Путин АНУ-ын тагнуулч асан Эдвард Сноуденд иргэншил олгожээ

Хуучирсан мэдээ: 2022.09.27-нд нийтлэгдсэн

Путин АНУ-ын тагнуулч асан Эдвард Сноуденд иргэншил олгожээ

Путин АНУ-ын тагнуулч асан Эдвард Сноуденд иргэншил олгожээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн экс ажилтан Эдвард Сноуденд иргэншил олгох зарлигт гарын үсэг зуржээ. Түүнтэй хамт гадаадын 75 иргэнд ОХУ-ын иргэншил олгосон байна.

Сноуден АНУ-ын засгийн газрын тагнан турших хөтөлбөрүүдийн талаарх нууцын зэрэглэлтэй мэдээллийг задруулсныхаа дараа 2013 онд гадаад орон руу дүрвэсэн. Тэрбээр 2014 онд Москвад орогнол хүсч ирсэн бөгөөд өчигдрийг хүртэл ОХУ-ын иргэншил авч чадаагүй байв.

Дэлхий даяар 2020 онд цар тахал гарч, ОХУ нь тус улс дахь гадаадын иргэдийн оршин суух зөвшөөрлийг автоматаар сунгаснаар Сноуден дахин гурван жил Москвад амьдрах эрхтэй болсон. Харин ОХУ-аас өнгөрсөн жил түүнд хугацаагүйгээр орших суух эрх олгосон юм. Ийнхүү Сноудены Москвад оршин суух эрх баталгаажсаны дараа Швед дэх эхнэр хүүхэд нь ОХУ-ын иргэншил авах хүсэлт гаргажээ. Тухайн үед тэрбээр АНУ, ОХУ-ын давхар иргэншилтэй байх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байв.

Сноуден 2019 онд АНУ-ын засгийн газраас хэргийг нь шударгаар шүүх баталгаа өгвөл эх орондоо буцах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан. Тэрбээр АНУ-д буцан очсоноор хийсэн хэргийнхээ төлөө 20 жил шоронд хорих ял сонсох хуультай.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж