Үерт нэрвэгдсэн Пакистаны Сангийн сайд огцров

Хуучирсан мэдээ: 2022.09.27-нд нийтлэгдсэн

Үерт нэрвэгдсэн Пакистаны Сангийн сайд огцров

Үерт нэрвэгдсэн Пакистаны Сангийн сайд огцров

Пакистан улсад зургадугаар сарын дунд үеэс хойш үерийн аюул нүүрлэж, 1500 гаруй хүн нас барав. Тус улс эдийн засгаа уналтад оруулахгүйн тулд Олон улсын валютын сан болон Дэлхийн банкнаас тусламжийн баталгаа аваад буй. Гэвч эдийн засгийн эргэлт улам дордсоор буй тул Пакистаны Сангийн сайд Мифтах Исмаил Ням гаригт гэнэт огцорчээ.

Эдийн засагч Нажам Али "Энэ сард 33 сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн. Цаашдаа бизнесийн үйл ажиллагаа, тээвэр, харилцаа холбооны дэд бүтцэд ихээхэн хохирол учрах төлөвтэй байна. Нөлөөлөлд өртсөн бүс нутгуудад бараа бүтээгдэхүүн, түүхий эдийн нийлүүлэлт тасарч, зардлын өсөлт, хүнсний барааны инфляци бий болох төлөвтэй байна. Үйлчилгээний салбар, тэр дундаа жижиглэнгийн худалдаа ойрын хугацаанд хүнд байдалд орж болзошгүй байна" гэж хэлэв.

Пакистаны Төлөвлөлтийн яамны сайд үерийн улмаас учирсан эдийн засгийн хохирлыг 30 тэрбум ам.доллараар үнэлсэн. Мөн үерийн нөлөөгөөр дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2-2.3 хувь хүртэл буурч магадгүй гэж мэдэгджээ.

Дэлхийн банкнаас эрүүл мэнд, хоол хүнс, орон байр, нөхөн сэргээх эмчилгээ, мөнгөн шилжүүлгийн яаралтай хэрэгцээнд зориулж нэн даруй хоёр тэрбум ам.доллар Пакистанд зарцуулахаар төлөвлөсөн байна. Харин Олон улсын валютын сангаас долоон тэрбум ам.доллар зээлэхээр төсөвлөжээ. Энэхүү зээлийн нөхцлийг зөөлрүүлэхээр зарчмын хувьд тохиролцоод буй аж.

Эх сурвалж: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж