Сангийн яам доромж агуулгатай видеогоо тайлбаргүй устгав | News.MN

Сангийн яам доромж агуулгатай видеогоо тайлбаргүй устгав

Сангийн яам доромж агуулгатай видеогоо тайлбаргүй устгав

Сангийн яам доромж агуулгатай видеогоо тайлбаргүй устгав

Монгол Улсын Сангийн яамнаас нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын баримт бүртгэлтэй холбоотой сурталчилгааны видеог өчигдөр /2022.09.26/ цахим хуудастаа нийтэлсэн. Энэхүү сурталчилгааны агуулгатай бичлэг нь хүнийг эрхэлсэн ажлаар нь ялгаварлан гадуурхсан, ёс зүйн зөрчилтэй болохыг олон хүн шүүмжилсэн юм.

Өнөөдөр тус контентыг Сангийн яам цахим хуудсаасаа хариу тайлбаргүйгээр устгасан байна.

Иргэд "Яам бусдыг гутаан доромжлох агуулга бүхий нийтлэлдээ залруулга өгөхгүйгээр устгасан нь буруу" гэв. Энэ талаар тус яамнаас ямар нэгэн тайлбар өгсөнгүй. Бичлэгийн тухайд НӨАТ-ын баримтын сугалааг ирэх аравдугаар сараас дахин явуулж эхлэхтэй холбогдуулан иргэдийн баримт бүртгүүлэх идэвхийг нэмэгдүүлэх зорилготой байсан аж.

Гэсэн ч ялгаварлан гадуурхах, төрийн албан хаагчийг дорд үзэх өнгө аяс байсан тул Сангийн яамнаас уг видеог даруй устгасан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 2-т "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна" гэж заасан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ПРОЛЕТАРИ 2022-09-27 66.181.189.85

ЯДУУ , ПРОЛЕТАРИ ХҮНИЙГ ЮУ ГЭЖ НЭРЛЭХ ВЭ?

Avatar

зочин 2022-09-27 64.119.23.97

Баярцогтоос хойш коммунист улаан яргачин манын олон сангийн сайд ажиллахдаа тэр хүний сууогасан ялгаварлан гадуурхах үзлийг арилгаж чадаагүй бол хохь нээ. энэ нөхөр сангийн яаманд ажиллаж байгаад хулгай хийгээд хөөгдсөн ч байж мэдэх нөхөр байх. хүн ер нь өөрийгөө байнга гадна талаас харж өөрчлөлт апдейт хийж байхгүй бол хэлж ярьж байгаа үг, хийж байгаа үйлдлээс нь хоцрогдож амьдаараа шарил болсон нь нэвт ажиглагдаж хавь ойрын хүмүүс нь нүүр хийх газаргүй болтол ичих явдал гардаг болох нээ

Avatar

зочин 2022-09-27 64.119.23.201

энэ хулгайчууд бүүр даварч гүйцэжээ .

Avatar

зочин 2022-09-27 43.242.243.43

Одоо ч Жавхлан сайд нь үргэлжлүүлж байна даа

Avatar

зочин 2022-09-27 43.242.243.43

Сангийн яам ялгаварлан гадуурхах үзлийн Баярцогт сайд суулгаж өгсөн. Баярцогтын үед ажиллаж байсан бүх хүн мэднэ.Баярцогтын үеээс Нам, хөрөнгөөр ажилтнуудаа ялгаварлаж эхэлсэн. Ахмадуудаа даан чих ялгаварласан даа.

Avatar

Зочин 2022-09-27 103.161.242.151

НӨАТ-ын сугалааг бүртгүүлж байгаачууд нь өлөнгүүд гэсэн шүү.

Avatar

зочин 2022-09-27 66.181.185.92

Ямар Сарангэрэлтэйгээ адилхан өлөн сэтгэдэг дурак нь энэ видеог найруулж хийсэн болдоо ха ха.Нөгөө гошин шогийн өлөн гарууд нь өлөнтөөд тоглоод сангийн яамныхны шавхруугий нь долоогоод ццццц

Avatar

Иргэн 2022-09-27 103.57.93.50

НӨАТ- ын сугалаагаа зогсоож ,телевизийн сугалааг дэлгэрүүлсэн сангийн сайд Жавхлан огцрох ёстой.

Avatar

зочин 2022-09-27 202.131.228.20

Яамаараа огцрох болж дээ.

Avatar

рхчёрхчёрхчё 2022-09-27 66.181.165.89

Энэ бичлэг бол, Ул гэж хэлсэнтэй утга нэг болно,

Avatar

Зочин 2022-09-27 103.10.21.249

шулаг эмэгтэй ээ ард түмэн улных та нар өөрсдөө дагзных болж бна уу сэтгүүлч бсан гэхэд арай дэндүү амны алдаа хийлээ дахиж сэххээргүй юм боллоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж