Путин АНУ-ын тагнуулч асан Эдвард Сноуденд иргэншил олгожээ | News.MN

Путин АНУ-ын тагнуулч асан Эдвард Сноуденд иргэншил олгожээ

Путин АНУ-ын тагнуулч асан Эдвард Сноуденд иргэншил олгожээ

Путин АНУ-ын тагнуулч асан Эдвард Сноуденд иргэншил олгожээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн экс ажилтан Эдвард Сноуденд иргэншил олгох зарлигт гарын үсэг зуржээ. Түүнтэй хамт гадаадын 75 иргэнд ОХУ-ын иргэншил олгосон байна.

Сноуден АНУ-ын засгийн газрын тагнан турших хөтөлбөрүүдийн талаарх нууцын зэрэглэлтэй мэдээллийг задруулсныхаа дараа 2013 онд гадаад орон руу дүрвэсэн. Тэрбээр 2014 онд Москвад орогнол хүсч ирсэн бөгөөд өчигдрийг хүртэл ОХУ-ын иргэншил авч чадаагүй байв.

Дэлхий даяар 2020 онд цар тахал гарч, ОХУ нь тус улс дахь гадаадын иргэдийн оршин суух зөвшөөрлийг автоматаар сунгаснаар Сноуден дахин гурван жил Москвад амьдрах эрхтэй болсон. Харин ОХУ-аас өнгөрсөн жил түүнд хугацаагүйгээр орших суух эрх олгосон юм. Ийнхүү Сноудены Москвад оршин суух эрх баталгаажсаны дараа Швед дэх эхнэр хүүхэд нь ОХУ-ын иргэншил авах хүсэлт гаргажээ. Тухайн үед тэрбээр АНУ, ОХУ-ын давхар иргэншилтэй байх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байв.

Сноуден 2019 онд АНУ-ын засгийн газраас хэргийг нь шударгаар шүүх баталгаа өгвөл эх орондоо буцах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан. Тэрбээр АНУ-д буцан очсоноор хийсэн хэргийнхээ төлөө 20 жил шоронд хорих ял сонсох хуультай.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Орос улсын иргэн болно гэдэг том аз шүү. 2022-09-27 139.5.219.33

Амжилт хүсье.

Avatar

Зочин 2022-09-27 202.21.124.69

Ийм хүний үнэргүй гутамшигт хүн манай оркуудын шүтээн гэж бодохоор ….

Avatar

Зочин 2022-09-27 202.21.124.69

Өөрийн хүүхдүүдийг хядаж хядчихаад хүний хүүхэд үрчилж авч дээ . Ийм л хүн дээ . Чааваас даа

Avatar

Зочин 2022-09-27 203.98.76.4

Мань эр албан ёсоор дайчилгаанд явах эрхээ баталгаажууллаа. Баяр хүргэе. хаха

Avatar

Зочин 2022-09-27 202.126.88.158

Америкийн шоронн Оросын иргэншил хоёр ялгаа байхгүй дээ…

Avatar

Бараг л тийм байхаа 2022-09-27 202.55.188.114

Бараг л тийм байхаа

Avatar

Зочин 2022-09-27 202.179.26.91

Shudraga uneni tuluu yavaa baatar hun

Avatar

Зочин 2022-09-27 202.126.90.18

урвагч харх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж