Сурвалжлага: Амар Мэндэ Улан-Батор | News.MN

Сурвалжлага: Амар Мэндэ Улан-Батор

Сурвалжлага: Амар Мэндэ Улан-Батор

Сурвалжлага: Амар Мэндэ Улан-Батор

Украин-Оросын дайны улмаас өнгөрсөн хавраас эхлэн хойд хөршөөс Монгол Улсыг чиглэх жуулчдын хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Ялангуяа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэсэгчилсэн цэргийн дайчилгааг эхлүүлэх зарлиг гаргасантай холбогдуулан Буриад, Тувагаас наашаа хил давах үзэгдэл энгийн үетэй харьцуулахад хоёр дахин өссөн гэх үзүүлэлт байна. Нийслэл хотын гудамжаар ч монгол төрхтэй, орос хэлтнүүд олширч, эхнээсээ хэл ам таталж эхэлсэн бололтой.

Асуудлын гол нь Оросын арми цэргийн нөөцөө Буриад, Тува, Халимаг тэргүүтэй үндэстнийхээ цөөнхөөс хүчээр бүрдүүлж байна гэх мэдээ гарах болсон. Ийм учир дайныг хүсэхгүй байгаа “тэд” Монгол руу дүрвэж байна.

Улсын их дэлгүүр, Урт цагаан, Сүхбаатарын талбай, Жуков, Оффицеруудын ордон хавиар буриад иргэдтэй бишгүй л тааралдана. Тэдний царай төрхийг ялгах бараг боломжгүй ч үг хэл, үйл хөдлөл нь “Монголд дөнгөж ирсэн” гэдгийг нь харуулна. Төв талбайд саатаж, Их эзэн Чингис хааны хөшөөний өмнө зургаа татуулна, Урт цагаан орж, валютаа солиулна, их дэлгүүрээр зочилж, худалдан авалт хийнэ. Жуков, Оффицеруудын ордон хавиар хоолонд орж, буудал, түрээсийн байранд байрлана. Ерөнхийдөө нэг иймэрхүү маршруттай.

Төв талбайд саатах хэд хэдэн буриад иргэдтэй ярилцах гэсэн боловч санаснаар болсонгүй. Ихэнх нь дайныг хүсэхгүй, зугтаж байгаагаа учирлаж, “Араас ирвэл яах юм бэ” гэх болгоомжлолтой байлаа.

Чингисийн хөшөөний урд бие биенийхээ зургийг авах хоёр буриад залуутай ярилцав. Тэд аав, хүү хоёр бөгөөд өнгөрсөн амралтын өдөр Хиагтаар дамжин Монголд орж иржээ. Ирэх болсон шалтгаан нь өнөөх л дайн. Нэр, нүүрээ нууцлахыг хүссэн аав ганц хүүгээ дайнд явуулахгүй, амар жимэр амьдрахыг хүсч байгаа гэнэ. Тэрбээр ярихдаа “Нөхцөл байдал одоо ямар байгаа талаар бид өөрсдөө ч мэдэхгүй. Энэ байдал цаашдаа хэр удаан үргэлжлэхийг ч мэдэхгүй байна. Би зүгээр л хүүтэйгээ элэг бүтэн амьдармаар байна. Монголд амар тайван, сайхан байна” гэлээ.

Аав нь залуудаа хоккейн спортоор хичээллэж байснаа ярьж, спортоор дамжин нөхөрлөсөн найзууд нь Эрдэнэт хотдоо ч урьжээ.

Аав, хүү хоёр шиг буриад ахан дүүс талбайгаар ганц нэгээр тогтохгүй. Ихэнх нь гэрэлд цохиулах дургүй, юу ч ярьж чадахгүй гэдгээ хэлж, уучлал гуйна. Нар шингэхийн алдад охиноо, найзуудаа дагуулсан буриад залуутай хэдэн үг солих боломж олдов. Түүний хувьд Монголд суурьшаад олон жил болсон ч саяхан хил давж, найзуудаа авчирчээ. Тэрбээр “Хүндэрсэн, асуудал үүссэн зүйл одоогоор алга. Мэдээж, тодорхой хэмжээний орос, буриадууд орж ирж байна. Тийм ч их хүн орж ирээгүй байх. Тоолвол нэг, хоёр мянган хүн л орж ирсэн байх. Гэхдээ зөвхөн хилтэй ойрхон газруудаас л хүмүүс орж ирж байгаа. Цаанаас наашаа ирнэ гэж байхгүй” гэж ярив.

Мөн тэрбээр цэрэгт явах ёстой хүмүүс нь явж байгааг тайлбарлаж, цэргийн шалгалтад тэнцэхгүй иргэдийг буцааж байгаа талаар хэлэв. Гол нь есдүгээр сарын 28-ны өдөр бүх нийтийн санал асуулгын үр дүн гарах гэнэ. Түүнээс шалтгаалж цааш хэрхэх нь шийдэгдэх ажээ.

Сүүлийн үед хилээр орж ирсэн буриад иргэд гэмт хэрэгт холбогдлоо гэх мэдээ гарч эхэлсэн. Зарим нь эл үйлдлийг Монголд аль болох удаан байх гэсэн ядмаг арга гэж "тодорхойлсон" юм. ОХУ-ын иргэд Монгол Улсад 30 хоног визгүй, чөлөөтэй зорчих эрхтэй бөгөөд визний нөхцлөө зөрчсөн, хугацаагаа хэтрүүлсэн тохиолдолд Гадаадын иргэн харъяатын газар өөрсдийн чиг үүргийн хүрээнд шийдвэрлэнэ гэж Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо тайлбарласан.

Мэдээж ОХУ-аас орж ирсэн иргэдэд гэмт хэрэг үйлдэхээс өөр визээ сунгуулах боломж олон бий. Хамгийн энгийн арга нь “шон тойрох”. Орсон шигээ гарч, удалгүй буцаад ирнэ гэсэн үг. Талбай дээр тааралдсан буриадууд ч Монголд үлдэхийн тулд гэмт хэрэг үйлдэж, тэнэг алхам хийхгүй гэдгээ хэлж байлаа. Ядаж л Бишкек, Алматы руу нисч, "шон тойрно" гэдгээ ч учирлаж байв.

Хил хамгаалах ерөнхий газраас өгсөн мэдээллээр есдүгээр сарын 15-наас хойш Хиагт-Алтанбулаг боомтоор ОХУ-ын 5001 иргэн  Монгол Улсад нэвтэрсэн байна.

Хоногийн статистикаас харвал:

  • Есдүгээр сарын 15-нд 179 хүн
  • Есдүгээр сарын 16-нд 220 хүн
  • Есдүгээр сарын 17-нд 260 хүн
  • Есдүгээр сарын 18-нд 179 хүн
  • Есдүгээр сарын 19-нд 169 хүн
  • Есдүгээр сарын 20-нд 153 хүн
  • Есдүгээр сарын 21-нд 229 хүн
  • Есдүгээр сарын 22-нд 830 хүн
  • Есдүгээр сарын 23-нд 867 хүн
  • Есдүгээр сарын 24-нд 931 хүн
  • Есдүгээр сарын 25-нд 984 хүн Монгол Улсын хилээр нэвтэрчээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-27 82.18.83.214

Буриад ахан дүүс, элэг нэгтнээ яаж ийж байгаад хамгаалаад туслаад давна шүү энэ нөхцөл байдлыг. Одоо л нөгөө монгол гэж бахархдгаа бусаддаа харуулна шүү. Шогтвоо

Avatar

Зочин 2022-09-27 107.116.89.110

Erchuudiig n hotod nuhurgui huuhnuuded huvaarilj, huuhnuudiig n huduu ehnergui erchuuded huvaaril

Avatar

Зочин 2022-09-27 43.242.242.59

Зарим мэдлэг боловсролтой соёлтой залуу насны буриад иргэдийг өөрийн улсын иргэн болгон авах тал дээр Монгол улсын төр, засаг, ГХЯ санаачлагатай ажиллах хэрэгтэй. Манай улсын хүсэлтээр Оросын харьяатаас Ерөнхийлөгчийнх нь зарлигаар гаргадаг байх ч юмуу тийм юм сэдэх хэрэгтэй. Бид монгол болгохгүй юм бол болон арван жилийн дараа орос хүн болж хувирна.Буриадаас ядаж мянган хүнд иргэншил олгох хэрэгтэй. Буриадууд өөр улсын биш угсаа гарвал нэг Монгол улсын иргэн болох ёстой

Avatar

tuilshrahaa bolieeee 2022-09-27 66.181.160.116

gai bolson gants Bat-uuliigee yay gej bhad oor uin buriaduud ve,baga ystan het olshirvol chonotoi niilsen nohoil gesen ug,ter huzuugui huniig har mongol orniig 30 jil uhraaj ard tumniig ugeegui yduu bolgohod gollon oroltschihood odoo mongold une tsenegui ugeeree delhiin emzeg sedviig barij hoshgoruulj onoo tsugluulj bn,ug ni mongoliig huuligui MANAN uls bolgoj togloson hun. ,anh yalaa Oros-ukrianii dainiig ashiglaj mongol money olohiin tuld hoid hil deer buh baraagaa tatah heregtei gej yrij bsn

Avatar

Зочин 2022-09-27 64.119.18.161

Энэ иргэд МУ ын бараадан ирлээ. Манай улс түргэвчилсэн байрлалаар хууль, дүрэмдээ өөрчилт оруулан түр боловч байх хугацааг сунгаж суурьшуулах.Бид олуулаа болох ….Эргүүлээд ОХУ д тушаагаад өгчихөж болохгүй шүү.Дарга нараа.

Avatar

Бабаа 2022-09-27 202.126.89.127

элэг нэгт буриад ахан дүүсдээ туслах хэрэгтэй. төр засгаас харж хандах хэрэгтэй. оросууд эхлүүлсэн тэр дайндаа өөрсдөө үхэцгээн л биз.

Avatar

Zochin 2022-09-27 88.169.94.4

Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас Тэвдэж явахад Тэвнээр тусал. Иргэдийн харьцаанаас Улсын маргаашийн нэр хүнд хамаарна. Монгол улс бидэнтэй тэгж харилцаж байсан гэхээс Дорж Дулмаа нар гэж хэзээ ч ярихгүй. Хүний эрхийг хүндэтгэдэг , Ардчилсан улс гэдгээ бид хамгаалах нь зөв.

Avatar

Зочин 2022-09-27 103.57.94.214

орж ирж л байг ядахдаа орлого өснө хэрэгтэй биз дээ

Avatar

Зочин 2022-09-27 202.55.188.114

Дайн ероосоо болоогуй энэ бол тусгай ажиллагаа явагдаж л байна??? Дарга нарын хэллэгээр!!!

Avatar

Зочин 2022-09-27 192.82.75.114

үгүй тэгээд орж ирвэл ирж л байна биз дээ. Бид нар өөрсдөө ч гэсэн хил хаагдлаа Орос явмаар байна Байгаль нуур шүмээр байна алим чавга идмээр байна гээд 2 жил гаран бөөн юм болоо биз дээ. Юун сүртэй хүлээж авдаг юм_ аяга шиг жижигхэн эдийн засагтай улс байж, тэгээд ч тодорхой хэмжээгээр эдийн засагт ач холбогдол өгөөж байж л байгаа шүү дээ

Avatar

Зочин 2022-09-27 66.181.168.199

хөөрхийдөө, хүниы нутагт хэцүү байгаа, бүү ад үзээрэй
хөөрхийдөө, хүниы нутагт хэцүү байгаа, бүү ад үзээрэй
хөөрхийдөө, хүниы нутагт хэцүү байгаа, бүү ад үзээрэй
хөөрхийдөө, хүниы нутагт хэцүү байгаа, бүү ад үзээрэй
хөөрхийдөө, хүниы нутагт хэцүү байгаа, бүү ад үзээрэй
хөөрхийдөө, хүниы нутагт хэцүү байгаа, бүү ад үзээрэй

Avatar

Зочин 2022-09-27 103.57.93.192

Ирлээ гэж баярлахгүй, ирсэнгүй гэж гомдохгүйээ Буриадуудаа

Avatar

зочин 2022-09-27 64.119.16.203

зовох цагт нөхрийн чанар танигдана

Avatar

мгл 2022-09-27 202.179.11.230

Avah l heregtei, 17-r zuuniig martah yostoi. End amidarch chadahgui, baidal togtvorjihoor butsaad l yavna. Gaduurhaj ogt bolohgui, yadaj 1 udaa tuslaya.

Avatar

К.К.К. 2022-09-27 202.72.242.139

Муу жуликуудыг үхсэнд нь хүлээж авдаг юм. Дезертирууд, хулчгаруудыг орогнуулах нь дэмий л байх .

Avatar

Зочин 2022-09-27 122.201.21.135

Дэлгэцний цаанаас баатар цайрласан чи, ямар өрөвдөлтэй амьтан байгаа бол. Хорвоогийн эрээн барааныг ялгаж чадахгүй, өөртөө итгэлгүй, хоосон чалчигч минь. Чамд өөрт чинь тохиолдсон бол яаж зугатаж байгаа бол. Утга учиргүй зүйлд амь насаа эрсдэлд оруулах тэнэг ховорхон олдох байх аа…

Avatar

Зочин 2022-09-27 202.72.245.125

Монголоос минь салан тусгаарлаж Байгаль нуур өргөн Шивэр ой Сибирийг Оросуудад найр тавин өгсөн Буриад буюу Буруутанууд шүү Манайхан бодолтой л бай Тэд хэзээ ч урваж мэднэ

Avatar

Зочин 2022-09-27 66.181.160.109

Түүхийн наад захын мэдлэггүй байж шүлсээ үсчүүлнээ чи!!! Дуу, муу хар хэрээ!!!

Avatar

Зочин 2022-09-27 66.181.161.56

MANJUUD 1765 OND BAIGAL ORCHIMIIN NUTAGIIG ORHIG GARSAN.

Avatar

Зочин 2022-09-27 103.229.120.52

украйн орос хоёр бас л угсаа гарвал нэг славууд монгол буриад ч мөн ижил угсаа нэг боловч өөр өөр улсын харьяат үзэл бодол нь ч мөн өөр өөр шүү нялуурах юмгүй

Avatar

Зочин 2022-09-27 202.131.244.210

Орос тролл бичив үү дээ

Avatar

Зочин 2022-09-27 202.126.88.82

буриад гэхээс илүү ихэнх нь славянууд л байгаа шд.

Avatar

Зочин 2022-09-27 66.181.186.133

Амь зулбаж яваа бол ирсэн улсынхаа хуувь дүрмийг мөрдөөд, мөрөө л байгаасай даа. Тур путингээ дэмждэг бол хурдхан зайлсан нь дээр шүү. Манай өөрийн зомби хангалттай байгаа. Путиныг дэмждэг, дайн хийх нь зөв, нэг их эх оронч хэрнээ өөрийг нь дайнд явуулах болохоор зугтаж ирсэн новшнууд бас байгаа шүү.

Avatar

Зочин 2022-09-27 66.181.178.40

Манай Монголчууд өөрсдөө бас л таагүй авиртай таахалзсан этгээдүүд их шүү өөрсдөө л уруу татан ууж идэх гээд өдөөн хатгаад өөдгүй авирлаад л бгаа шүү хүн бүр өөрсдийгөө хичээж хянамгай дэгтэй жудагтай цадигтай бсан нь дээр шүү Ямар увайгүй ховдог шунахай луйварчин этгээдүүдийг Монгол төрийн дээр залчихаад яаж амьдраад бгаагаа эргэн нэг бодно биз

Avatar

Зочин 2022-09-27 107.116.89.110

Aytaihan zaluuchuud shg haragdaj bna 😍

Avatar

Зочин 2022-09-27 210.238.186.160

Huuliin hureend amjij orj ireh ni irne biz. Bas l yalgaagui hun. Harin orj irsen nuhduud ni manai ornii huuliig chand barimtlah yostoi. Tegeed l boloo. Bid neh sur badruulaad neg tald uilan duugarch uruvduud nuguu tald garch uzen ydaad bh hereggui

Avatar

Зочин 2022-09-27 103.9.89.194

БУРЯДУУД ГЭСЭН ДАНДАА ОРОСУУД БАЙНА ЛЭЭ. УЛСЫНХАА ХУУЛИЙГ ЗӨРЧӨӨД ЗУГТАЖ БАЙГАА УРВАГЧИД БИЗ ДЭ. БУЦААЖ ЭХ ОРОНЛУУ НЬ ЯВУУЛ.

Avatar

Зочин 2022-09-27 202.179.26.91

Oros gehees iluu nutgiin uкrain polsh humuus baih taltai

Avatar

Зочин 2022-09-27 66.181.161.31

БИД Ч ХУЖААГААС ЗУГТААД УЛААН-ҮДЭД ТОЛГОЙ ХОРОГДОХ Ч ҮЕ ИРЭХ ЮМ БИЛ ҮҮ.

Avatar

Зочин 2022-09-27 103.9.89.194

х** Л ГЭЖ ХЭЛЬЕ. ЭД НАР БИДНИЙГ САЙХАН УГТАЖ АВНА ГЭЖ БОДОЖ БНА УУ. ГОНЖ Ш ДЭЭ.

Avatar

Зочин 2022-09-27 202.179.2.18

Нийгэмд либерал хархнууд ихээр өсч үржсэн болохоор муугийн цаг ирвэл ингэхгүй гэх баталгаагүй. Либералуудад үнэт зүйл гэж байхгүй. Юу ч хийж болно.

Avatar

Зочин 2022-09-27 192.82.75.251

Malaa, oposiinzuun sibir, als dornod sli hediin china bolsn

Avatar

Зочин 2022-09-27 66.181.161.2

Муу амтай нбэдээ

Avatar

Уншигч 2022-09-27 202.131.229.195

Гоё ярилцлага авчээ. Мэдээлэл 2 талын эх сурвалжтай байх ёстой гэдийн адилаар ОХУ-аас орж ирж байгаа иргэдийн сэтгэгдлийг бас авч нийтлэх нь маш зөв зүйтэй хэрэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж