АНУ-ын төлөөлөгч Солонгосын цэрэггүй бүсэд айлчилна

Хуучирсан мэдээ: 2022.09.27-нд нийтлэгдсэн

АНУ-ын төлөөлөгч Солонгосын цэрэггүй бүсэд айлчилна

АНУ-ын төлөөлөгч Солонгосын цэрэггүй бүсэд айлчилна

АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис энэ Пүрэв гаригт хоёр Солонгосын дунд орших цэрэггүй бүсэд айлчлахаар болжээ. Айлчлалын хүрээнд тэрбээр цэрэггүй бүстэй танилцаж, цэргийн алба хаагчидтай уулзах бөгөөд АНУ-ын командлагчдаас ажиллагааны талаар мэдээлэл авах юм байна.

Уг айлчлалын талаарх мэдээллийг Өмнөд Солонгосын ерөнхий сайд Хан Дак Сү хүргэжээ. Ким Жон Ун цөмийн зэвсгээс хэзээ ч татгалзахгүй гэж мэдэгдсэнтэй холбоотойгоор Хан Дак Сү Хойд Солонгосыг "аюул заналхийлэл" гэж тодорхойлсон. Энэхүү айлчлал нь хамтдаа тулалдаж, амь үрэгдсэн хэдэн арван мянган америк, солонгос цэргийг золиослосныг дурсан санах, Умардаас ирж буй аливаа аюул заналхийллийн эсрэг БНСУ-ыг батлан хамгаалах АНУ-ын амлалтыг дахин нотлох зорилготой.

Камала Харрис өнөөдөр /2022.09.27/ Японы ерөнхий сайд агсан Абэ Шинзогийн оршуулах ёслолд оролцож буй. Түүнчлэн Токио хотноо Энэтхэг-Номхон далайн орнуудын удирдагчидтай аюулгүй байдал, эдийн засгийн асуудлаар уулзах аж.

Эх сурвалж: MSN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж