ОХУ: Цэргийн тусгай ажиллагааны геополитикийн нөхцөл байдлын тухай

Хуучирсан мэдээ: 2022.09.27-нд нийтлэгдсэн

ОХУ: Цэргийн тусгай ажиллагааны геополитикийн нөхцөл байдлын тухай

ОХУ: Цэргийн тусгай ажиллагааны геополитикийн нөхцөл байдлын тухай

Одоогийн байдлаар дэлхийн анхааралд байгаа гол сэдвүүдийн нэг нь Украин Улсад явуулж буй Оросын Холбооны Улсын цэргийн тусгай ажиллагаа юм. Тус цэргийн ажиллагааг явуулж байгаа шалтгаан нь Орос-Украины харилцааны хүрээгээс хол даваад байна. Үүсээд байгаа энэхүү байдлын үндэс сууринд бусад улс орнуудад өөрийнхөө хүсэл болон хуурамч үнэт зүйлсийг тулгах гэж оролдож байгаа Барууны улсуудын зарим элитүүдийн түрэмгий бодлого оршино. Үүний хүрээнд Өрнөдийнхөн Орос Улсыг сулруулах, задлан бутаргах, устгахад чиглэсэн үе шаттай ажлыг явуулж байгаа нь илт боллоо. Цэргийн тусгай ажиллагаа эхлэхээс нэлээн хугацааны өмнө НАТО-гийн давшилтын дэд бүтцийг Оросын хилд тултал нь ойртуулж, дэлхийд Оросоос айх үзлийг түрэмгий байдлаар түгээн дэлгэрүүлж байгаа явдал нь ийм зорилготой байгаагийнх нь маргаангүй нотолгоо болчихсон.

Оросыг эсэргүүцсэн гол түшиц газрын үүргийг Украин улсад хүлээлгэсэн. Барууны сургагч зааварлагчдын найруулсан 2014 оны төрийн эргэлтийн үр дүнд энгийн ард иргэдийн эсрэг зэвсэгт хүчнийг хэрэглэж эхэлж, үндсэрхэг үзэл болон шинэ нацизмын үзэл маш өргөн дэлгэрч эхэлсэн юм. Орос улс зуучлагчийн үүргээ биелүүлж, хүчин чармайлт ихэд гаргаж байсан боловч Киев 8 жилийн турш Донбассын асуудлыг энхийн замаар шийдвэрлэх сонирхолгүй байсан.

Дээрээс нь Зеленскийн дэглэм милитаризмыг үе шаттайгаар нэмэгдүүлж байсны улмаас олон хүн амь насаараа хохирч, өдгөө тэрбээр цөмийн зэвсэгтэй болох санаархалтай байгаа тухайгаа нээлтэй зарлаж эхлэхэд хүргээд байна. Донбасст хийх ээлжит өргөн цар хүрээтэй довтолгоо нь Оросын Крымд хийх дайралтын эхлэлийг тавих байсан. Энэхүү хүчин зүйлсийн нийлбэр нь цэргийн тусгай ажиллагааг Оросын тусгаар тогтнол, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад шаардлагатай, цаг алдалгүй авах арга хэмжээ болгосон юм.

Донбассыг хамгаалах гол зорилтыг биелүүлэх явцад Оросын цэргүүд Бүгд Найрамдах Луганск Ард Улс болон Херсон, Запорожийн мужуудийн нилээдгүй хэсгийг неонацистуудаас бараг бүрэн ангижруулсан. Бүгд Найрамдах Донец Ард Улсад явуулж байгаа байлдаан үргэлжилж байна. Сохор хилэгнэлд хөтлөгдсөн дайчид болон гадаадын хөлсний цэргүүд чөлөөлөгдсөн нутаг дэвсгэрт амьдардаг 5 сая энгийн номхон иргэнийг бууны болон пуужингийн цохилтод байнга өртүүлж, Харьков мужийн эзэлсэн газар нутагтаа харгис хэрцгий үйлдэл гаргасаар байна. Киевд зааварчилгаа өгч байгаа барууны элитүүд байдлыг энхийн замаар зохицуулахаас татгалзах бодлоготой байгаа нь илт харагдаж байна.

Орос-Украины яриа хэлэлцээний явцад тодорхой харилцан тохиролцсон шийдэлд хүрсний дараа Киевд бүх тохиролцоог тасалдуулах шууд үүрэг даалгавар өгөв. Яриа хэлэлцээний үйл явцыг дэмжихийн оронд Украинд зэр зэвсэг улам ихээр нийлүүлж, мөргөлдөөнийг дэвэргэх болсон. Оросоос айх үзлийг дэлгэрүүлж байгаа нь барууны улстөрчдийг Украинд хол тусгалтай давшилтын зэвсэглэл нийлүүлэх ажлыг зохион байгуулах тухай нээлттэй мэдэгдлүүд гаргахад хүргэсэн бөгөөд тус зэвсэглэлийн системүүд Крым болон Оросын бусад мужуудад цохилт өгөх боломжийг бүрдүүлэх юм. Тэдгээрийн санаархлууд ул суурьтай байгааг Белгород болон Курск мужуудын хил орчмын суурин газруудад хийж буй террорист цохилтууд, тэр дотроо Барууны зэвсгийг ашиглан хийж буй цохилтууд харуулж байна.

Түүнээс гадна НАТО-гийн хүчин Оросын өмнөд хэсэг даяар байнгын тагнуул хийдэг. Байлдааны ажиллагааг Оросын нутаг дэвсгэрт шилжүүлж, эцэст нь түүнийг бут ниргэж, улс төр, эдийн засаг, соёлын тусгаар тогтнолгүй болгох тухай Киевын эрх баригчдад хандсан уриалга улам чанга сонсогдох болов. Барууныхан хариуцлагагүй бодлогодоо цөмийн шантаажийг ч хэрэглэж эхэллээ. Цөмийн сүйрэл нүүрлэж болзошгүй аюул байгаа ч гэсэн Запорожийн цөмийн цахилгаан станцын буудлагыг хөхиүлэн дэмжсээр байна.

НАТО-гийн тэргүүлэх улс орнуудын өндөр түвшний төлөөлөгчид Оросын Холбооны Улсын эсрэг цөмийн зэвсэг ашиглаж болох талаар мэдэгдэж байна. Иймд Украинд Оросыг үзэн ядах түрэмгий үзэл, милитаризмыг нэмэгдүүлэх, Оросыг байнга сүрдүүлж, заналхийлж байгаа явдал нь Өрнөдийн улс орнуудын элитүүдийн нэрийн хуудас болсон. Тэдгээрийн санаачилгаар үүссэн нөхцөл байдлын улмаас Оросын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнол, эрх чөлөөг байгаа бүхий л арга хэрэгслээр хангах зорилт тавьж байна. Ийм л хүчин зүйл дайчилгаа явуулах тухай Оросын удирдлагын саяхан гаргасан шийдвэрийн үндэс сууринд орших бөгөөд энэ нь цэргийн тусгай ажиллагааны бүх зорилтыг биелүүлэх, Оросын хилийн дагуу энх тайван амьдрал төвхнөх, тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн.

Эх сурвалж: МОНГОЛ УЛСАД СУУГАА ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ТэнэглэлТэнэглэл
18
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж