“Вагоны жолооч согтуу байсан гэх урьдчилсан мэдээлэл ирсэн”
НЭМЭЛТ:
Нийтдээ цуваанд 17 вагон явж байсан. 14 нь төмөр замын ресс төмөр, гурав нь төмөр замын дэр ачсан байна лээ. Ханги-Мандлын төмөр замын бүтээн байгуулалтад хэрэглэх ачаа байсан.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замд ачааны галт тэрэг осолджээ
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замд ачааны галт тэрэг осолджээ. Тодруулбал,энэ сарын 28-ны өглөө Дорноговь аймгийн Хулангийн Шанд гэх газар тус осол бүртгэгдсэн байна.
Осол болсон газар нь Тавантолгой Зүүн-Баян чиглэлийн төмөр замаас 70 км-ийн зайтай аж. Ослын газарт яг одоо тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллаж байна.
Ослын талаар Зам, тээврийн хөгжлийн яамны сайд С.Бямбацогт 11:00 цагт дэлгэрэнгүй мэдээлэл хийхээр болжээ. Дашрамд дурдахад Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замд өнгөрсөн гуравдугаар сард осол гарсан байдаг. Тодруулбал, Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын Цогтцэций өртөө орчимд сэлгээний ажлын үед 33 хоосон чингэлгийг түрж явахад суман шилжүүлэг дээр нэг вагон замаас гарч, хажуу тийш унасан осол гарч байсан юм.



