“Ноёд”-ын ноёнтон нүнжигтэй нааджээ

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

“Ноёд”-ын ноёнтон нүнжигтэй нааджээ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Ч.Баянмөнхийн мялаалгын наадам энэ сарын 20-нд төрөлх нутагт нь боллоо. Наадамд хүчит 64 бөх барилдаж, аймгийн Засаг даргын Тамгын газар, “Ноёд” группийнхэн оролцсон нь дараа жилийн наадмыг хүртэл ярих юмтай томоохон наадам болсныг харуулсан юм. Сэлэнгэ нутгийнхны бахархал “Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж энэ үеэр наадмын эзэнд  нэг өрөө байрны түлхүүр гардуулсны  зэрэгцээ түрүүлсэн бөхийг мотоциклиор байлжээ. Уг барилдаанд “Ноёд” группийн бөх, өсөх идэр начин Д.Эрхэмбаяр түрүүлж, төмөр хүлгийн эзэн болсон юм. Энэ үеэр нутгийнхан Г.Буяндоржийг бөхийн хийморь дагаж явахаас аргагүй хэмээж байв. “Ноёд”-ын ноён гэгддэг тэрбээр  Сэлэнгэ аймгийн “Таван хан”, “Ноён-Уул”  бөхийн дэвжээг байнга ивээн тэтгэдэг бөгөөд бөхчүүдэд таван ханатай өргөө цагаан гэр дөрвийг бэлэглэсэн гэнэ. Нутагтаа нэртэй бизнесмэний өнөө жилийн наадмын хаялга ирэх жилийнх нь ажил үйлс өөдрөг байхын өнгийг тодорхойлсон нь лавтай.

А.АМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж