Байгалийг танин мэдэх бяцхан төгөлтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2022.09.28-нд нийтлэгдсэн

Байгалийг танин мэдэх бяцхан төгөлтэй боллоо

Байгалийг танин мэдэх бяцхан төгөлтэй боллоо

Байгаль орчин, аялал жуулчлалын яам танин мэдэхүйн төгөлтэй боллоо. Тодруулбал, иргэдэд нээлттэй, амралт, чөлөөт цагаа өнгөрөөж болох цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ. Тус хүрэээлэнд Монголд ургадаг бүх төрлийн ургамал, модыг үзүүлэн болгож тарьснаас гадна дахивар эд зүйлсээр байгаль орчинд ээлтэй саад, саравч, сандлыг урласан байна. Уг арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа өчигдөр /2022.09.28/ БОАЖЯ-ны гадна талбайд боллоо.

Нээлтийн үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь үүднээсээ эхлэн ногоон, эрүүл орчныг бүрдүүлэх ёстой. Тиймээс  танин мэдэхүйн төгөлтэй болж байгаад  баяртай байна. Энэхүү төглийг хувийн хэвшил болон мод үржүүлгийн холбоотой хамтран байгуулсан.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам өнгөрсөн долоо хоногийн Бямба гарагт 7000 гаруй залуучуудын цугларалт хийлээ. Хог түүж байгаа хүн, хог хаяхгүй байх хандлагатай болдог. Тиймээс МҮИС-тай хамтран Богдхан уул руу гарах хэсгийн хогийг цэвэрлэсэн. Мөн Отгонтэнгэр их сургуультай хамтран Горхи Тэрэлжид 3000 орчим мод тарих ажлыг хийсэн” талаараа дурдсан юм.

Уг төглийг “Монплэйс” компани хамтран байгуулсан бөгөөд тус компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ш.Дэлгэрмаа “Энэхүү төгөл нь хүүхдэд ээлтэй, Монгол Улсад ургаж болох бүх төрлийн модыг тарьсан байгаа. Төгөлд  байршуулсан сандлыг хог, хаягдлыг дахин боловсруулж хийсэн. Резинэн хавтан гэхэд дугуйг дахин боловсруулан хийсэн нь байгальд ээлтэй байдлыг харуулж байна. Түүнчлэн хүмүүсийн ая тухтай байдлыг хангаж байгаа юм. Цаашид олон байгууллагууд энэ чиглэлээр нийтийн эзэмшлийн талбайг бий болгоосой гэж хүсэж байна” гэв.

Төглийг байгуулахад хамтран оролцсон “UBT гарден” компанийн захирал Б.НямболдМанай компани нь 2012 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй ойн мэргэжлийн компани. Тэр дундаа ойжуулалт, нөхөн сэргээх, зүлэгжүүлэх ажлыг арав гаруй жил хийж байна. Ингэхдээ Монголд анх 3300 метр квадрат ухаалаг хүлэмжид  нэг жилд 600 мянган ширхэг бортогтой мод үржүүлсэн. Мөн “UBT гарден” компани ирэх жилээс модны нөөцийг их хэмжээгээр гаргах боломжтой болсонд баяртай байна. Манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй гурван том ажлын нэг нь энэхүү танин мэдэхүйн төгөл юм. 40:12 метр квадрат хэмжээтэй талбайд мод үржүүлгийн холбоо, “UBT Garden” хамтран танин мэдэхүйн цэцэрлэгийг байгууллаа. Манай байгууллага уг цэцэрлэгт амьд шар хуайсны хашлага хийж, мөн ашиглагддаггүй байсан подоноор сандал, ширээ, цэцгийн савыг хийлээ. Нэрийн цэцэг болох астро цэцгийг тарьснаас гадна мод үржүүлгийн газартай хамтран 32 төрлийн модыг танин мэдэхүйн зорилгоор ийнхүү тарьж олон нийтэд түгээж байна” гэж сэтгэгдлээ хуваалцлаа.

Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагын холбооны тэргүүн Ц.БямбасүрэнБОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мод үржүүлэг, ногоон байгууламжийн тал дээр олон ажлыг санаачлан ажиллаж байгаагийн нэг төсөл нь энэхүү төгөл юм. Мод үржүүлгийн нийт 21 аймгийн долоон аймгаас төлөөлөл ирэн хувь нэмрээ оруулсан. Үүнд давхардсан тоогоор 27 компани оролцсон. Ингэхдээ нийт 32 төрлийн мод тарьсан бөгөөд үүнээс 12 нь монгол оронд нутагшсан буюу ногоон байгууламжид тарьж ургуулахад бэлэн болчихсон модны нөөц юм. Өөрөөр хэлбэл энэхүү төгөл маань бичил модлог ургамлын цуглуулга. Тиймээс хүүхдэд төдийгүй, насанд хүрсэн хүмүүст танин мэдэхүйн мэдээллийг олгож байна”

Ийнхүү Улаанбаатарын ногоон байгууламжийн тоо нэгээр нэмэгдэж, хүүхэд залуус, хөгшид буурлуудын зорин очдог төгөлтэй болсонд иргэд тааламжтай байгаагаа илэрхийлсэн юм.

 

 

Б.УНДРАМ

Гэрэл зургийг Б.Эрдэнэ-Билгүүн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж