Хүлцэнгүй иргэдээс хүлцэл өчигч | News.MN

Хүлцэнгүй иргэдээс хүлцэл өчигч

Хүлцэнгүй иргэдээс хүлцэл өчигч

Хүлцэнгүй иргэдээс хүлцэл өчигч

Мэргэжлийн үгээр юу гэх вэ? Үгээгүй иргэдийг нийгэм хамгааллын сайд нь “ул” гэснээс болж нийгэм бужигнаж байна. Сайдын тайлбарласнаар “ул” гэж өөрөө зохиосон, эсвэл доромж утгаар хэрэглээгүй бөгөөд харин ч мэргэжлийн хэллэг болох маягтай. Мэргэжлийн түвшинд ч ангийн ялгааны тэмдэглэгээ байсаар буйн илэрхийлэл энэ болов. Монголын төрийн албаны CV-д одоо хэр нь нийгмийн гарал, байдлын тухай асуулт байсаар буйд эмзэглэх зүйл алга. Монголд ямар том ангийн ялгааны ан цав үүсч, ил хэлэхгүй ч далдуур хэрхэн хүлээн зөвшөөрцгөөсөн бэ гэдгийн ээлжит нэгэн жишээ нь “Ул” болов.

Яг үүнтэй ижил жишээ болгохуйц үгийг МОХС-ийн захирал Ж.Соронзон хэлсэн. Тэрбээр улсын сургуульд суралцагсдыг жонхуу иддэг, боловсролгүй багшаар хичээл заалгадгийг “илчилсэн”. Харин эл үйлдэлд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Үндсэн хуулийн 14-р зүйлийг үндэслэн ажлаас нь чөлөөлж байв. Харин энэ удаад Д.Сарангэрэлийг Японд яваа Ерөнхий сайдтай зөвшилцөн, захирамж гарган огцруулжээ.

САНГИЙН ЯАМНЫ ДОРОМЖЛОЛ 

Төсвийн мөнгөөр яаж иргэдийг доромжилж байгаагийн нэгэн жишээ нь өчигдөр Сангийн яамны албан ёсны хуудаст байршуулаад эргээд устгасан НӨАТ-ын сугалааны сурталчилгаа болов. Татвар төлөгчдийг ухаантай, ухааны хоёр бүсгүйгээр төсөөлсөн бөгөөд нэг нь ашигч, нөгөө нь их зантай. НӨАТ-ын баримтаа нэг үл тоох бол нөгөө нь өмнөөс нь уншуулах санал гаргана. Ингээд зөрчилдөх бөгөөд баримтын эзэн баримтуудаа ТҮК-ийн ажилтанд өгч буян үйлдэнэ. Шударгаар ажиллаж буй ТҮК-ийн ажилтныг "гуйлгачин"-тай зүйрлэж, нөгөө л "улны" гэх тодотгол нэвт үнэртсэн хөгийн доромжлолд тэд татвар төлөгчдийн мөнгөнөөс хэдийг төлж, бах таваа хангасныг одоо мэдмээр байна. Монголын төрийн "шимэгчид" шимж буй иргэдээ ийм л өнцгөөр харж буй хандлага нь өөрсдийнх нь хүчинд ард иргэд амьдарч байна гэсэн үзэл нэвт байгааг харуулна. Гэтэл Монголын төсвийн мөнгийг хуваарилж, эдийн засгийн бодлогыг зангиддаг ганц яам нь ингэхээр тэднээс хүлээх юм үлдсэнгүй. Эндээс таны мөнгөөр таныг дүгнэж буй Сангийн яамныхнын сэтгэгдлийг үзнэ үү. 

 

УЛ

МАН засгийн эрхэнд гарсан цагаасаа л өмнөхийнхөө улыг шагайж, унасан дээр нь түлхэж, “увайгүй”, “урвагч”, уналтын буруутан гэж ирсэн. Тэдний хамгийн сайн хийж ирсэн сурталчилгаа тэр. Итгүүлсэн, итгэсэн. Өнгөрсөн зуунд хар аяндаа намын гишүүдэд нь суучихсан нэг зүйл нь ул шагайх гэлтэй. Үүний гайгаар гэх үү, гавьяагаар гэх үү төрийн албан тушаалтан албан өрөөндөө “ул булчихсан” суугаа бичлэг ил болсон. Хуучны цагт “ядуу”, “малчин ард”-аар имижээ бүрдүүлж ирсэн эрх баригчид өдгөө гадаадын өндөр казинод улсын болоод өөрсдийн хөрөнгөөр тоглосон дуулиан тасардаггүй.

Тэдний дунд покер мэдэхгүй хүн олох гэснээс тоглодоггүй хүнийг олох нь илүү амархан болсон. Үүгээрээ тэд нийгэмдээ ангийн ялгаа бий болгочихсон. Өмнөх далан жилд МАН-чууд малчин ард байсан бол дараах гучин жилд “баян феодал” болон хувирчээ. Өнөөдөр өөрсдөө өрмийг нь хамчихсан гэж ардчилагчдыг хараадаг ч үнэндээ МАН-ын баячууд, тэр дундаа төрөөс төрөн гарсан хөрөнгөтнүүд илүү жин дарна. Хуучин юм ул болж, шинэ юм зул болжээ.

ЗУЛ ЗУРАГ БОЛСОН НЬ

Шашин сэргэснээр зул эргэн ирсэн. Төсвөөс зувчуулсан нүглээ цайруулах гэж зул өргүүлж, суварга бариулдаг асан улстөрчид өдгөө буцаад намыг, нэг хүнийг бүхнээс дээгүүр залах болов. Хуучин Ленин, Сталин, Х.Чойбалсан, Ю.Цэрэнбал гэж нэг хүнийг тахин шүтдэг байсан бол өдгөө өөрийнх нь хөргийг залаад байгааг өөрийн биеэр “залрахдаа” үзэж ичихдээ Чингис хааны эш хөргийг залах тухай зарлиг гаргахад хүргэв. Өнөөдөр төрийн гайгүй албан тушаалтны өрөөнд У.Хүрэлсүхийн зураг байхгүй бол тэр дөнгөж томилогдсон эс бөгөөд удахгүй халагдах нь тодорхой хүн болой. Ингэж монголчуудын дээр нам, намын дээр хүн тахих дэмийрэл Монголд газар авч байна.

ХАЛАМЖ ХАВТГАЙРСАН БИШ ХАВТГАЙРУУЛСАН ГЭЖ ЯРИМААР…

Намын генсек нь Д.Сарангэрэл сайдыг огцруулж буй мэдэгдэлдээ “Болгоомжгүй, хянамгай байгаагүйн үүднээс ёс зүйн алдаа гаргалаа” гэсэн нь өөрөө алдаа гэлтэй. ЗГХЭГ-ын даргын үг захын албан газрын “00”-оос уншиж болох “Зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв байдаг” гэдэгтэй адилхан сонсогдов. Болгоомжтой, хянамгай байсан бол тэгж хэлэхгүй байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ иргэдээ дорд үзсэн, доромжилсон, өөрсдийгөө амьдралыг нь өөд нь татагч мэтээр сэтгэсэн итгэл үнэмшилтэй хэвээрээ л байна. Тийм гэдгийг ч тэдний огт эмзэглэлгүйгээр хэлдэг “Халамж хавтгайрсан” гэх үг нотолдог.

Зүй нь халамж өөрөө хавтгайрчихсан юм биш. Иргэд бас хавтгайруулчаагүй. Эрх баригчдын гаргаж ирсэн шийдвэрүүдээс болоод өнөөдөр хавтгайрсан халамжтай болчихсон. Тиймээс “хавтгайруулсан халамж” гэдгээс эхэлмээр юм шиг. Хоёр жилийн турш “Халамжаас хөдөлмөрт” гэх үгээр төрийнхөн “гангарлаа”. Гэтэл халамж, тусламж гэдэг нь төрийн нэрээр бусдын амьдралд оролцох далим болдог тод жишээг хөл хорионы үеэр тараасан хүнсний талон харуулсан. Нөгөөтэйгүүр нэг хэсгээс нь татвар нэрийдлээр булаан авч, нөгөөд нь өгч буй буянтан мэт чөтгөрийн үйл явц.

Үнэгүй хоол гээч хавханд л байдаг. Хүнсний талоноор амьдрагч гутамшигтайгаас гадна бэлэнчлэх сэтгэлгээтэй болгодог ажээ. Нэгэнтээ ийм бодлогыг өөрсдөө барьчихаад, одоо ажил хийлгэх албадлагын тухай ярих нь өөдтэй зүйл авчрахгүй. Ер нь ядуурлыг бууруулах, чинээлэг давхарга бий болгох гэж төр оролдох тусам асуудлыг адармаатай болгодог. Асуудлыг анзаараад байвал “халамжийн”, “хамгааллын” яам байгаа тохиолдолд халамжлуулагч, хамгаалуулагч гарч ирэх нь зайлшгүй учраас байгуулахгүй байх нь төрийн хамгийн сайн дэмжлэг болно. Халамжийн бодлогыг хавтгайруулдаг шалтгаан нь татвар төлөгчдийн мөнгийг ядуу, халамж гэсэн хүмүүст зарцуулахдаа дундаас нь асар ихээр завших боломж олгодог учраас улстөрчид иргэдийн нэрийг барьж энэ ажилд аль болох ихийг зарцуулахыг эрмэлздэг.

Д.Сарангэрэл сайд, салбар яамныхан нь хэлдгээр нэр томъёо нь хүртэл доромж байдалтай байгаа биз. Магадгүй ээ, “улны айлууд”-д сайн сайхныг хүссэндээ тэрхүү сам, саван авч өгч, ажилтай, орлоготой болгох ажлыг санаачилсан байж болно. Гэхдээ хэчнээн “ул айл”-аараа хэлүүлж, “угаадсаар” хооллодог байсан ч тэд эрхээ хасуулсан ялтан биш. Эхлээд өөрсдийнх нь зөвшөөрлийг авч байж хүний өмнөөс татвар төлөгчдийн мөнгийг сэгсэрмээр байна.

Энэ бүхнийг хүлцээд л, төр нь хүлцэнгүй иргэдээсээ хүлцэл өчсөн болоод л яваад байвал яваад л байна. Хуучин юм ул болж, шинэ зүйл зул болдог хойно нэг сайдын асуудал ингээд шийдэгдлээ. Гэхдээ хандлага, бодлого нь хэвээрээ л үлдлээ. Хүлцсээр, хүлцэл өчсөөр л…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2022-09-27 202.21.126.195

АН-ханд баяр хүргэе энэ бол МАН-ханд том цочроо өглөө.Одоо УБДСТӨХК-хантай тэмцмээр байна.Халуун ус,дулаан хязгаарладаг том эрх мэдэлтэй алдаа хариуцлага гаргасан ч тэр нь хамаагүй мөнгө л иргэд аж ахуй нэгжээс авч байвал магнай нь тэнийдэг.Тэр мөнгийг өгөхгй байдал хязгаарлана хаана гэдэг 2 үгтэй тэр ажлаа маш мэргэжлийн хийнэ.Тэр иргэд аж ахуй нэгж халуун ус,халаалттай байна уу байхгүй юу тэдэнд хамаагүй даарна уу хиртэйгээ баригдан уу тэдэнд хамаагүй мөнгөө авах нь тэдэнд чухал .

Avatar

Зочин 2022-09-27 43.242.242.59

АН-ынханд том олз боллоо. Тэд ч боломжийг овжин ашиглаж огцруулж чадлаа. Бүр Засгийн газартай нь огцруулах гэж шунасан боловч тийм юм гэж яаж байхав дээ.АН-ынхан засаг төрөө гоочлоод суухаас өөр ажил мэддэггүй бололтой. АН олонх болж засаг төрийн мэдлийг гартаа авахаар улс орныхоо эдийн гасгийн хүчин чадлыг сүйрүүлчихдэг болохоор дахиж ард түмэн итгэл өгөхгүй л болов уудаа. Сая Оростой муудалцуулж хилийн хориг тавиулах шахсан. Ингэж тэнэгтээд байгаа чинь эх орноо бодсон үйлдэл яав ч биш.

Avatar

Зочин 2022-09-27 64.119.25.9

тэртээ тэргүй автобусны карт уншуулахад л нийгмийн давхаргаар нь дуудаж ичээдэг биз дээ. Бүр санаа зовмоор … хөнгөлөлттэй зорчигч ч гэх шиг…өндөр настан ч гэх шиг … бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэж дуудаг байсан..хаана ямар улсын ниитийн тээвэрт хүмүүсийг нийгмийн байдлаар нь дуудаж танилцуулдагийг сонссон юм бол оо. зүгээр л сигнал маягын юм дуугарч эсвэл улаан ногоон гэрэл асдаг юм билээ. үлдэгдэл хүрэлцэхгүй гэхээр зайлуул охидуудын улайж байгаа гэдэг нь зайлуул

Avatar

Ххоо 2022-09-27 103.229.121.167

МАНгасууд үүрд энэ улсын эзэд байна гээд итгэлтэй байгаа бололтой

Avatar

Zochin 2022-09-27 202.126.90.128

юун сүртэй юм. бид чинь цагаан сараараа ул боовоо ширээндээ тавьж дараа нь ул боовоо иддэг биздээ. залхуу байвал уланд амьдрахаас өөр яах билээ. үнэ л хэлсэн байна. тэгээд дээд баян тэрбумтан гэж хэлэх байсан юм уу.

Avatar

Зочин 2022-09-27 66.181.189.85

шударга үнэнийг зөв хэлсэн байна _НИЙЭМД ХЭТ БАЯН , ХЭТ ЯДУУ , УЛНЫ ХҮМҮҮС ГЭЖ ЗӨВ ДҮГНЭВ

Avatar

Зочин 2022-09-27 202.55.188.109

Хузуугуй нохор хошгоруулаад байна шуу Монголчуудаа анхааралтай байя!

Avatar

Зочин 2022-09-27 64.119.22.127

"Ардчилдагч" мөөрч байна. Эх орныг минь идэж олон удаа самарсан тухайгаа үнэнээр нь хуучилбал 24 онд 8 хүнтэй бүлгийн хэмжээнд сонгохсон. Ер нь. ганц суудал ч авахааргүй болсноо мэдрэх чадвар алга. Уу

Avatar

mgl 2022-09-27 64.119.23.138

Dundaj angi baihgui bol yamarch ardchilal baihgui. Mongold odoo hedhen bayan, ui olon yaduus bii bolloo. Bayachuul ulam bayachihiin tuld tur zasag ruu orj zuvhun tednii tuluu huuli, durem, juram uilchilj baina. Namuud bol tedgeer bayachuuliin tuluu baiguullaga bolson. Uuniig zasahgui bol bid hezeech shudarga yos, tegsh erhiin tuhai yariad nemergui.

Avatar

Зочин 2022-09-27 103.57.95.201

Ардын нам боловсон хүчингүй болжээ. Сарангэрэлээс дээрдэх аүн Засгийн газарт байхгүй. Үндсэн хууль зөрчсөн юм бол бүгд огцроо.

Avatar

Зочин 2022-09-27 202.126.89.166

УИХ-д АН -ыхан ядаад 50%-д нь суувал зүгэр байдагсан….дан МАН -ын Завсаргүй 100 жилийн засаглал арай бишээ

Avatar

zochin 2022-09-27 98.215.126.149

AN nam shig nam baisan bol yadaj 30% baih bolkmjtoi.Daanch ardchilsan hujaanuudiin AN bol nam geheesee mafiin buleglel shahuu bolson denduu bohir zavaan hariutslagagui bolohoor ard tumen MAN iig songoj bna, songisoor baih bolno.

Avatar

zochin 2022-09-27 98.215.126.149

za s** ul avgaigaa l bichne bizdee.Zahialgiin hulsnii bicheech Narantugs gej p**a dalimduulaad ardchilsan hujaanuudiin zahialgaar uur sanaa s***h hereguidee …

Avatar

Зочин 2022-09-27 202.55.188.119

Caak Tugsuu sain bichsen baina. Amjilt!!!!

Avatar

Зочин 2022-09-27 59.153.114.217

элбэгдорж ч гэсэн ард түмнийг хошгируулна гэж л бсан

Avatar

Зочин 2022-09-27 103.212.118.154

Ариунзаяа сайд сайн ажиллаж байсан шүү.

Avatar

Зочин 2022-09-27 192.82.87.17

ийм ёс суртахуунгүй суурь хүмүүжил муутай дээр нь ухаан муутай хүмүүс сайд дарга хийнэ гэдэг байж боломгүй маш муу хэрэг шүү ман аа бид зөвшөөрөхгүй эсэрүүцэж байна

Avatar

Зочин 2022-09-27 192.82.87.17

чи зөв дугарчээ

Avatar

Зочин 2022-09-27 202.126.89.173

Ялтан Эрдэнээгийн сайт

Avatar

ЗОЧИН 2022-09-27 180.149.67.118

ЗӨВ Л БИЧИЖ. БҮХНИЙГ ТӨВЛӨРҮҮЛЖ АЙЛ ГЭРТ ОРЖ ИРЖ ӨМНӨӨС НЬ ШИЙДЭЖ БАЙГАА НЬ СУУРИАСАА БУРУУ. ТЭГЖ ҮЗСЭН СОЦ НИЙГЭМД. ОДОО БИЗНЕССИЙГ Л ДЭМЖ. ТӨР НҮДЭЭ АНИАД ИРГЭДДЭЭ ЭРХИЙГ НЬ ЭДЛҮҮЛЖ АМЬЖИРГЭЭГЭЭ ДЭЭШЛҮҮЛЭХ БОЛОМЖООР ХУУЛИАР ХАНГА ТЭГЭЭД БҮР БОЛОХГҮЙГ НЬ ШАЛГААД ЯВ. БАГАДАА 4-10 ЖИЛ ХУВИЙН ГЭР БҮЛИЙН БИЗНЕСС ЭРХЛЭГЧДИЙГ БАГА БИЗНЕСС ЭРХЛЭГЧДИЙГ ТОМ БИЗНЕСС ЭРХЛЭГЧДИЙГ БҮГДИЙГ ДЭМЖ. БҮҮ ЯЛГАВАРЛА. ТӨР ЦААШАА БИД ӨӨРСДӨӨ УЧРАА ОЛНО. АЖИЛ ХИЙХ ДУРГҮЙ НЬ Ч БАЙЖ Л БАЙГ ДУРТАЙ НЬ ТЭДНИЙГ ХАЛАМЖЛАГ

Avatar

nxcjhxcjhjhjhxc 2022-09-27 66.181.165.89

Хандлага бодлого нь яг хэвээрээ, хэзээ ч засрахгүй

Avatar

Цагаан баавгай 2022-09-27 66.181.180.150

Санамсаргүйдээ биш зөв хүмүүжилтэй хүн хэзээ ч ийм үг хэлэхгүй, 3 дахь удаагаа сайдын албан тушаал хашиж байгаа хүн. Манай төрийн алба хашиж байгаа хүмүүсийн ихэнхи нь суурь боловсрол муутай, төрийн албанд бэлтгэгдээгүй байгаагийн илрэл. Тгээд ч яамных нь ажитнууд хоорондоо юу гэж ярьдгийг бидэнд илчлэж өгсөнд баярлалаа.

Avatar

Уншигч 2022-09-27 192.82.83.218

Одоо Ариунзаяа сайдыг эргvvлэн сайдаар нь ажиллуулж энэ яамны ажлыг сайжруулах хэрэгтэй. Орчуулгаа хvртэл зев оновчтой хийж чадахгvй ард тvмнээ ялгаварлан гадуурхаж улны гэх нэр егсен яамны ажилтнуудад ч бас ес зvйн хариуцлага тооцох хэрэгтэй.Терийн албанаас хасах

Avatar

Зочин 2022-09-27 192.82.83.218

Сарангэрэл олон жил УИХ-ын гишvvн, удаа дараа сайдаар томилогдож ажилласан их л мундаг туршлагатай хатан ижий байж. Ард иргэдээ ингэж доромжлох гэж .Тер засаг ялангуяа МАН АН 2 улс орноо зев удирдаж хегжvvлсэн бол сарангэрэлийн доромжилсон улны гэх айлууд бий болохгvй байсан даа. Муу хэлдэг соц-ын veд улны айлууд байгаагvй шvv.

Avatar

Зочин 2022-09-27 23.249.172.11

Социализмийн үед бүгд адилхан ерөнхийдөө хуарангийн амьдралтай байсан. Амьдралын дундаж түвшин муу байсан. Ядуу амьдралтай иргэд орон нутгаар тархсан байсан тул өнөөдрийн УБ т байгаа шиг тод харагддаггүй байсан байх.

Avatar

Зочин 2022-09-27 103.242.47.42

ул чавганц сам тарааж шахаа хийж амжсангүй ээ хөөрхий

Avatar

Зочин 2022-09-27 202.21.105.204

Hujaa Enkhamgalan bas ene zasgiin gazriig ter chigt ni l ogtsruulah baisiin. unendee l bolj butej baigaa yum yu ch alga daa :-((((

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж