"Ул гэсэн яамны ажилтнуудыг шалгах ажлыг эхлүүлж байна" | News.MN

"Ул гэсэн яамны ажилтнуудыг шалгах ажлыг эхлүүлж байна"

"Ул гэсэн яамны ажилтнуудыг шалгах ажлыг эхлүүлж байна"

"Ул гэсэн яамны ажилтнуудыг шалгах ажлыг эхлүүлж байна"

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2022.09.27/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 


ЗГХЭГ-ын дарга Д.АМАРБАЯСГАЛАН:

-УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос зохион байгуулсан “Халамжаас хөдөлмөрт” хэлэлцүүлгийн үеэр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлийн мэдээлэл дундаа гаргасан алдааг Монголын ард түмэн шүүмжиллээ. Хоёр өдрийн туршид Монголын ард түмэн сайдын хийсэн мэдэгдэлтэй холбогдуулан ихээхэн шүүмжлэлийг Засгийн газар, салбар эрхэлсэн сайдад ирүүлж байна. Үүнтэй холбогдуулж Засгийн газрын нэрийн өмнөөс ард иргэддээ бухимдал үүсгэсэнд хүлцэл өчиж байна. Д.Сарангэрэл сайд Үндсэн хуулийн тодорхой зүйл заалт зөрчсөн үйлдлийг гаргасан. Тухайлбал, Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд “Хүнийг үндэс угсаа, хэл, арсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал шашин шүтлэг үзэл бодол боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно гэж заасан байдаг.

Мөн 19 дүгээр зүйл “төр хүний эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэний өмнө хариуцдаг” заалт байдаг. Эдгээр заалтыг Засгийн газрын гишүүн, улс төрийн албан тушаалтан гаргасан учраас Монгол Улсын Ерөнхий сайд Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд дараах захирамжийг гаргалаа. Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж “Монгол Улсын сайдыг огцруулах тухай. Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23.1 дахь хэсэг, хоёр дахь заалтыг үндэслэн Д.Сарангэрэлийг ХНХ-ын сайдын албан тушаалаас огцруулсугай” хэмээн тушаал гаргалаа. Үүнтэй холбогдуулж, УИХ, Ерөнхийлөгчтэй зөвшилцөх бичгийг Засгийн газраас хүргүүлдэг. Огцруулах ажиллагаа өнөөдрөөс эхэлж байна.

Д.Сарангэрэл сайдын албыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан түр хугацаанд хавсран ажиллах юм байна. Мөн "ул" гэж тодорхойлсон яамны ажилтнуудыг шалгах ажлыг ч өнөөдрөөс эхлүүлж байгааг ЗГХЭГ-ын дарга онцлов.

Тэрбээр "Салбарын сайд Д.Сарангэрэл ёс зүйн алдаа гаргаснаа ухамсарлаж, Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ мөн өгсөн болохыг дурдъя. Та бүхний мэдэж буйгаар Монгол, Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонгийн гаргасан үг үйлдэл Үндсэн хуулийн суурь зарчимтай зөрчилдсөн, Засгийн газрын баримтлан ажиллаж буй бодлого зарчмын эсрэг болсон хэмээн Засгийн газраас чөлөөлөх чиглэл өгч, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тушаал гаргаж ажлаас чөлөөлж байсан.

Д.Сарангэрэл сайдын тухайд ажлаа аваад удаагүй байгаа хэдий ч болгоомжгүй, үгийн алдаа хийж, ёс зүйн алдаа гаргасан гэж үзэж байна. Нөгөө талаар Ерөнхий сайд МАН-ын даргын албан тушаалыг хашдаг. МАН-ын даргын хувьд МАН-ыг төлөөлж, Засгийн газрыг төлөөлж буй сонгуульт албан тушаалтантай хариуцлага ёс зүйн гэрээ хийж хамтарч ажилладаг. Энэхүү гэрээг энэ оны наймдугаар сарын 30-ны өдөр сайд нар албан ёсоор томилогдсон өдөр үзэглэсэн. Түүний дагуу улс төрийн хариуцлагын асуудал хөндөгдөж шийдэгдсэн. Д.Сарангэрэл сайдыг чөлөөлсөн тул дараагийн сайд томилогдох хүртэл ХНХ-ын сайдын ажлыг ЗГХЭГ-ын дарга хариуцан ажиллана.

"ЯАМАНД ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН ШАЛГАЛТ ОРУУЛНА"

-Д.Сарангэрэл сайд өргөдлөө өөрөө өгсөн үү. Дараагийн сайдыг хэзээ томилох вэ?

-Засгийн газар Монголын ард түмний өмнө Үндсэн хуулийг хүчин төгөлдөр хэрэгжүүлж хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй. Энэ хүрээнд төрийн бүх шатны албан тушаалтанд хүмүүнлэг, ардчилсан нийгмийг цогцлооход идэвхийлэн оролцох үүрэг чиглэл өгч буй. Аливаа төрийн албан тушаалтан, төрийн хариуцлагатай ажил эрхэлж буй албан тушаалтнууд хүний эрхийн асуудалд ул суурьтай хандаж, хүний эрхийг дээдэлсэн, хүмүүнлэг, ардчилсан нийгмийг цогцлооход анхаарч, хариуцлагатай хандаж байхыг энэхүү үйлдэл тодорхой харуулж байгааг сануулан хэлье. Д.Сарангэрэл сайдын тухайд Үндсэн хуулийн зөрчилтэй ёс зүйн алдаа гаргаснаа гүнээ ухамсарлаж, үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ давхар гаргасан гэдгийг албан ёсоор хэлье.

Д.Сарангэрэл сайдын хувьд “манай яамныхан” гэж дурдсан нь яаманд өнөөдрөөс эхлэн миний бие шалгалт оруулна. Ард иргэд нийгмийн давхаргыг ангилж байгаа байдал болон бусад зүйлд хяналт шалгалт хийгээд, эргээд хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан иргэд олон нийтэд мэдээлнэ.

-Нэн ядуу 1520 өрхийг бодлогоор дэмжих асуудлын талаар та юу хэлэх вэ?

-Өнөөгийн Монголын нийгэмд үүссэн нөхцөлийг Монголын ард түмэн, хэвлэл мэдээллийнхэн ойлгож буй. Цар тахал, ОХУ-Украины дайны нөлөөлөл, урт удаан хугацаанд эдийн засгийн тогтвортой бодлогыг бүрэн барьж ажиллаж чадаагүйн улмаас эдийн засаг амаргүй байна. Өнөөдөр Монголын ард түмэн халамж хавтгайрсан, хөдөлмөр эрхлэлт хомс болсон цаг үед ажиллаж, амьдарч байна гэж дүгнэж буй. Уг алдаа дутагдлыг засч, халамжийн хавтгайрсан бодлогыг хумих зорилгоор 2020 оны МАН-ын мөрийн хөтөлбөр, Засгийн газрын хөтөлбөрт “Халамжаас хөдөлмөрт” шилжих бодлого барьж буй. Ер нь халамжийн бодлогыг оновчтой болгох, дэмжлэг шаардлагатай иргэддээ бодитой дэмжлэг үзүүлж чаддаг бодлого хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай болсон нь тод харагдаж байна. Хөдөлмөр эрхлэлтэй холбоотой асуудал халамжийн нөхцөл байдлаас үүдэлтэйгээр бий болсныг бизнес эрхлэгчид, олон нийт судалгааны байгууллагын түвшинд дүгнэдэг. Нөгөө талдаа ажил олгогчдын дундаж цалин зэрэг амьдралын хэрэгцээ шаардлагыг бүрэн хангахгүй байгаа талаарх мэдээлэл бий. Засгийн газар, ХНХЯ эдгээр бодлогыг ул суурьтай судалж, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бодлого хөтөлбөр гаргах зайлшгүй шаардлага үүссэн.

Д.САРАНГЭРЭЛ ГУРВАН УДАА САЙДААР АЖИЛЛАВ

Д.Сарангэрэлийн хувьд гурван удаа УИХ-д сонгогдож, гурван удаа сайдаар сонгогдон ажиллав. Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа өнгөрсөн наймдугаар сард шинэчлэн томилохдоо Д.Сарангэрэлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилсон юм.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1979 онд Нийслэлийн 10 жилийн 5, 57 дугаар дунд сургууль
  • 1983 онд ЗХУ-ын Омск хотын Технологийн техникумыг фото зургийн мэргэжлээр
  • 1990 онд ЗХУ-ын Ростов хотын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр тус тус төгссөн

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

1982-1985 онд МРТУХорооны харъяа гэрэл зургийн газар өнгөт зургийн лаборант
1990-1991 онд Монголын Үндэсний телевизэд сурвалжлагч-редактор
1991-1992 онд Монголын Үндэсний телевизэд ахлах редактор
1993-1994 онд Монголын Үндэсний телевизэд хариуцлагатай редактор
1995-1996 онд "ММ" агентлагийн захирал
1997-1999 онд "ММ" агентлагийн ерөнхий редактор
1999-2000 онд "ММ" агентлагийн захирал
2000-2003 онд Нийгэм, эдийн засгийн ерөнхий редакцид редактор
2003-2005 онд ТВ5 Телевизийн ерөнхий захирал
2005-2011 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч
2011-2012 онд Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга
2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд
2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2020-2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
2022 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
62
ЗөвЗөв
15
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

110 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-27 203.91.115.56

Ха ха. Яам, агентлагийн ажилчид тэр байтугай засгийн газраа тэр чигээр нь огцруулах болж дээ. Сайд нь ганцаараа зөвшөөрөгдөөгүй үг хэллэг хэрэглээд сууж байдаг юм бол түүнийг бүр гишүүнээс нь эргүүлэн татах хэрэгтэй. Ман-с их юм гарна. Хууль засдаг нам шүү дээ.

Avatar

zochin 2022-09-27 93.229.86.163

hunii helsniig damjuuldag said nertei hun yma da gej oilgoloo gadaad helnii alban esnii orchuulga hiideg erdmten mergejilten
humuusee ashiglmaar bn shu bolovsroliin yam

Avatar

ПЭЭ 2022-09-27 202.179.25.4

БУКАР ЛУТ АМЬТАНГ ОГЦРУУЛЦЫМ БИЗ ДЭЭ. ТА МИЭНЬ …

Avatar

Зочин 2022-09-27 64.119.22.127

Сарангэрэлийн түмэн зөв. Цөөн хүн доод түвшний амьдралтай байгаа нь үнэн. Сарангэрэл их өөрчлөлт хийх байсан даа. Муусайн гудамжныхан сүржигнэж амыг нь боолоо

Avatar

Юу ч гэж дуудсан амьдрал нь сайжрахгүйшд... 2022-09-27 66.181.164.211

Ямарч утгагүй ажил хийж байх юм, буруу доромж нэрээр дуудлаа гэнэ- үүний оронд ард түмний амьжиргааг сайжруулах ажил хийх байсан юм.

Avatar

Пума 2022-09-27 202.21.120.187

Д.Сарангэрэл гишүүнийг сонгосон тойргийн иргэд энэ гишүүнээ эргүүлэн татах байлгүй дээ. Хөрөнгийг нь хурааж, хариуцлага тооцон, дахиж УИХ-д сонгогдохгүй болгох хэрэгтэй.

Avatar

Зочин 2022-09-27 202.21.100.210

Эмзэг бүлэг, Зорилтот бүлэг, Хөгжлийн бэрхшээлтэй бүлэг гээд аятайхан нэрлэж болохоор байхад хөдөлмөрийн яамны гарууд тэнэг юм даа.. Тэр дэд сайд, төрийн нарийнаас нь эхлээд сайн шалгах хэрэгтэй.

Avatar

Юу ч гэж дуудсан амьдрал нь сайжрахгүйшд... 2022-09-27 66.181.164.211

Юу ч гэж дуудсан амьдрал нь сайжрахгүйшд…
Ямарч утгагүй ажил хийж байх юм, буруу доромж нэрээр дуудлаа гэнэ- үүний оронд ард түмний амьжиргааг сайжруулах ажил хийх байсан юм.

Avatar

БГД -ын иргэн Х.Батсайхан 2022-09-27 103.212.118.167

Зурагчин л юм байна шүү дээ ?Тэгээд үсчингүүдтэй өстэй юм байлгүй дээ? Нээх мэргэжил зөрөөд сүйд болохоор илүү юу байгаа бэ?

Avatar

БГД -ын иргэн Х.Батсайхан 2022-09-27 103.212.118.167

2016 оноос хойш улс төрд ажилласан гэхэд үнэндээ утсан хүүхэлдэйгээр яваад байсан юм биш үү? Нөгөө хүүхдийн ордоны дарга байсан Болормаа шиг ер нь ард түмнээ доромжилсон хүнийг насан туршид нь өндөр өлбан тушаалд томилдоггүй тогтолцоо байдаггүй юм уу? Их хурлын дарга ,ерөнхий сайдаа, ерөнхийлөгчөө хариулт өгөөч гуйж байна. Иргэн хүний үзэл бодлыг уландаа гишигсэн бол хариу илгээж чадахгүй бас л ижил үзэл бодолтой юм байна гэж ойлгох уу? Төрөөс дараагийн засаг дарга олон зарцтай гэж ярилаа.

Avatar

УЛ ПРОЛЕТАРИ 2022-09-27 66.181.189.85

Д.Сарангэрэл сайд БАЙДЛЫГ ҮНЭН, зөв, шударга хэлсэн. Нийгэмд ядуу хүн байна уу? байна _ ядуучууд пролетари анги байна уу? байна уу? ЗАЙСАН ГЭЭД БАЯЧУУДЫН ХОРООЛОЛ БАЙНА УУ? БАЙНА

ардчилалын нөгөө тал, сүүдэр бол ядуурал

Avatar

Зочин 2022-09-27 202.179.25.173

хоосон сүржигнүүрүүд таавчигтай эх гээд хөөрцөглөөд юу дээрдүүллээ

Avatar

Irgen 2022-09-27 150.129.143.231

Oo burhan mini ymarch emneleg eruul mendiin chigleleer surguuli togsoogui ter salbariin medeelelgui huneer buhel buten eruul mendiin yamnii said hiilgej bsn hereg uu. Yagaad ymar ch yamnii saidiig tuhain yamtai holbootoi mergejil medleg bolovsroltoi huneer tomildoggui ym bee. Iim mergejliin bus humuuseer said hiilgeed bhlar tuhain salbar yaj hogjij devshihevdee. Ali ch uyd tgd yr ni EM-n salbariin saidaar mergejliin bus huniig tomildog bsn hamgiin chuhal salbartaa ogt anhaaral tavidaggui bsn 🤯

Avatar

Зочин 2022-09-27 103.57.95.201

Сайд нь Үндсэн хууль зөрчсөн юм бол бүгд огцрооч. Амарбаясгалан гуай бүү хоосон томор бгд огцор Та нарт огцруулж байгаа сарангэрлээсээ илүү юу ч байхгүй.

Avatar

зочин 2022-09-27 64.119.24.173

Ардчилагч нэртэй хулгайчуудын шахалт шаардлагаар төр байнга огцорч болохгүй, Эд нар хорлон сүйтгэгчид,үймээн самуун дэгдээж улс орныг сүйтгэж нурааж л чадна.Сарангэрэл сайдыг огцроход хүргэж байгаа нь эдний л хар муу явуулга биз.Ардчилагч нэртэй энэ бузруудаас аль болох сэргийлэх хэрэгтэй

Avatar

Хэхэ 2022-09-27 202.126.89.30

АА ЯА ЯА ЯМАР ЛАГ ЮМ БЭ ОДОО ТА НАР БҮГД ОГЦОРЦГОО ЯЛГААГҮЙ НЭГ ТЭРЭГНИЙ ДУГУЙНУУД БАЙЖ ХЭРЭЭ ХЭРЭЭНИЙХЭЭ ХАРЫГ ГАЙХНА ГЭГЧЭЭР БИТГИЙ х** ЧИ

Avatar

Тахианы тархитай Ард Түмэн... 2022-09-27 202.126.89.166

ЗАА МАН 2024 ОНЫ СОНГУУЛЬД ДАХИАД ЯЛНА, ТЭР ҮЕД НЬ ЭНЭ УЛНЫ СЕНСАЦИ ӨӨРӨӨ "УЛ" БОЛЖ МАРТАГДААД ӨНӨӨ АВХАЙ НЬ ДАХИАД Л НЭГ ЮМНЫ САЙД БОЛЫШДЭЭ…‼️ ТАХИАНЫ ТАРХИТАЙ МОНГОЛЧУУДЫН АМЬДРАЛАА ГЭЖ ХӨӨРХИЙ..

Avatar

иргэн 2022-09-27 62.55.205.86

Гатан ижий минь улны бидэнтэйгээ нийлж хайрла даа.

Avatar

И 2022-09-27 66.181.161.15

Ариунзаяаг яагаад өөрчилснөө ЕС иргэддээ тайлбарла. Шинээр томилсон сайд чинь ЗГын нэр хүндийг будаа болголоо. Чойжилсүрэн сайд ОХУд чухал уулзалт дээр сахлаа ч хусаагүй манай цах.хэмжээний талаар ойлгомжгүй юм яриад бас л бүтэхгүй нөхөр.!!!

Avatar

Зочин 2022-09-27 202.126.89.166

Харин тэх, Ариунзаяа нь давгүй л сайд байсансан, буцаагаад томилбол таарна

Avatar

Зочин 2022-09-27 202.9.46.30

МАНынхан бүгд ялгаагүй

Avatar

Зочин 2022-09-27 122.201.22.68

Монголын төрд гутлын улаар зүйрлэж даажигнадаг нөхдүүд байгаа юм аа даа тийм бол ёстой л гутлын ул долоож төрд шургалсан нь ингэж ярьдаг байж л дээ суганы үс цүнх баригч өөр юу юу ч билээ түүн шиг л юм байна юун мэдлэг чадвар ухамсар соёл ёс зүй цаашаа болж ээ

Avatar

Зочин 2022-09-27 66.181.179.65

Ene Amarbayasgalan bol ooroo jinhene hulgaich sh dee bugd l yarij bn. Nudiig ni l har buzar avilgachin. Hudlaa hunii erh, undsen huuli yariad l piizdiis ogiudas hurmeer

Avatar

Зочин 2022-09-27 24.15.2.78

79 онд Дэнжийн мянгын 57-р сургуульд 8-р анги төгсөөд Омск хотын Нийтийн Ахуйн Үйлчилгээний ТМС-д элссэн юм байна гэж уншигдаж байна. Омск-т ахуйн үйлчилгээний ТМС байдаг тэнд гэрэл зурийн анги байдаг бөгөөөд Монголоос хүүхэдүүд сурдаг байсан.

Avatar

Зочин 2022-09-27 66.181.182.19

Амарбаясгалан гэж бас ДО яамны угшилтай, зуршилтай, дуршилтай гар юмуу даа ?! Ногоон малгайтан угшилтай, мэрэгжилтэй хүн төр удирдвал юу болдогийг Путлер өнгөтөөр үзүүлж байна даа !

Avatar

ИРГЭН 2022-09-27 103.9.90.100

ШАЛГААД ЯАХ ЮМ? ЮУ ТОГТООЖ ЧАДАХ ЮМ? ТОГТООЛОО ГЭХЭД ХЭНД ЯМАР Ч ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН БАЙХГҮЙ МАЛНУУДАА.

Avatar

Зочин 2022-09-27 184.144.115.81

ene darabgar saltaa abgaig odoo said b** hel ih hurald ch dahin b** garga benz aexy erdenechimeg shig bolgoy

Avatar

Bold o 2022-09-27 223.62.188.9

Ард иргэд Сарангэрэл хатан авхайд eр их дургүй байсан болж дээ….Бас Сарангэрэл гадна
Оюун эрдэнэд бүүр дургүй байгаа,шүгэлддэг данх гээд 400 сая жуулчин авна гэж яаж хэлж чаддаг бна аа..Дагахыг огцруулах хэрэгтэй..

Avatar

Зочин 2022-09-27 64.119.22.127

Сарангэрэлийг ер нь чөлөөлөх байсан байхаа. Юун сүржигнэл вэ. Үүнийг бичсэн танхай этгээдээс эхлээд ардчиллыг уоанлаа гишгэсэн АН-ынхан яаж бусдыг амьдаар нь алдгийг, яаж харанхуйгаас орчин үеийн хөгжилд хүргэсэн 100 жилийн түүхийг хэрхэн уландаа гишгэсээр байгаад ял тулгаваас илүү шударга үйлс болох юм

Avatar

Зочин 2022-09-27 66.181.160.69

Өгөр коммунистууд хүртэл ийм чих зөөдөнтэй болчих гэж ….Цаг сайхан болжээ

Avatar

Зочин 2022-09-27 23.249.172.11

Энэ хүн 61 настай хүн байна. Титгэврийн нас нь аль хэдийн өнгөрсөн юм байна.

Avatar

Зочин 2022-09-27 202.9.46.81

ternniii helsen zuilees bolj tend gemgui ajillaj bgaa humuuseee eldevlej bolohgui bhaa, sarangerel geech hudal helsen bval yah ve

Avatar

Зочин 2022-09-27 202.126.89.165

Тэр Ариунзаяа сайд нь давгүй хүн байсансан, яагаад огцруулчихавдаа…⁉️

Avatar

Зочин 2022-09-27 122.201.22.68

боловсроогүй боловсролтой хэтэрхий гадны сэтгэлгээгээр байх ийм хортой монгол хэлний албанд хэрэглэдэг үг өгүүлбэрт Улны айл хүмүүс гэж ярьж хэлэгдэх ёсгүй гадныхны монголыг гутааж доромжилсон утга санаатай болж хувирна орчуулга бол яамны алба хаагчид хоорондоо ард иргэдийг тэгж ярьж байгаа бол монголжсон гадны нөхдүүд байдаг юм байна гэж ойлгогдоно

Avatar

АРАЙ Ч ДЭЭ! 2022-09-27 202.21.104.2

Нийгмийн эмзэг бүлгийг хариуцаж, тэднийг халамжлан тэтгэж байх ёстой яам, түүнийг удирдаж байгаа сайдын байж байгаа царайг ээ.. ккк. Төрт улс байгуулахын гол үндэслэл, иргэн бүр татвар төлөхийн утга учир энд оршиж буй.. Чадалтай үедээ хураа хуримтлуул, ядарсандаа тусал.. гэдэг зарчмын дагуу бид цалин, орлогоосоо НДШ, татвар, хураамж төлдөг. Гэтэл төрийн нэрээр хурааж авсан мөнгийг хуваарилдаг ХНХЯ нь маниусаа УЛ гэж нэрлээд тэтгэвэр, тэтгэмжийг эздэд нь биш өөрсөддөө хуваарилах..

Avatar

зочин 2022-09-27 43.242.243.43

МАН ийм арчаагүй боловсролгүй хүүхнүүдээ цаашид хамгаалахгүй болох шив. Одоо авилгачин хүүхнүүд, харчуудаа зайлуулахгүй бол дараагийн сонгуульд ДАШИЙ ШОГ болно доо. Сайдууд чинь намын нэр хүндийг "УЛ" болгоод байна шүү Хотын түгжрэлийн сайдаа хар даа. Бурхан болоочид зам дээр түгжрээд байна гэнэ ээ. ийм л саад олж харж гэнэ

Avatar

Зочин 2022-09-27 202.126.89.165

МАН 2024 ОНЫ СОНГУУЛЬД АХИАД ЯЛНА, ТЭР ҮЕД САРАНГЭРЭЛ ДАХИАД Л ЯМАР НЭГ ЮМНЫ САЙД БОЛНО, ӨНӨӨДРИЙН ЭНЭ СЕНСАЦИ 2024 ОНЫ ЁСТОЙ "УЛ" БОЛЖ ОР ТАС МАРТАГДАНАДООО…..МОНГОЛЧУУД Ч ТАХИАНЫ ТАРХИТАЙ АРД ТҮМЭНШҮҮҮ

Avatar

иргэн 2022-09-27 103.11.192.133

Улны биш тэнгэр заят өрийн хишигээр амьдардаг ажил хийдэггүй ноён давхаргад байгаа 1500 өрхийн асуудалыг хөндөөд тэдний гар урт болохоор хөөрхий төрийн хатан ижийг минь албан тушаалаас нь унгав шүү. Монгол улсад ардчилал ингэж сайн хөгжсөн байгаа болхоор бид удахгүй түгжирэлгүй дүүжин тээвэр, метрогоороо зорьчоод жаргах байх даа.Түгжирэлийн сайд маань ажилаа гялалзуулаасай. хэрэв ажил нь явахгүй бол ЗГХЭГ-н дарга маань бас л огцоруулах байх даа. хатан ижийгээ ингэж байгаа юм чинь.

Avatar

Зочин 2022-09-27 103.11.192.133

гүэ яахав хэдэн хоног сайд болоод л явлаа. төлбөрө төлөөд сайд боллоо. даравгараасаа болоод огцорлоо. юу ч гэхэв дээ Гатан ижий минь.Томчуудын наймаанд бас нэгэн ашигтай алхам хийгдлээ. Сайд руу чичирч байсан хэд дахиад л чичрээд эхлэнэ. нам сайдын суудал дээрээ дахиад тендер зарлаад. хонь бүтэн чоно цатгалангийн үлгэр оршивой

Avatar

Зочин 2022-09-27 124.158.68.100

Ул гэдэг үгний буруу гэж юу байхав дээ, чааваас гэж….. ЗГ шал тэнэг юмаар оролдох юм. Тэрний оронд Хөгжлийн банк, төмөр замын хэргийг шалгаач. МАНгар ЗГ дэмий юмаар оролдохоо зогсоо.

Avatar

Ингэж ард түмэнд таалагдана гэж байхгүй 2022-09-27 66.181.164.211

Ёстой2, ингэж ажил хийхээр юу сайжрах вэ дээ, ийм төртэй байхаар ойлгомжтой- юу ч дээрдэхгүй

Avatar

Зочин 2022-09-27 66.181.161.31

УЛНЫ ХИЛЭН УЛСЫН ИХ ХУРАЛЫГ ТАРААНА ШҮҮ.

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2022-09-27 202.9.46.24

нэг тодохойлолт үгнээс болоод нифгмээрээ их сүржигнээд цаагууураа эхнээсээ томиолот нь буруу байсан иргэд их тааламжгү хандаж байгаа тул сайдыг огцруулчихдагг юм байна тодорхой эзэнгүй учирсан хохиролгүй л хэрэглдээ энэ бол зүгээр сүр даназн гэтэл эд хөрөнгөө нураалгасан өрхийн маьжиргаага алдсан төрийн хүнд сурталд өртөж байгаа олон мянган ждү эрхлэгч хувирараа бизнэс эрахлэгчид байгаа шүү тэдний төлөөл ажиллачч амарсахйанаа

Avatar

зочин 2022-09-27 103.212.117.253

Дааганаас унаж үхдэггүй, даравгараасаа болж үхнэ гэдэг л боллоо доо, ашгүй эртхэн явлаа даа, одоо боллоо боллоо, 3 удаа сайд хийнэ гэж хэрийн аавын хүү ч чадахгүй / Нямдорж л чадсан /.

Avatar

Зочин 2022-09-27 192.82.70.198

ер нь бол алдаа гаргадаггүй хэн ч байхгүй. Энэ хүнийг доромжлоод бга хүмүүс бол бусдын мууд дуртай, хүний үнэргүй амьтад. Би өөрөө сайн хүн биш шүү дээ гэж бодох чадваргүй муухай "хүмүүс" олон бнаа. Хүний хазайсан дээр нь түлхдэг зан бол хамгийн адгийн зан. Өөрөө хэзээ нэгэн цагт түүнээс дор байдалд ордог юм. Хүний мууд битгий дурла, хүмүүсээ!

Avatar

Зочин 2022-09-27 202.126.90.92

Ха ха. Ковидын зарцуулалтаа тайлагнаагүй, гэр бүлийн орлого нь огцом, бүр олон дахин өссөн, попрохоос өөр юм мэддэггүй, ажлын саад болохоор хүн болгон дургүйцэж байна. Юмыг бодитой дүгнэ. Тэгээд ч урагшаа харж амьдардаг болохоос муу муухайтайгаа зууралдаж, ухарч уралддаггүй юм шүү.

Avatar

Зочин 2022-09-27 66.181.161.16

Зөв хэллээ Монголоор дүүрэн ул шагайгчид Голдуу АНын ул шагайгч Залуучууд шүү дээ 30 жиллийн Ардчиллын ул шагайсан гай битгий удаан үргэлжлээсэй билээ дээ Эдний Ах нар нь Зоригийгоо алсан нь үнэн л шүү дээ

Avatar

Зочин 2022-09-27 66.181.160.69

Хуцааач… Ул шагайсан юм ердөөч алга.. Түмнээс сонгогдсон төрийн сайд түмнээ доромжилж болно гэж үү ?.Төр нь түмнээ хүндэлбэл түмэн олон төрөө хүндэлдэг юм шдэ …. Улиг болсон гүжирдлэгээ болих болоогүй юу ….

Avatar

Зочин 2022-09-27 192.82.90.70

yu yarina ve. namtariig n harldaa. 3 udaa gishuum bolgoloo, bolson dariud n said bolgoloo. uur yalgah gee ve

Avatar

Зочин 2022-09-27 202.170.65.54

зайлаа

Avatar

Зочин 2022-09-27 192.82.67.51

За Цагаан сараар хэвийн б**в гэж ярина шүү, яамныхан.

Avatar

зочин 2022-09-27 202.131.228.20

Чинээлэг, дундаж, ядуу, нэн ядуу гээд л ангалдаг л биз дээ. Сараа шуудхан л хэлчихэж, худлаа манжлахгүй.

Avatar

Surguuliin ner hund 2022-09-27 202.126.88.163

Manai 5-g tugsuugvi shyy

Avatar

Зочин 2022-09-27 150.129.142.96

3 УДА САИД ЯАЖ ЧАДАЖ БНА САЛТА СУКА

Avatar

ЗОЧИН 2022-09-27 180.149.67.118

Ээ чааваас даа the bottom гэдгийг шалгаад эхэлсэн үү. буруу л юм хийж байна. Бас баахан залуусыг чирэх нь. ямар хэрэгтэй юм. өөрсдөө болохгүй мэргэжлийн бус хүнийг тавьчихаад нөгөөх нь пиараас өөр юм мэдэхгүй тэнэгэрхэж байж алдаа л биз. Тэрний өшөө хорсолыг жирийн албан хаагчдаас хайх нь уу. Арай арай. нэг л биш ээ энэ хүмүүс

Avatar

Aids 2022-09-27 202.126.88.98

Yamnii turiin nariin bicgiin darga ni ajlaa hiideg umuu. Gazriin darga ednees bolj said zoliosond yavlaa bugdiig chuluulj yavuulah heregtei. Hunii erhiin medremjgui nuhud odoo amrah ni zuv

Avatar

,Зочин 2022-09-27 150.129.141.115

Өөрөө өргөдлөө өгсөн гэж худ байх өө Ул тайлбар хийхдээ тийм шинжгүй л байна лээ. Жоохон уур амьсгалыг зөөллөх гэсэн хэлбэр.

Avatar

Зочин 2022-09-27 202.126.89.25

ГАНЦ УДАА ОГЦРУУЛАХ Ч ЯАХАВ. ДАХИН САЙДЫН АЛБАНД ТОМИЛОХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ!

Avatar

Зочин 2022-09-27 202.126.90.141

Хайрт саран ээж минь даанч яавдаа. Уг нь наагуур цаагуур арга эвийг нь олоод 3 удаа МУ-ын сайдаар ажилласны үр дүнд олон түмнээсээ харамгүйгээр сайхан гуншин, цол хүртэл явлаа даа гэж. Гай болж уур уцаар бухимдал нь бага зэрэг хүрээд хэл ам загатнаад, хальтраад хэлчихсэн болохоос, тархи толгой нь тийм зүйл бодох зай талбай ч байхгүй өөгүй хөөрхөн хүндээ

Avatar

Зочин 2022-09-27 202.179.24.135

УИХ-н гишүүнийг эргэн татах хуулийг намрын чуулганаар батлаач ээ.

Avatar

Зочин 2022-09-27 202.179.21.206

МАН бол ул болсон ядуус бидний нам биш баян хүмүүсийн нам юм байна Тиймээс ард иргэд МАН нам Ман нам гэх хэрэг байна уу

Avatar

Зочин 2022-09-27 183.177.100.4

Яг ийм бурууд хатуу байгаарай

Avatar

Зочин 2022-09-27 202.21.100.210

Сарангэрэл Омск хотод оюутан байхдаа ээрүү хүүхэн байсан гэж байгаам. Кротов шиг тогонд цохиулж ээрүүгээ Оросод засуулсан юм болов уу.

Avatar

Дорждулам 2022-09-27 202.21.104.210

Сарангэрэл бол боловсрол мэдлэг тааруу, Сүрэлсүхийн татаас явдаг гэж нийгэмд яртьдаг нь үнэний ортой байх. Огцруулсан нь зөв

Avatar

zochin 2022-09-27 202.131.251.130

daritai torh shig bolson niigmees uhtel aij baina daa. tatvar 2 dahin nemj, huuhdiin mongo tanasan nohduud aij baina,. irgenii dain hurdan garaasai.

Avatar

Ичиж байна 2022-09-27 64.119.21.92

Хүн ер өөрийнхөө хэмжээнд сэтгэж өөрийнхөө зиндааны хүмүүсээр л багаа бүрдүүлдэг гэдгийг бид хангалттай харлаа. Диплом, монтажаа ард түмэнд дэлгэж харуулах кампанит ажлыг төрийн 3 өндөрлөг, УИХ болон Засгийн газрийн гишүүдээс эхэлцгээе.

Avatar

Зочин 2022-09-27 192.82.70.198

Их хурлын гишүүд нэгнийгээ мэдрэл муутай, тэнэг мангар гээд л загнаад сууж бдаг. Ийм юм байх ш д ээ. Хүн л юм чинь уурандаа юу ч гэж хэлж болно. Дараа нь гэмшдэг юм!!!!

Avatar

Зочин 2022-09-27 124.158.107.35

яамдын сайд нэр яамныхаа ажилтнуудад тал засдаг явдал байна сСарангэрэлийн хувьд яамныхаа түшмэлийн мөрийтэй трглосон асуудлыг хаацайлахыг оролдсон энэ асуудлаараа аль хэдийн огцрох болзлоо хангасан

Avatar

Иргэн 2022-09-27 202.21.104.234

Амарбаясгалан сайдаа царай зүсний өнгөөр цай сүлэхгүй гэдгийг маш сайн ойлгож аваарай. Өөрөө нэг ярилцлаганд орохдоо намаасаа дэвшүүлж байгаа хүмүүсийн царай зүсийг ч хардаг гээд бсан. Бөөн бөөн ботокс царай зүстэй, өөрийн төрсөн биеээ хэт өөрчилж янзалдаг, өөрөөрөө байж чаддаггүй хүмүүсийг төрийн өндөр албан тушаалд томилдог явдлыг зогсоогоорой гэж дахин дахин хүсмээр бна. Сарангэрэлийг огцруулах шийдвэрийг богино хугацаанд гаргаж, мэдрэмжтэй ажилласанд талархал илэрхийлье.

Avatar

Зочин 2022-09-27 202.126.90.125

техникум төгссөн гар байсан байна шүү дээ, ямар дээшээ авираа вэ

Avatar

Зочин 2022-09-27 150.129.140.212

хууль бус хөрөнгөжсөн , гурвантэрбүм давчихсан хөрөнгийн эх үүсвэр нэхэн нягтлан шалгах ухвал ч их юм илэрнэ дээ .

Avatar

MGL 2022-09-27 103.229.176.132

Бүгдийг нь үсчин болгохоор яадаг юм бол доо? Үсчинг дурын хүн хийж чадах уу?

Avatar

Зочин 2022-09-27 202.126.89.189

Сагсуу сайд блаа

Avatar

MGL 2022-09-27 103.229.176.132

Төрийн Гатан ижий ш дээ! Бяр амтагдалгүй яах вэ

Avatar

Зочин 2022-09-27 202.126.90.125

ДАРЬТАЙ ТОРХ ШИГ БОЛСОН НИЙГЭМ ДЭЛБЭРЭХЭЭС ҮХТЭЛЭЭ АЙЖ БАЙНА

Avatar

Монгол ээж 2022-09-27 66.181.178.40

удахгүй дэлбэрнэ түр цаг хожих төдий л ажил хийгээд нэмэргүй Монгол төрд шигдсэн бузар этгээдүүд төрийн оройд толгой дараалан сууж бгаа бүгд мэднэ тэд бас удахгүй түмний шүүхээр орно тэнгэрийн гэсгээлийг үе удам дамнан үүрнэ хөрөнгөөр хулхидаж болохгүй үйлийн төлөөс бий төрөөр тоглож болохгүйг сануулах түмний гэсгээл хүртэх жам юм да

Avatar

MGL 2022-09-27 103.229.176.132

Техникум төгссөн гэхээр 10 жилдээ базаахгүй сурлагатай байж дээ?

Avatar

зочин 2022-09-27 202.131.245.69

сурлага тааруу гэж шууд дүгнэх боломжгүй. амьдрал баян тул аав ээждээ туслах гэж ажил дээр эрт гарсан байж болно. эсвэл багш нар нь шоглож гаргасан байж ч болно. социализмын үед хүчээр хүүхдүүдийг 8-р анги төгөнгүүт ЕБС-д цааш сургахад цөөлдөг байсан. Дараа нь бр улаан шугам энэ тэр гээд их дээд сургуульд сурахыг нь боож хаадаг байсан. үзэл бодол угсаа гарлаар нь бас ялгаварлаж гадаад сургуульд явуулахгүй гээд түмэн шалтаг шалтгаан бий шүү.

Avatar

Зочин 2022-09-27 66.181.161.31

УЛНЫ АЙЛУУД ГЭДЭГ ҮГИЙГ ИХ ХУРАЛЫН ГИШҮҮД ХЭРЭГЛЭЖ БОЛНО ГЭСЭН ЗАХИРАМЖ ГЭЖ ОЙЛГОГДЛОО.

Avatar

зочин 2022-09-27 202.21.100.146

Энэ зөвхөн нэг сайдаар зогсохгүй одоо ард түмнээ ядуурлаас гаргах ямар арга зам байгааг харах хэрэгтэй юун үсний сэнс сам бээ мөнгө идэх арга. Энэ хүн хэн нэгний захиалгаар ингэж мөнгө угаагаад сурчихсан юм биш үү эхний тэр ковидын багц эмчилгээ, хээрийн эмнэлэг энэ тэрийг нь шалгуулах хэрэгтэй

Avatar

зочин 2022-09-27 103.10.21.119

онигоотой юмаа одоо тэтгэвэртээ гараа,супермен шиг яам яаманд очоол бсан ,ХНХЯамныхныг цэвэрлэ цэвэрлэ ,яасан их ард түмнээ доромжилдын

Avatar

Зочин 2022-09-27 66.181.180.181

Данх ул сайдаа би үхэхээр чи үр гээд хариуцлагаас зугатааж

Avatar

Зочин 2022-09-27 192.82.90.76

баяр хүргэе энэ чинь л ардчилал байхгүй юу браво

Avatar

Зочин 2022-09-27 202.126.90.34

Бас тэр үгийг нт бэлдэж өгсөн лалрын дунд шатныхныг шаогаап халах хэрэгтэй

Avatar

Ямар харамсалтай юм бэ кккк 2022-09-27 192.82.92.204

Гатан ээжийн маань "төрийн сайдын аялал" хөлийн УЛ-д хүрээд өндөрлөв гэж, ямар харамсалтай юм бэ?ккк.
Ард түмнээ Ул, толгой гэж ялгаварлан ангилдаг төрийн яамны ажилтнуудын аялал цаашид хэрхэн үргэлжлэхийг харъя даа. кккк

Avatar

Зочин 2022-09-27 202.126.90.80

энэ амарбаясгалан чинь нөгөө аав ээж ах дүүгээрээ ждү гээс зээл хэдэн тэрбумаар нь авсан нөхөр мөн биздээ?

Avatar

Зочин 2022-09-27 64.119.25.9

одоо найр хийх байх даа

Avatar

Зочин 2022-09-27 202.126.90.116

Одоо хатан эрдэнэ саран эжий цолыг яахын вэ Онгондаам даргаа

Avatar

Зочин 2022-09-27 66.181.160.69

Одоо Их Хурлаас нь тат !!!! Ард түмнээ доромжилдог , Ард түмний төлөөлөгч гэж байж болохгүй шүү!!!..

Avatar

Зочин 2022-09-27 124.158.66.19

Ул гэх үгэндээ гол нь биш ээ. Ядуурлаас хүмүүсийг гаргах арга нь тэнэглэл. Татварын мөнгийг зүгээр л салхинд хийсгэсэн. Нэгэнт ядуурлаас гаргадаг шийдэл нь стандарт болчихсоныг сайд асан Оюунгэрэл хэлсэн байсан. Тэр арга замаар ажиллах ёстой. Зүгээр л 1500 хүнд үсчний хэрэгсэл тараагаад ядуурлаас гаргачихаж чадахгүй.

Avatar

Зочин 2022-09-27 202.126.90.80

наадах чинь гайгүй тэр ОРОЛЦОО гэж хөтөлбөр бүүр аймаар жинхэнэ мөнгөний луйвар хэзээ нэг цагт аймаар юм болноо

Avatar

Vol 2022-09-27 202.131.254.206

Газар аваагүй дээр нь цурманд оруулчив уу? Эрчээ авсан бол Засгийн газар огцрох хэмжээнд хүрч мэдэх байлаа.

Avatar

зочин 2022-09-27 124.158.66.146

Сарангэрэлээ та төрд гарч монголын ард түмнийг доромжилж болохгүй та дахин төрд бүү ажилла та бол төрд ажиллах чадвар боловсрол мэдлэг байхгүй ичих нүүр булчирхай байна уу та яг одоо төрөөс үтэр түргэн зайлах хэрэгтэй таны хэлж ярьж байгаа үгэн дотор ард түмний төлөө гэсэн сэтгэл үг байхгүй та сэтгүүлч хүн энэ монгол орны өдөр бүр доройтож байгааг харж тэмцэх ёстой байсан тэгсэнгүй ээ сайдын зөөлөн суудалд сууж хулгайч улс төрийн я***н болчихлоо… зайл

Avatar

Зочин 2022-09-27 150.129.143.28

Иргэдээ ул шалаар нь дуудаж доромжилж хэзээ ч болохгүй. УИХ-д иргэдийн төлөөлөл болж суух эрх ч энэ хүнд байхгүй.

Avatar

Зочин 2022-09-27 43.228.130.188

Ард түмнээ хөлийн ул гэж доромжилсон Сарангэрэл сайдыг огцруулсанд баяр хүргэе,Цаашид энэ мэт ёсзүй,хариуцлагагүй байдлыг таслан зогсоох жишиг боллоо,МАН мандтугай Ура,,,,,

Avatar

Иргэн 2022-09-27 202.126.90.109

хуцдаг халтар чиний махан бие улан дээрээ тогтдог биз дээ энэ муу үг огт биш

Avatar

иргэн 2022-09-27 103.80.211.52

Пэ хайран төрийн хатан эрдэнэ алдар цол. Буруу л хүнийг тэнгэрт мандуулж дээ

Avatar

Зочин 2022-09-27 202.126.90.125

ХАЙРАН АРДЫН ТӨРИЙН ХАТАН ЭРДЭНЭ ИЖИЙ МИНЬ

Avatar

zochin 2022-09-27 202.131.251.130

ta nar huuhdiin mongiig boliulj baina. tatvariig 2 dahin nemj baina. buren bureldhuuneeree ogtsrooch. tegehgui bol irged tesrehed belen baina shuu. alj ehlene shuu.

Avatar

Зочин 2022-09-27 66.181.189.123

МАН одоо ард иргэдээ баян ядуугаар нь гадуурхаж эхэллээ

Avatar

MAN2 2022-09-27 64.119.25.38

uuruu urgudluu ugluu ch geh shig…. dahij turluu oruulahgui ulgui avgaigaa

Avatar

Зочин 2022-09-27 150.129.142.96

З.Х.Э ДАРГА ИИМ Л БАИХ ЕСТОИДО

Avatar

Зочин 2022-09-27 202.179.21.209

Үндсэн хууль зөрчсөн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой шүү.

Avatar

Zochin 2022-09-27 66.181.161.56

MAH BUGD z**l

Avatar

Зочин 2022-09-27 150.129.142.96

САИН БАИНА

Avatar

Зочин 2022-09-27 202.55.188.42

Зөв шүү.иим ёс зүи ухамсар хариуцлагатаи болох хэрэгтэ

Avatar

Зочин 2022-09-27 103.26.195.23

доромжлочих юм аа энэ МАНгуунууд.

Avatar

zochin 2022-09-27 98.215.126.149

hujaanuud l deer ueesee mongilchuudiig Manguunuud gedeg baisiin bilee.Teheer chi luuhaanii ur sad AN iin ardchilsan luuhaanii hoich baih n

Avatar

Зочин 2022-09-27 202.126.89.235

Зөв бич. Чи эхлээд цусаа шалгуулаарай. Тэр х***а нь чи өөрөө яг мөн байна шүү.

Avatar

Зочин 2022-09-27 174.90.223.191

Er ni strategicn ediin zasagcn uls toriin alsiin haraatai hun uls orniig awcn yawna Sarangerel ogtsroh bsan

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж