Японы консулыг тагнуулын хэргээр саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2022.09.27-нд нийтлэгдсэн

Японы консулыг тагнуулын хэргээр саатуулжээ

Японы консулыг тагнуулын хэргээр саатуулжээ

ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба өчигдөр /2022.09.26/ Владивосток дахь Японы консулыг тагнуулын хэрэгт сэжиглэн саатуулж, эх орноосоо гарахыг тушаажээ. Тодруулбал, барууны хориг арга хэмжээ Оросын Алс Дорнодын эдийн засгийн нөхцөл байдалд хэрхэн нөлөөлсөн талаар нууц мэдээлэл авсан гэж консул Мотоки Тацунориг буруутгасан. Гэхдээ консулыг хэдэн цаг саатуулсны эцэст сулласан байна.

Мотоки Тацунориг Ази, Номхон далайн бүс нутаг дахь нэр нь тодорхойгүй улстай хамтран ажилласан тухай Оросын нууц мэдээллийн хариуд мөнгөн шагнал авсан гэж үзэж байгаа аж.

Японы засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Хироказу Мацуно "Өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр хүчтэй эсэргүүцэл илэрхийлж, хариу арга хэмжээ авна" гэлээ. Тэрбээр “Консулыг баривчлахдаа нүдийг нь боож, айлган сүрдүүлсэн байдалтай байсан нь дипломат харилцааны тухай Венийн конвенцийг илт зөрчсөн үйлдэл” гэж хэлэв.

Японы Гадаад хэргийн дэд сайд Москваг албан ёсоор уучлал гуйхыг шаардсан байна. Мөн саатуулагдаад буй консул хууль бус үйл ажиллагаа явуулаагүй гэж Японы тал хэлжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж