УДШ: С.Эрдэнэ, Ө.Шижир нарын хүсэлтийг буцаажээ

Хуучирсан мэдээ: 2022.09.27-нд нийтлэгдсэн

УДШ: С.Эрдэнэ, Ө.Шижир нарын хүсэлтийг буцаажээ

УДШ: С.Эрдэнэ, Ө.Шижир нарын хүсэлтийг буцаажээ

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр /2022.09.27/ боллоо. Хуралдаанаар Улсын дээд шүүхийн цахим бүртгэлийн санд С.Эрдэнийн нэрийг сэргээлгэхийг хүссэн Д.Эрдэнэсувдын өргөдөл, Ө.Шижирийг тус намын хуулийн этгээдийн улсын бүртгэлд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгүүлэх, улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэхийг хүссэн И.Мөнхжаргал нарын өргөдлийг хэлэлцсэн байна.

Ардчилсан намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй буюу Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас өмнө гаргасан тогтоолуудад заасан зөрчил арилаагүй хэвээр байна гэж үзэж, бүртгэлд бүртгэхээс татгалзаж, өргөдлийг буцаажээ.

Мөн Монголын Либерал намын ээлжит тавдугаар Их хурлаар намын даргаар Э.Оргилыг сонгосныг улсын бүртгэлд бүртгүүлэхийг хүссэн Б.Амгаланбаатарын өргөдлийг хэлэлцээд, Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон намын дүрэмд нийцэж байна, зөрчилгүй гэж үзэж бүртгэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж