Японы консулыг тагнуулын хэргээр саатуулжээ | News.MN

Японы консулыг тагнуулын хэргээр саатуулжээ

Японы консулыг тагнуулын хэргээр саатуулжээ

Японы консулыг тагнуулын хэргээр саатуулжээ

ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба өчигдөр /2022.09.26/ Владивосток дахь Японы консулыг тагнуулын хэрэгт сэжиглэн саатуулж, эх орноосоо гарахыг тушаажээ. Тодруулбал, барууны хориг арга хэмжээ Оросын Алс Дорнодын эдийн засгийн нөхцөл байдалд хэрхэн нөлөөлсөн талаар нууц мэдээлэл авсан гэж консул Мотоки Тацунориг буруутгасан. Гэхдээ консулыг хэдэн цаг саатуулсны эцэст сулласан байна.

Мотоки Тацунориг Ази, Номхон далайн бүс нутаг дахь нэр нь тодорхойгүй улстай хамтран ажилласан тухай Оросын нууц мэдээллийн хариуд мөнгөн шагнал авсан гэж үзэж байгаа аж.

Японы засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Хироказу Мацуно "Өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр хүчтэй эсэргүүцэл илэрхийлж, хариу арга хэмжээ авна" гэлээ. Тэрбээр “Консулыг баривчлахдаа нүдийг нь боож, айлган сүрдүүлсэн байдалтай байсан нь дипломат харилцааны тухай Венийн конвенцийг илт зөрчсөн үйлдэл” гэж хэлэв.

Японы Гадаад хэргийн дэд сайд Москваг албан ёсоор уучлал гуйхыг шаардсан байна. Мөн саатуулагдаад буй консул хууль бус үйл ажиллагаа явуулаагүй гэж Японы тал хэлжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зоч 2022-09-27 66.181.190.32

бүдүүлэг орк оросуудаас өөдтэй зүйл гарахгүй.Хийдэг ажил нь бусдын юманд шунах,дээрэмдэх, хулгайлах, хүн а**х,эмнэлэг сургууль орон сууц дэлбэлэх бөмбөгдөх

Avatar

Зочин 2022-09-27 192.82.92.204

Алхаар тархийн хага цохиогүйд баярла, балмад дээрэнгүй оросууд баривчилгаа хийхдээ "нүдийг нь боож, айлган сүрдүүлээгүй" гэвэл хэнч үнэмшихгүй.

Avatar

Del 2022-09-27 202.55.188.38

угаасаа дипломат алба тагнуулын байгуулага шүү дээ

Avatar

Зочин 2022-09-27 64.119.17.44

Япон их далдайгаад байгаам аа!! Олон жилийн өс хонзон яаж арилхав дээ!! Гитлэртэй хамтарч байсан хир нь Оросыг нухах боломжийг ашиглаж чадаагүйдээ одооч харамсаж явдаг биз.

Avatar

Зочин 2022-09-27 66.181.182.19

Чи Оросынхоо бөгсийг долоо долоо, цаадуул чинь чиний толгойг цоо цохиноо цохино.

Avatar

Зочин 2022-09-27 202.21.114.139

Балмад зэрлэг оросуудын хийж чадах л зүйл, чаавас бөгсийг нь долоочих гээд байгаа монголчуудыг алхаар эхнээс нь алаад эхэллээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж