"Мөнгөний 1200 ширхэг хайрцгийг буцааж ашиглана" | News.MN

"Мөнгөний 1200 ширхэг хайрцгийг буцааж ашиглана"

"Мөнгөний 1200 ширхэг хайрцгийг буцааж ашиглана"

"Мөнгөний 1200 ширхэг хайрцгийг буцааж ашиглана"

Нийслэлийн ИТХ-ын 2022 оны есдүгээр сарын 7-ны ээлжит хуралдаанаар нийтийн тээврийн автобус бэлэн мөнгөөр үйлчилдэг болох тухай тогтоолыг баталсан. Тодруулбал, иргэд автобусны төлбөрөө U-money картаараа болон бэлэн мөнгөөр төлөх боломжтой болох юм.

Энэ талаар Нийслэлийн хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодруулахад "Уг тогтоолын дагуу нийтийн тээврийн автобусуудад бэлэн мөнгөний хайрцаг байрлуулна. Бэлэн мөнгөөр зорчих тал дээр журам боловсруулагдаж байна. Ингэснээр иргэд бэлэн мөнгөөр ч, цахим картаараа ч төлбөрөө төлөх боломжтой болох юм. Бэлэн мөнгөний лацадсан хайрцаг тавина.

Нийслэлийн Засаг даргын захирамж гарч байж тогтоол хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл, захирамжаар нийтийн тээврийн автобусанд бэлэн мөнгөний хайрцаг байрлуулаад үйлчилж эхлэх хугацааг тогтоох юм.

Нийтийн тээврийн үйлчилгээний цахим төлбөрийн төсөл 2015 онд хэрэгжих үед автобусуудад тавьсан бэлэн мөнгөний лацтай хайрцгуудыг авсан. Түүнээс нийт 1200 ширхэг мөнгөний хайрцгийг буцааж ашиглана. Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 106 чиглэлд 900 гаруй автобус иргэдэд үйлчилдэг бөгөөд тэдгээрт бүгдэд нь бэлэн мөнгөний хайрцаг тавина.

Мөн НИТХ-ын хуралдаанаас "Улаанбаатар смарт карт" компанийн үйл ажиллагааг цуцлах шийдвэр гаргаагүй. Нийтийн тээврийн автобусанд U-money картаар төлбөрөө төлөх үйлчилгээ хэвээр байна” гэсэн юм.

Б.УНДРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-27 103.26.194.209

хайрцгандаа мөнгөө хийхгүй жолоочдоо өгсөн хэвээрээ байна

Avatar

Зочин 2022-09-27 103.212.118.154

Өмнө нь мөнгөний хайрцганд 500 хүрэхгүй төгрөг хийгээд байсан тул цуцалсан, одоо буцаан ашиглахад өмнөх зөрчлийг хэрхэн арилгах талаар бодолцсон юм болов уу???

Avatar

Зочин 2022-09-27 103.80.210.183

цаасыг өнгөтөөр хэвлээд өгөөд явж байнаа

Avatar

Зочин 2022-09-27 66.181.188.49

500han tsaas tolood yavchij chadahgui yatsan gosrii guilgachin bee chiii

Avatar

Иргэн 2022-09-27 103.57.93.50

Энэ ажил хийдэггүй эргүү малнуудыг халаач. Өглөө босоод худлаа яриад суух юм.

Avatar

ы 2022-09-27 202.21.116.11

картаа хямдруулаа арай л үнэтэй

Avatar

Зочин 2022-09-27 203.17.23.221

Хөгжлөөс ухарсан тэнэг шийдвэрээ болих хэрэгтэй.

Avatar

Зочин 2022-09-27 202.126.88.118

Тэнэг бөх даргатай хотоос өөр ямар шийд хүлээхэв дээ !

Avatar

Зочин 2022-09-27 202.21.109.91

zugeer buudal deer umu humuus uursduu cardaa tsengldeg bolgood naad cardaa 500 tog zaraach eerguu ats nuudaaa

Avatar

1234 2022-09-27 202.179.15.130

КАРТААРАА ҮЙЛЧЛҮҮЛДЭГ ИРГЭДЭД ЯМАР НЭГ УРАМШУУЛАЛ БАЙХ ХЭРЭГТЭЙ. САРД 1 ӨДӨР ҮНЭГҮЙ ЗОРЧИХ Ч ЮМУУ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж