ОХУ руу химийн зэвсэгт ашиглах материал импортлохгүй

Хуучирсан мэдээ: 2022.09.27-нд нийтлэгдсэн

ОХУ руу химийн зэвсэгт ашиглах материал импортлохгүй

ОХУ руу химийн зэвсэгт ашиглах материал импортлохгүй

Японы засгийн газар өчигдөр /2022.09.26/ Оросын 21 байгууллага, шинжлэх ухааны лаборатори руу химийн зэвсэгт ашиглаж болзошгүй материал экспортлохоо зогсоолоо. Орос улс Украины эсрэг цөмийн зэвсэг ашиглаж болзошгүйд Япон ихээхэн түгшиж байна.

Японы Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Хироказу Мацуно “Дэлхий дээр цөмийн халдлагад өртсөн цорын ганц орны хувьд бид цөмийн зэвсгээр заналхийлэх, ашиглах явдал хэзээ ч гаргахгүй байхыг Оросоос хатуу шаардаж байна” гэж хэлжээ.

Оросын “Мосельэлектронпроект” компани, "Эталон" эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн нэгдэл, "Энержиа" компани, Курчатовын хүрээлэнгийн Алихановын нэрэмжит онолын болон туршилтын физикийн хүрээлэнгийн Үндэсний судалгааны төв зэрэг байгууллага хоригт багтсан байна. Хориг арга хэмжээ ирэх аравдугаар сарын 3-наас хэрэгжиж эхэлнэ.

Эх сурвалж: THE HINDU, TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж