Япончууд "Nike", "Pikachu" гэх содон нэр хүүхэддээ өгөх болов

Хуучирсан мэдээ: 2022.09.28-нд нийтлэгдсэн

Япончууд "Nike", "Pikachu" гэх содон нэр хүүхэддээ өгөх болов

Япончууд "Nike", "Pikachu" гэх содон нэр хүүхэддээ өгөх болов

Япон эцэг эхчүүд шинэ төрсөн хүүхэддээ нэр өгөхдөө уламжлалт хэв маягаас татгалзах болжээ. Өмнөх үеийнхний хувьд хүүхдийн нэр өгөхдөө харьцангуй аюулгүй сонголт хийдэг байв. Орчин цагт "Nike", "Pikachu", "Devil" гэх мэт өвөрмөц, хүний санаанд оромгүй нэрс өгөхийг эрмэлзэх болсон нь судалгаагаар тогтоогдсон байна.

Хотын захиргааны мэдээллийн товхимолд нийтлэгдсэн хүүхдийн нэрсэд дүн шинжилгээ хийхэд 1979-2018 онд өвөрмөц байдлыг эрэлхийлэх хандлага тасралтгүй нэмэгдсээр байжээ. 2018 оноос хойш энэ хандлага улам хүчтэй болсон. Энэ нь Японы соёл цаг хугацаа өнгөрөх тусам улам хувь хүнд чиглэсэн шинж чанартай болж буйг харуулна гэж үзэж байна. Орчин үед тус улсад ганцаараа амьдарч буй хүмүүсийн тоо болон салалтын түвшин нэмэгдсэн. Түүнчлэн нэг гэр бүл гурван үеэрээ хамт амьдрах нь ч ховорджээ.

Өвөрмөц нэр нь олон давуу талтай гэж япончууд үзэж байна. Энэ нь бусдын анхаарлыг татаж, тухайн нэрийг санах магадлалыг нэмэгдүүлдэг. Мөн ер бусын нэртэй хүмүүсийг өвөрмөц, бие даасан хүн гэж үзэх магадлал өндөр байдаг аж.

Өвөрмөц нэрсээс сонирхуулбал, "Nike" брэндтэй адилхан сонсогдохуйц "Nsaiki", "Pudding"-тэй адилхан сонсогдох "Purin" гэсэн нэрс байна. Тэр байтугай "Lovely", "Prince", "Pikachu", "Naruto", "Kitty" зэрэг нэрс өгөх болжээ. Эдгээр нэрийн олонхийг манга болон телевизийн шоуны баатруудаас санаа авчээ. Зарим тохиолдолд барууны нэрийг япон аялгад оруулж дууддаг аж. Тухайлбал, Макс гэсэн нэрийг Маккүсү, Элленийн Эррин, Мэттьюг Машшю зэрэг япончлон дууддаг.

Сонирхолтой баримт дурдвал, 1994 онд нэгэн хос хүүхэддээ Акума буюу чөтгөр гэсэн утгатай нэр өгч байсан. Хүүхдийнхээ нэрийг дүүрэг дээр бүртгүүлэх үед асуудал үүсчээ. Эцэг нь тухайн үед сэтгүүлчдэд "Ийм нэртэй япон хүн байх л болно. Хэрэв та энэ нэрийг нэг л удаа сонсвол ахиж мартахгүй. Энэ бол хамгийн сайн нэр" гэж хэлж байв. Хотын захиргаа эхэндээ нэрийг зөвшөөрсөн боловч хожим нь хүүхэд нэрнээсээ болж асуудалд орох вий гэсний үндсэн дээр шүүхэд ханджээ. Тэд хүүхдийн эцэг эхийг нэр өгөх эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж буруутгасан. Эцэст нь хүүгийн нэрийн ханзыг өөр утгатай ханзаар сольсон ч дуудлага нь Акума хэвээр үлджээ.

Эх сурвалж: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж