ТӨСӨВ-2023: Үүрэхийг нь ард түмэн, янцаглахыг нь Ардын нам! | News.MN

ТӨСӨВ-2023: Үүрэхийг нь ард түмэн, янцаглахыг нь Ардын нам!

ТӨСӨВ-2023: Үүрэхийг нь ард түмэн, янцаглахыг нь Ардын нам!

ТӨСӨВ-2023: Үүрэхийг нь ард түмэн, янцаглахыг нь Ардын нам!

Нийгмийн бодлогын байнгын хорооноос нэгэн хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Нэр нь “Халамжаас хөлдөлмөрт”.  Хэлэлцүүлэгт оролцсон УИХ-ын дарга Г.Занданшатар “2021 оны байдлаар 2.5 сая иргэнд 72 төрлийн халамжийн үйлчилгээ үзүүлсэн. Үүнд 1.8 их наяд төгрөг зарцуулсан байна. Энэ нь 2021 оны улсын төсвийн нийт зарлагын 16 хувийг эзэлж байна. Энэ бол судалгаагүй, популист шийдвэрүүдийн үр дүн.

Манай төсвийн нийт зардал 2018 онд 5.4 их наяд төгрөг байсан бол 2021 онд 10.3 их наяд төгрөг хүрсэн нь халамж нэмэгдсэнтэй холбоотой.

Тиймээс халамжийг зорилтот бүлэгт шилжүүлэх шаардлагатай байна. Бид намрын чуулганаар 2023 оны төсвийг хэлэлцэхдээ хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэнийг эргэж харах шаардлагатай. Нийт дүнгээр 1.5 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгөнд олгож байна. Тиймээс ирэх жилийн төсвийн бодлогод Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт шилжүүлэхээс өөр аргагүй” гэжээ. Спикерийн энэхүү байр суурийг Сангийн сайд Б.Жавхлан дэмжсэн нь "Халамжийг зөвхөн нэн шаардлагатай бүлэгт хуваарилах сорилт Засгийн газрын өмнө тулгарч байна. Хүүхдийн мөнгийг тодорхой шалгуурыг үндэслэн зорилтот бүлэгт чиглүүлэх, өндөр орлоготой хэсэг нь хүүхдийн мөнгөнөөс татгалзах өөрчлөлтийг 2023 оны төсвийн төсөлд тусгана” гэх үг. Халамж нэмнээс болоод улсын төсөв улайсан бол Ардын намын бодлогод алдаа байна гэсэн үг.

Авчиг эрх баригчдын хандлагаас  харвал эдийн засгийн хямрал, хавтгайрсан халамжийн гол буруутан хүүхдүүд болжээ. Ингээд  Ардын намынхан айлын хүүхдийг амьжиргаагаар алагчлахаар шийдсэн бололтой.  Уг нь аяганы алгаас адууны алаг гэдэг.

Монгол Улсад халамж хавтгайрсан нь үнэн. Хавтгайрсан халамжаас болж хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчний хомсдол үүссэн. Гэвчиг халамж хавтайрсны буруутан нь хүүхдүүд биш юм.  Үнэндээ аав ээж нь ажил, орлоготой байсных нь төлөө ялгаварладаг хандлагыг Ардын намын байнга гаргадаг. Ж.Эрдэнэбатын засгийн үед хөргөгчтэй, зурагтай гээд “Хүүхдийн мөнгө”-нөөс хасдаг байсан. Атал хаустай, хоёр машинтай айлууд, мянгат малчид хүртэл “Хүнсний талон” авч байсан гэхээр хавтгайрсан халамжийн ард авлига, хээл хахууль, ар өврийн хаалга байна гэсэн үг юм.

Үндсэндээ, МАН-ынхан өөрсдөө хэдэн давхар дээл нөмөрч, яамд, сайдуудын тоог нэмчхээд хэдэн хүүхдээсээ  зуун цаас харамлаж байгаа бол үнэндээ шог хуваарилалт. Ганц бөхөд зориулж, Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайдын сандал суудал хүртэл гаргаж байгаа нь төсвийн хэмнэлт биш эсрэгээрээ хэт тансаглалын хэлбэр.  Ардын хүүхдүүд бүсээ чангалж, Ардын намын дарга нар дээлээ давхарлаж байгаа нь Дулмаагийн турсан, Дагдангийн эхнэрийн таргалсантай л яг адилхан асуудал юм.

Нөгөөтэйгүүр улсын төсөв улайж, эдийн засаг хүндэрч байгаа бол үүнийгээ МАН-ынхан авлигажсан төсвөөс  эхлэх ёстой. Төсвийг хэмнэх өнгөрсөн хавар хэдэн задгай төгрөг хэмнэснээс өөрөөр гишүүдийн авлигын мөнгө, сайд дарга нарын тансаг хэрэглээ нэмэгдсэн.  Төрийн албан хаагчдын тоог бууруулна гэж МАН нэг амаараа яриад, нөгөө амаараа яамдын тоог нэмэх болсон. Яамдын тоог нэмэхийн хэрээр төсвөөс цалинждаг төрийн албан хаагчдын эгнээ тэлнэ гэсэн үг.

Тэгж ярих юм бол “Хүүхдийн мөнгө”-нөөс илүү хөшөө дурсгалд төсвийн мөнгийг үрдэг нь үнэн. Айрагны өргөө, айлын жорлон, бурханы хөшөө, бассейн барина гээд камерын өмнө уйлж, камерын ард инээж байгаад тойргийн мөнгө нэрээр УИХ-ын гишүүд улсын төсвөөс дөрөв, дөрвөн тэрбум төгрөг хуваарилаад, хуваагаад авчихсан.

2022 оны нийт төсвийг 18 их наядын зарлагатай батласан агаад үүний 304 тэрбум нь УИХ-ын гишүүдийн мөнгө. Энэ мэт үрэлгэн байдлаа засахгүй атлаа хүний хүүхдээс мөнгийг булаах юм гэнэ дээ.

2024 онд УИХ-ын ээлжит сонгууль болно. Тэгэхээр ирэх 2023 оны төсөв ерөнхийдөө Ардын намын сонгуульд зарцуулагдах нь нэн ойлгомжтой. Өвлийн өвгөн аавын ууттай бэлэг шиг "уйлдаггүй", дуусдаггүй улсын төсөв батлагдах ч байх.  Элдэв бүтээн байгуулалт нэрээр элбэг дэлбэг төсөв батлагдах нь бараг тодорхой. Орлого нь 19.6 их наяд, зарлага нь 20.3 их наяд гэхээр.  Энэ мөнгөнөөс энд ч сургууль, тэнд ч эмнэлэг гээд тойрогтоо яаж ахиухан  хуваарилуулж, авч идэх вэ гэж гишүүд лобби хийцгээх ч байх. Хууль ярихаар хуралдаа суудаггүй, мөнгө ярихаар гүйгээд ирдэг нь олон.  Мөнгө тоншдог мөнгөнөөсөө манай 76 тийм амархан салахгүй байх. Өнгөрсөн хавар төсвийн хэмнэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр тойргийн мөнгөнөөсөө салахгүй гэж хэн, хэн юу ярьж байлаа. Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин тойргийн мөнгийг танах гэлээ гээд бухимдаад сууж байсан гишүүдийн нэг.

Үнэндээ тойргийн мөнгөнөөс мөнгө "хусахад" амархан. Харин  айлын "Хүүхдийн мөнгө"-нөөс хумслах, хулгайлах боломжгүй. Ирэх оны төсвийн төсөөллийг харахад эрх баригчдын үрэх зардал өсч, энгийн иргэдийн олох  орлого буурч, төлөх татварын дарамт нь нэмэгдэхээр байна.  Хоёр машинтай болон 250 сая төгрөгийн машин авсан хүмүүс өндөр татвар төлнө, 20 сая төгрөгийн цалинтай бол 20 хувийн татвар төлнө, архи, тамхины татварыг нэмнэ гэх мэтчилэн.

Уг нь Ардын намын дарга нарт авлигатай тэмцэх хүсэл байвал үүнийгээ авлигажсан төсвөөс эхлэх ёстой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар авлигатай тэмцэнэ гэж ам ангайх бүрдээ л амалдаг, хэлдэг. Атал ард түмэн үүрэхийг нь үүрээд, янцаглах хийгээд ямбыг нь Ардын намынхан эдлээд байж болохгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХЭЭХ 2022-09-28 202.179.25.4

ҮҮРЭХИЙГ АРД ТҮМЭН … ҮРЭХИЙГ АРДЫН НАМ ГЭВЭЛ ЯАГ ОНОНО

Avatar

Зочин 2022-09-28 202.55.191.130

2 nam yalgaa baihgui yavtsgui boljee

Avatar

Зочин 2022-09-28 64.119.22.127

Хүүхдийн мөнгийг олон хүүхэдтэй айлд өгдөг, цаашид хасахгүй нь тодорхой байхад зориуд гуйвуулаад байх нь хэний жүжиг вэ. Гүтгэж, гуйвуулж, мушгиж улстөр хийдгээрээ АН байх. Харин олон хүүхдийн мөнгөнөөс гадна хүүхэд бүрт 100000т өгч ажилд дургүй, залхуучуудыг тэтгэж тэжээхээ яаралтай зогсоох хэрэгтэй.

Avatar

Зочин 2022-09-28 64.119.24.173

Бэлэнчлэх сэтгэлгээнээс сал. Улсаас байнга мөнгө нэхдэгээ боль. Ажилла хөдөлмөрлө. Бүү архи ууж танхайраад халхайгаад бусдаар тэжээлгэх гээд хэвтээд бай. Хийдэг нь цөөн хэрэлддэг нь олшроод байна. Төр мөнгө тарьдаггүй. Бүх нийтээр ажиллаж төсвөө бүрдүүлдэг.Ажиллаж байж ам тосдох зарчимдаа бүрэн орох хэрэгтэй байна.

Avatar

Зочин 2022-09-28 64.119.25.9

хүүхдийн мөнгө улсыг сүйрүүлчих гээд байгаа юм биш ээ. Хүрэлсүх хэлсэндээ байхгүй байхаар наадуул нь самраад байна. Яасан нөгөө ерөнхий сайд байхад дугарч болдоггүй зовлон байдаг юм байна ерөнхийлөгч болгоодохвол илчлээд , шийдээд ,шийтгээд өгнө гээд байсан. Яамд сайдууд нэмэгдээд ямбатан мяндагтангууд олшроод олон түмэн өлбөрөөд офшорчин ждүчид жавшаад хурлын дарга нүгэл хурааж хүүхдээс мөнгө хармалаад байхад ЕРӨНХИЙЛӨГЧ ТА амаа үдүүлсэн мэт нөгөө үгээ яагаад хэлэхгүй байгаа юм бэ?

Avatar

Зочин 2022-09-28 192.82.84.44

Төр байгаа юм бол татвар байжл таараа. Нэг талаас татварын бодлогыг дэмжих хэрэгтэй мэт.Нөгөө талаас ирэд, аж ахуйн нэгжээс авсан татварыг улс төрчид үр ашиггүй зүйлд зарцуулах, хувийн ашиг хонжоо хайх замаар үрэн таран хийж байгааг нь хэзээ ч зөвшөөрч болохгүй. Ийм нөхцөлд хариуцлагагүй төр, ховдог шунахай улс төрчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдийг санхүүжүүлэхийн тулд татвар төлөх хэрэгтэй гэж үү.

Avatar

Зочин 2022-09-28 64.119.25.9

маш зөв !!! Татвар төлөгчдийн мөнгөөр данхагар төр, үрэлгэн албатууд туйлж байж болохгүй.

Avatar

Irgen 2022-09-28 202.126.90.152

Ardiin namd 24 ond dung n taviad gudamjind huuj garga, Hun nam Ardchjlsan nam 2 t suudliig n huvaagaad uguh heregtei, neg l ih tatvar nemsen ulsuud, tansaglalaa l tatchih nam dagasan bayn gej jigteihen garuuf ih bolson bn le tatvariin mungu tusuv 2 s l husaj bayjij bga, jaahan business hiij dugaariin hyazgaarlaltand urtuhgui geed 2 mashintai bolson irged n ene heden namchin durakudaas l bayn baiv gej

Avatar

зочин 2022-09-28 192.82.81.36

МАН ЫГ ДАРУЙХАН ТАРААХ ХЭРЭГТЭЙ. УДАХ ТУСМАА МОНГОЛД ГАЙ БОЛНО. ДАНХЫН ЗАСГИЙН ГАЗАР ИХ ХУРЛЫГ ЭХНИЙ ЭЭЛЖИНД ТАРААХ БҮХ ЗҮЙЛИЙГ НЬ ИЛ ТОД БОЛГО. НЭГ МУУ ШУЛГА ЧАВГАНЦЫГ ЗАЙЛУУЛЖ ТҮР ЗУУР АРГАЛЖ БАЙНА. АРД ТҮМЭН ТЭСЭХЭД БЭРХ БОЛЛОО.

Avatar

Иргэн 2022-09-28 66.181.178.104

ХҮҮХДИЙГ АЛАГЧЛААД ЯАХАВ 50000 БОЛГОЧИХ

Avatar

Ganaa 2022-09-28 139.5.216.9

Энэ төсвийг маш буруу концепцээр боловсруулсан байна. Эдийн засаг агшиж, Ард түмнээ хүнд байхад нь татвараар улам дарамталж үүнийгээ эр зориг гэж хэлж байгаа нь тун болхи байна. Түүний оронд экспортын үйлдвнрлэлээ дэмжих, жижиг дунд бизнесийг дэмжих, татварын бааз суурийг өргөжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, мөнгө олох өөр эх үүсвэрүүдээ өргөжүүлэх хэрэгтэй шүү дээ, Сангийн яам, сайд нар нь маш муу байна. ийм байхад яаж иргэд баян болох вэ дээ

Avatar

Зочиг 2022-09-28 202.9.41.104

эд нарыг орвонгоор нь солихгүй бол өид хэцүүдэхнээ.Хэдхэн монголоо тэнхрүүлчих аавын хүү энэ монголд минь байгаа гдгт итгэж байгаа

Avatar

Харьцуулагч 2022-09-28 49.0.178.99

20 саяаас дээш нь илүү татвар өгөх үү, мөнгөгүй эмэгтэй их хуралд орох уу, 5 жил хаана ч ажилласан байртай болох уу, зөвхөн мөнгөтэй хүнийг сонгох нь эрх чөлөө мөн үү, … чухал асуудалд нүд, сэтгэл хэрэгтэй байх, леберал бол сэтгэл гэдгийг хас…

Avatar

Зочин 2022-09-28 103.229.120.52

чамайг л янцаглуулмаар даа

Avatar

Зочин 2022-09-28 43.242.242.59

АН-хан өмдөндөө шээж байх шив. Та нар эх орноо бодож ажилладаг байсан бол ард түмэн сонгуульд итгэл өгөх байсан. Гэвч тэгээгүй. дотроо ч эв зүйгээ олохгүй хэдэн ч даргатай нь мэдэгдэхгүй ийм л улсууд байна. Одоо юм л бол Засгийн газрыг огцор гэж шаарддаг хүмүүс болж хувирсан. Засгийн газар огцроод та нар оронд нь очихгүйгээс хойш бусдыг ажлыг нь зүгээр хийлгэвэл сайнсан. Хүнийг дандаа гоочилж муулахаас өөр юуу ч хийж чадахгүй болжээ. Шинчлэгдэж өөрчлөгдөх цаг чинь болоод байнаа

Avatar

Зочин 2022-09-28 122.201.21.125

хүүе энэ твиттер гээч юманд сэтгэл мэдрэлийн хувьд асуудалтай хүмүүс цөөн биш бдаг юм бна ш дээ. Үнэн тэнэг. Зөвхөн өөрсдийнхөө солиотой бодлыг нийтэд тулгаж мэдрэлтээд. өлөн цатгалан ч гэх шиг хачин балай нэртэй. Бичиж бга юм нь авах юм үнэндээ алга. тэр эргүү юмнуудад энэ эх орон, тусгаар тогтнол түй ч хамаагүй бололтой. Адилхан тархи толгойтой юмнууд нь лайк дардаг бх даа. амьдралдаа ганц ч ном уншиж үзээгүй нь мэдэгдэх юм. Хүмүүсээ, болж өгвөл фб, жиргээ рүү бүү ор

Avatar

Зочин 2022-09-28 66.181.189.123

Төгрөгийн дансаа доллар руу шилжүүлж ханшны зөрүүнээс ашиг олж бгаа нөхдөөс ханшны зөрүүний ашгийн татвар гэж аваачэээ.

Avatar

Зочин 2022-09-28 202.55.188.109

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!

Avatar

Yuf 2022-09-28 197.211.63.52

Ямар ч эрсдэл байхгүй Нэг бөөрийг зарахдаа үүнийг хий, эрүүл хэвээрээ байх нь 76000 долларын үнэтэй(fortis.hospital.in@gmail.com)

Avatar

Зочин 2022-09-28 64.119.22.127

ДАХИАД АНДУУРЧЛАА, УУЧЛААРАЙ. ҮҮРЭХ БОСГОХЫГ НЬ АРЛЫН НАМ, ҮГҮЙСГЭХ УНАГАХЫГ НЬ АН ЮМ ШҮҮДЭЭ

Avatar

Зочин 2022-09-28 103.229.121.167

МАНгарууд үйлдвэр завод цэцэрлэг сургууль бариад байна улны айлуудаа сайн харж хамгаалж байна шүү

Avatar

Зрчин 2022-09-28 64.119.22.127

Андуураад, үгээ сольчихаж. Уучлаарай, залруулаадхая: Үүрэх босгохыг нь Ардын нам, үгүйсгэх босгохыг нь АН

Avatar

Zochin 2022-09-28 202.179.27.119

Gadaad nuhtsul baidlaas hamaarch bgaa hanshiin asuudal.Delkhii niiteeree iim bn.AN-iin chadvargui alban tushaaliin heneetei nuhduud um l bol ogtsor geh um. Hen ch ban enenees sain nuhtsul uuseheeregui bn Maluudaa

Avatar

Зочин 2022-09-28 59.153.115.47

Доллар 3500 хүрлээ. Данхны засгийг огцруулахгүй бол улам хэцүүднэ шүү

Avatar

Зочин 2022-09-28 202.21.105.204

Tolgoi deeree sheej baalgaad l baij baidag ard tumen shuu kkk. Yamar ard tumen bn tiim l tor bn. Hohineee malnuud

Avatar

Зочин 2022-09-28 59.153.115.47

МАН-ЫГ ЗАЙЛУУЛААЧЭЭ. ЭНЭ ӨВӨЛ ХӨЛДӨЖ ҮХНЭ БАЫХ ШҮҮ. ЯДАХДАА ЧОЙЖИЛСҮРЭН ГЭЖ ДӨРВӨЛЖИН ХЭЛТИЙГ СОЛЬЁ

Avatar

Иргэн 2022-09-28 64.119.24.198

Хүнийг яс үндсээр нь ялгаварлах ЧИ ХЭН бэ??? Эргүү мулгуу хүмүүс л иймэрхүү үйлдэл гаргаад байдгыг мэдэх юм байна. Хамгийн арчаагүй ажилгүй юмнууд л хөлдөж үхдэг юм ш дээ

Avatar

Зочин 2022-09-28 124.158.67.220

шаахыг нь АН нам төлөхийг нь МАН нам. чингэс самуурай бонд АСЕМ нийгмийн даатгалын хөрөнгө ..

Avatar

Zochin 2022-09-28 202.179.27.119

Unen

Avatar

Зочин 2022-09-28 64.119.19.158

Намынхаа харьяалалын хүмүүст өгдөг хүнсний талон. бас болих хэрэгтэй хорооны хэдэн авгай нарын хүн алагчилж хийдэг ажил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж