Хойд урсгал хийн хоолойд гэмтэл гарав

Хуучирсан мэдээ: 2022.09.28-нд нийтлэгдсэн

Хойд урсгал хийн хоолойд гэмтэл гарав

Хойд урсгал хийн хоолойд гэмтэл гарав

Балтын тэнгисээр дамжин Оросоос Европ руу чиглэдэг хийн хоолойд шалтгаан тодорхойгүй гэмтэл гарчээ. Тодруулбал, “Хойд урсгал-1” болон “Хойд урсгал-2” хийн хоолойноос хоёулангаас нь хий алдагдсан байна. Хийн экспортод монополь эрх мэдэлтэй "Газпром" компани тайлбар өгөхөөс татгалзсан.

Үүнийг хорлон сүйтгэх үйл ажиллагаа байж магадгүйг Европын албаны хүмүүс анхааруулсан. Норвегийн Газрын тос, эрчим хүчний сайд Терже Аасланд, Шведийн ерөнхий сайд Магдалена Андерссон, Данийн ерөнхий сайд Метте Фредериксен нар энэ үйл явдлыг санаатай байж болзошгүй гэж хэлжээ. Герман, Дани, Скандинавын аюулгүй байдлын албаныхан Балтийн тэнгист хий алдагдсан явдлын учир шалтгааныг судалж байна. Германы эрчим хүчний хангамжид нөлөөлөөгүй гэж тус улсын Эдийн засгийн сайд мэдээлсэн.

Дамжуулах хоолойн даралт буурсан нь гэмтэл гарахад нөлөөлсөн гэж оператор компани үзэж байна. Гэмтэл гарсан дэд бүтцийг сэргээх хугацааг одоогоор тооцоолох боломжгүй байна.

“Хойд урсгал-2” хоолойд гэмтэл гарсныг илрүүлээд удаагүй байтал “Хойд урсгал-1” хоолойд хоёр ч гэмтэл илэрчээ. Далайн хийн хоолойн гурван шугамд нэг өдөр ийн зэрэг гэмтэл гарсан нь урьд өмнө тохиолдож байгаагүй зүйл гэж оператор компани мэдэгдэв. Гэмтэл гарсан хэсгүүдийг бүсчилж үзвэл нэг нь Шведийн эдийн засгийн бүсэд, нөгөө нь Данийн бүсэд байжээ. Ерөнхий байршлын хувьд Данийн Борнхольм арлын зүүн хойд хэсэг юм.

Хий алдагдсан бүсэд усан онгоц ойртвол аюултай аж. Данийн Эрчим хүчний агентлагаас мэдээлснээр усан онгоц хөвөх чадвараа алдаж, алдагдсан хий нь ус болон агаарт гал авалцуулах эрсдэлтэй гэв.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж