Ижевскийн сургуульд буудуулж амиа алдагсдын тоо 17-д хүрчээ | News.MN

Ижевскийн сургуульд буудуулж амиа алдагсдын тоо 17-д хүрчээ

Ижевскийн сургуульд буудуулж амиа алдагсдын тоо 17-д хүрчээ

Ижевскийн сургуульд буудуулж амиа алдагсдын тоо 17-д хүрчээ

ОХУ-ын Бүгд Найрамдах Удмурт Улсын нийслэл Ижевск хотын 88 дугаар сургуульд өнгөрсөн Даваа гаригт гал нээсний улмаас есөн хүн амиа алдаж, 20 орчим хүн шархадсан байна. ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны хэвлэлийн албанаас мэдээлснээр, урьдчилсан байдлаар, есөн хүний амь хохирсноос тав нь хүүхэд, хоёр нь боловсролын байгууллагын хамгаалагч, хоёр нь багш байсан аж. Халдлага үйлдсэн этгээд сэтгэцийн өвчтэй нэгэн байсан талаар ОХУ-ын хэвлэлүүд мэдээлж буй бөгөөд тэрээр халдлага үйлдсэнийхээ дараа амиа хорложээ.

Халдлагын улмаас амиа алдсан хүмүүст зориулж Удмуртад есдүгээр сарын 26-наас 29-ний хооронд гашуудал зарласан байна. Өнгөрсөн 2020 оны тавдугаар сарын 11-нд Казань хотын дунд сургуульд гал нээсний улмаас есөн хүн амиа алдсаны долоо нь хүүхэд байжээ. 2021 есдүгээр сарын 20-нд Пермийн улсын их сургуульд гал нээсэн хэрэг гарч, зургаан хүн амь насаа алдаж, 47 хүн шархадсан байна.

Мөрдөн байцаах хорооны мэдээлэлд үндэслэн Удмурт улсын тэргүүний цахим хуудаст өнөөдөр (2022.09.27) мэдээлснээр, Ижевскийн сургуульд гал нээсний улмаас амиа алдагсдын тоо 17-д хүрчээ. Мэдэгдэлд "Нийт 17 хүн нас барснаас 11 нь хүүхэд, зургаа нь насанд хүрэгчид байна" гэж тэмдэглэсэн байна.

"РИА Новости" агентлагийн мэдээлснээр, Ижевск хотын 88 дугаар сургуулийн төгсөгч, 1988 онд төрсөн эрэгтэй есдүгээр сарын 26-ны өглөө тус сургуульд дайран орж иржээ. Улмаар гал нээснийхээ дараа амиа хорлосон байна. Боловсролын сайд Сергей Кравцовын хэлснээр, гэмт хэрэгтэн сэтгэцийн эмчийн хяналтад байсан бөгөөд шизофрени өвчтэй байжээ. Төрийн Думын Мэдээллийн бодлогын хорооны дарга Александр Хинштейн гэмт этгээд хоёр гар буугаар зэвсэглэсэн байсан талаар мэдэгдсэн байна.

Эх сурвалж: TASS, РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ҮНЭН 2022-09-27 122.201.21.230

ОРОС ХАРХНУУД ХАА САЙГҮЙ БАЙХ ЮМ АА

Avatar

Zochin 2022-09-27 43.242.241.249

Ингэж олноор нь бууддаг үзэгдэл бол АНУ д байдаг л үзэгдэл дээ.Хаа очиж Оросод зэвсгийн хяналт сайн учир маш цөөн гардаг шүү.

Avatar

Зочин 2022-09-27 64.119.24.173

Нацистүүд ийм аюултай харгис зэрлэг этгээдүүд. Бүр сургууль рүү дайрч өчүүхэн үрс хүүхдүүдийг хүртэл буудаад өчүүхэн хайрлах сэтгэлгүй хор шардаа улайрсан этгээдүүд. Гэтэл манай эардчилагч нэртэй нөхөд нацистүүдийг дэмжиж үхчих шахаад.барууны орнуудын төрд гарсан зарим хөрөнгөтний түрэмгий бодлогыг дэмжээд

Avatar

м 2022-09-27 66.181.160.26

Эргүү минь,энд нацист гэж үг алга.Зүгээр л чам шиг шизотой гэж бичсэн байна.

Avatar

ХАХАХА 2022-09-27 122.201.21.230

ОРОСЫН ФАШИСТУУД БҮГД ШИЗОТОЙ

Avatar

Зочин 2022-09-27 64.119.22.226

Эргvv п***а минь сэтгэцийн евчтэй эмнэлэгийн хяналтанд байдаг гэж байна

Avatar

Зочин 2022-09-27 66.181.161.20

АНУд бол ердийн өдөр болгоны үзэгдэл.Тэр ч битгий хэл АНУ бусад улсад довтлоод сургууль бөмбөгдчихөөд зүгээр л уучлаарай гээд өнгөрдөг.Манайд ч гэсэн СҮХБААТРЫН талбай дээр үл мэдэгдэх нойморгүй хар машинаар 5 сайхан залуу буудчихсаныг монголчууд мартаагүй л байна

Avatar

ҮНЭН 2022-09-27 122.201.21.230

ХУД ХУД ШААХЫНМАА ХАХА

Avatar

oorsdoo buruutai 2022-09-27 103.57.92.61

OROSUUD oorsdoo hachin hachin uls zohiomloor bii bolgood baigaa n buruudaa….. UDMURT uls gej odoo haan baina aa

Avatar

з 2022-09-27 202.9.46.146

тэнэг путнээл б**с цүнх долоогчуудтай зайлуулсан бол дэлхиии өлсгөлөнд нэрвэгдхээс хамгааландаах

Avatar

Зочин 2022-09-27 202.126.88.104

Путин шиг нөхөр байждээ

Avatar

Хаха 2022-09-27 202.21.108.137

Царай зүсээрээ

Avatar

Зочин 2022-09-27 202.126.88.159

Яг дээрээ Оросууд бүгд Америкийг дууриаж атаархаж амьдарна Галзуучууд нь хүртэл тэдний галзууг дууриана.

Avatar

Зочин 2022-09-27 202.21.118.198

хамгийн чухал мэдээг орхиж. гэмт хэрэгтэн нь сэтгэцийн өвчтэй биш, харин нацистын хас тэмдэг зүүсэн нөхөр байсан шүү. ийм мэдээллийг барууныхан болоод танайхан яагаад орхиод байна

Avatar

Зочин 2022-09-27 192.82.90.70

kkk. tegeed oros bish baruuniihan baisan yumuu

Avatar

Др 2022-09-27 139.5.217.192

Хаха одоо барууныханруу чихэх нь муу лалрууд

Avatar

zochin 2022-09-27 66.181.161.24

erguu te:) naad orosod chin neo natsist geed usee huussan skin head uud buur tom bumaaraa baidgiiig medhuu…. az garaltai garuudiiig unen uzen yadan chi hecheen bogos doloogoood chamaig gantsaaraa yavaj baival yaaj dormjlohoo sain meddeg garuud l da

Avatar

Зочин 2022-09-27 64.119.22.44

Өчигдөр 15 хүн болсон гэсэн. яасан хуучин мэдээ вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж