"20 сая, түүнээс дээш цалинтай иргэн 20 хувийн татвар төлнө"

Хуучирсан мэдээ: 2022.09.27-нд нийтлэгдсэн

"20 сая, түүнээс дээш цалинтай иргэн 20 хувийн татвар төлнө"

"20 сая, түүнээс дээш цалинтай иргэн 20 хувийн татвар төлнө"

Сангийн яамны мэргэжилтнүүд Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг боловсруулж дуусчээ. Иймд Сангийн яам ирэх Пүрэв гариг (2022.09.29)-т УИХ-ын даргад өргөн барих юм байна. Ирэх оноос эхлэн хүүхдийн мөнгийг өндөр орлоготой бус, зөвхөн зорилтот бүлэгт л олгохоор төсвийн төсөлд тусгажээ. Энэ хүрээнд нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох аж. Хөрөнгө оруулалтуудыг дуусгах, ам.долларын гадагшлах урсгалыг хянах зорилгоор ирэх онд онд барилга, байшин барих гэх мэт хөрөнгө оруулалтын төслүүдийг шинээр эхлүүлэхгүй юм байна.

Монгол Улсын иргэд орлогын хэмжээнээс үл хамааран 10 хувийн, ижил хэмжээтэй татвар төлж буй. Сангийн яам хэн илүү орлоготой байна тэр хүн илүү өндөр татвар төлөх зарчимд шилжих цаг болсон гэж үзжээ. Тиймээс 2023 оны төсвийн төсөлд нэг сард 20 сая ба түүнээс дээш төгрөгийн цалинтай иргэд 20 хувийн ХХОАТ (хувь хүний орлогын албан татвар) төлөхөөр тусгасан байна.

2023 оноос эхлэн нэг сарын

-10 сая хүртэл төгрөгийн цалинтай бол 10 хувийн

-15 сая ба түүнээс дээш төгрөгийн орлоготой бол 15 хувийн

-20 сая ба түүнээс дээш төгрөгийн цалинтай бол 20 хувийн татвар авахаар төлөвлөсөн байна.

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, Монгол Улсад сарын дундаж цалин 1.5 сая төгрөг байна.

Монгол Улсын 1.3 мянган иргэн буюу уул уурхайн компаниуд, банкууд гэх мэт ТОП 100 ААН-ийн удирдах түвшнийхэн 10 сая ба түүнээс дээш төгрөгийн цалинтай ажээ.

Иргэн А 20 сая төгрөгийн цалин авдаг бол эхний 10 сая төгрөгийн цалингаас 10 хувийн ХХОАТ төлж, үлдсэн 10 сая төгрөгөөсөө 20 хувийн татвар төлөх аж.

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нэг сарын 2.5 сая ба түүнээс дээш төгрөгийн цалинтай иргэдээс илүү өндөр татвар авах санал гаргаж байсан ч олон нийтийн эсэргүүцэлтэй тулж, хэрэгжүүлж чадаагүй. Харин Сангийн яам энэ удаад харьцангуй өндөр буюу 10 сая төгрөгийн босго тогтоожээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ТэнэглэлТэнэглэл
18
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж