгч байнаа.

Avatar

Мх 2022-09-28 64.119.29.63

ГАЙТАЙ ЮМ АА!!! АЯТАЙХАН ШИГ ЯВАХГҮЙ ДЭЭ… МТЛ ХХК УУЛ НЬ ОВОО ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ ЖИГДЭРЧИХСЭН БАЙСАН ЮМ САН. ХАРАМСАЛТАЙ Л ЮМ БОЛЖ ДЭЭ…

Avatar

Зочин 2022-09-28 192.82.76.87

Воганы жолооч гуай шинэ замаар шинэ воганоор баярлаалд замаараа айлаар бууж мордооод архи айраг уугаад согтуу давхиад осол гаргажээ зээ янз нь замын сайд шинэ зам муу барьжэээ

Avatar

123 2022-09-28 103.229.120.27

Ажилд гарахаас нь өмнө ажилтныг эрүүл мэндийн үзлэгт оруулалгүй, улсын өчнөөн үнэтэй эд хөрөнгийг даатгаад гаргадаг юмуу, хаана хаанаа маш хариуцлагаггүй байна!!!

Avatar

Зочин 2022-09-28 192.82.76.87

Ийм муу зам барисан байна шүү дэээ.Ман-нам онгироод Жэнко хэдэн жил гацаасан ман мундагаараа барисан гээд байсан дандаа нүд хуурсан юм хийдэг хулхи юм чадваргүй юмнууд. Тэгээд Буруугаа бусад руу Чихдэг Жолооч гуай ёогтуу явсан гэж Өөрсдөөсөө зайлуулж байна.Энэ МАн-нам засрахгүй хариуцлагаас зугтааж байна шүү ИЛтэд зугтааж Жолооч руу бурууг өгч байна энэ чинь ман-нам шүү

Avatar

Зочин 2022-09-28 202.126.88.86

MCS iin tomor zamd saad bolsnoos hoish bi jenkog demjihee baisan. Gevch ene zamd jenko hamaagui shvv oor kompanI barij bgaa. Hariutslagagui 1 arhichin novshoos l bolj

Avatar

ХННН 2022-09-28 202.179.25.4

ВАГОНЫ ЖОЛООЧ АРХИ УУГААД ТАСРААД ЗАМААСАА ГАРААД ДАВХИЦЫМ БИЗ ДЭЭ

Avatar

123 2022-09-28 103.57.95.243

Зүтгүүр толгой хомсдсон энэ үед ямар муу мэдээ вэ? шинэ зүтгүүр авах битгий хэл сэлбэг нь ч олдохгүй байна ш дээ!!!

Avatar

zochin 2022-09-28 103.229.120.27

нөгөө шинэ барьсан төмөр зам уу, арай ч дээ

Avatar

ЭБ 2022-09-28 66.181.161.52

Төмөр замаас 70 км зайтай осолдсон гэхээр юү болсон гэж ойлгох вэ? Галт тэрэгний цуваа төмөр замаасаа гараад 70 км замгүй явж байгаад онхолдсон уу? Учир ойлгогдохгүй юм бичих юмдаа.

Avatar

Зочин 2022-09-28 192.82.92.65

Ханги чиглэлийн төмөр замд осол болсон

Avatar

Зочин 2022-09-28 202.9.46.193

Гавьяат төмөр замчин Женкогийн гар аргаар тавьсан зам шүү дээ. Мөнгөний ихэнх нь Женкогийн кармаанд орсон байх даа.

Avatar

Зочин 2022-09-28 202.21.127.142

Женкогийн бузар

Avatar

Зочин 2022-09-28 80.83.235.105

Хэн нэгийг зүхэх биш. Өөрсдөө хийж байгаа нь энэ шүү дээ

Avatar

Зочин 2022-09-28 66.181.182.19

Женко хөсрий баахан мөнгий нь идчихээд, зам гэж юу тавьсан юм бол доо ?!

Avatar

Иргэн 2022-09-28 103.57.93.50

Сүржин ажил даржин байдаг. Чанар муутай тавигдсан гэдэг. Сайжруулах ,засварлах ажлаа чанартай хийх хэрэгтэй.

Avatar

Зочин 2022-09-28 139.5.216.186

энэ дөнгөж эхлэл нь цаашдаа бурхан мэдэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж