Эрээнээс өргөн царигаар 200 хагас вагон цемент татан авна | News.MN

Эрээнээс өргөн царигаар 200 хагас вагон цемент татан авна

Эрээнээс өргөн царигаар 200 хагас вагон цемент татан авна

Эрээнээс өргөн царигаар 200 хагас вагон цемент татан авна

УБТЗ дулааны улирал дуусахаас өмнө бүтээн байгуулалтад шаардлагатай байгаа цементийг саадгүй, шуурхай тээвэрлэх ажлыг  зохион байгуулж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт үндэсний цементийн үйлдвэрүүдийн захиалсан вагоныг бүрэн дүүрэн хангаж тээвэрлэсэн байна.

“МАК” ХХК  81 битүү вагон захиалж, УБТЗ 93 вагоны хангалт хийж, 79 битүү вагонд 5214 тн цемент ачжээ. Мөн хоппер вагон 238-ыг захиалж, 259 вагоны хангалт хийж, 240 хоппер вагонд 17520 тн цемент ачсан байна. Тус компани нийт 319 вагонд 22734 тонн цемент ачжээ.

“Монцемент” ХХК 204 хагас вагон захиалж, 214 хагас вагоны хангалт хийж, 154 хагас вагонд 10164 тонн клингер ачсан аж. Мөн 13 битүү вагон захиалж, 20 вагоны хангалт хийж, 13 битүү вагонд 858 тонн цемент ачсан байна.

Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын бүтээн байгуулалтад шаардлагатай байгаа импортын цементийн тээвэрлэлт хийх бэлтгэл ажлыг хангаж буй аж. Энэ ажлын хүрээнд урьдчилсан байдлаар 200 хагас вагон цементийг БНХАУ-ын Эрээн өртөөнөөс өргөн царигаар хүлээн авах бэлтгэл ажил хийгдэж буй юм байна.

БНХАУ-ын Эрээн өртөөнөөс “Сайн сайхан хөгжил” ХХК 100 хагас вагон, “Хан транс” ХХК, “Аз агар” ХХК-иуд тус бүр 50 хагас вагон цемент тээвэрлэх хүсэлтийг УБТЗ-д ирүүлжээ. Түүний дагуу Эрээн өртөөнд буулгалтаас суларсан вагонуудад импортын цементийн ачилт хийн буцааж, Замын-Үүд өртөөгөөр хүлээн авч Дархан, Баруунхараа өртөө хүртэл тээвэрлэхээр төлөвлөж, Хөх хотын төмөр замд ачилт хийлгэх хүсэлтээ хүргүүлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-27 139.5.219.79

Бүтэн вагон, хагас вагон гэж юу юм бол, даац хэтрээд дундуур ачина гэсэн үг үү.

Avatar

Зочин 2022-09-27 103.229.123.174

Дээвэртэй дээвэргүй гэвэл яаж ойлгогдож бна

Avatar

Зочин 2022-09-27 192.82.89.46

өргөн цариг ч гэх шиг өргөн царигаар ачаа татаад болоод байна гэх гэсэн юм уу эрээн гашуун сухайт 2 чинь өөр шүү

Avatar

х 2022-09-27 202.21.108.217

200 хагас ?

Avatar

Зочин 2022-09-27 202.70.38.18

yun tsarig marig be? bas manaih chin nariin tsarigtai biluu?

Avatar

Зочин 2022-09-27 202.179.11.230

une ni hed dahin usch ireh bol? archaagui turtei uls bolohoor 8 dahin usch ireh baih daa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж