"Мөнгөний 1200 ширхэг хайрцгийг буцааж ашиглана"

Хуучирсан мэдээ: 2022.09.27-нд нийтлэгдсэн

"Мөнгөний 1200 ширхэг хайрцгийг буцааж ашиглана"

"Мөнгөний 1200 ширхэг хайрцгийг буцааж ашиглана"

Нийслэлийн ИТХ-ын 2022 оны есдүгээр сарын 7-ны ээлжит хуралдаанаар нийтийн тээврийн автобус бэлэн мөнгөөр үйлчилдэг болох тухай тогтоолыг баталсан. Тодруулбал, иргэд автобусны төлбөрөө U-money картаараа болон бэлэн мөнгөөр төлөх боломжтой болох юм.

Энэ талаар Нийслэлийн хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодруулахад "Уг тогтоолын дагуу нийтийн тээврийн автобусуудад бэлэн мөнгөний хайрцаг байрлуулна. Бэлэн мөнгөөр зорчих тал дээр журам боловсруулагдаж байна. Ингэснээр иргэд бэлэн мөнгөөр ч, цахим картаараа ч төлбөрөө төлөх боломжтой болох юм. Бэлэн мөнгөний лацадсан хайрцаг тавина.

Нийслэлийн Засаг даргын захирамж гарч байж тогтоол хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл, захирамжаар нийтийн тээврийн автобусанд бэлэн мөнгөний хайрцаг байрлуулаад үйлчилж эхлэх хугацааг тогтоох юм.

Нийтийн тээврийн үйлчилгээний цахим төлбөрийн төсөл 2015 онд хэрэгжих үед автобусуудад тавьсан бэлэн мөнгөний лацтай хайрцгуудыг авсан. Түүнээс нийт 1200 ширхэг мөнгөний хайрцгийг буцааж ашиглана. Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 106 чиглэлд 900 гаруй автобус иргэдэд үйлчилдэг бөгөөд тэдгээрт бүгдэд нь бэлэн мөнгөний хайрцаг тавина.

Мөн НИТХ-ын хуралдаанаас "Улаанбаатар смарт карт" компанийн үйл ажиллагааг цуцлах шийдвэр гаргаагүй. Нийтийн тээврийн автобусанд U-money картаар төлбөрөө төлөх үйлчилгээ хэвээр байна” гэсэн юм.

Б.УНДРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж