Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, Нугын тал гэдэг газар (дүүргээс зүүн зүгт 3 км)-т хоёр автомашин мөргөлдөж, иргэд төмөр хийцэд хавчуулагдлаа гэсэн дуудлага 13:20 цагт тус дүүргийн Онцгой байдлын газарт иржээ.
Тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид очиход Багануур дүүргийн харъяат Г-ийн жолоодож явсан “Соната-6” маркийн 1 зорчигчтой суудлын автомашин Багануур дүүргээс Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын чиглэлд зорчиж явсан “Тоёота Пилдэр” загварын (5 зорчигчтой) суудлын автомашинтай мөргөлдсөн байна.
Үүний улмаас тус автомашинд зорчиж явсан С (55 настай эрэгтэй), иргэн Б (52 настай, эмэгтэй), П (28 настай, эрэгтэй), Т (26 настай, эмэгтэй), С (5 сартай, эмэгтэй), Г (3 настай, эрэгтэй), “Соната 6” загварын суудлын автомашины жолооч Г (33 настай, эрэгтэй) нар автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн ЯТТТ-ийн эмч болон Цагдаагийн хэлтсийн мөрдөгч нарт хүлээлгэн өгсөн байна.