“Бэлтэс мөрөн”-ий учруулсан хохирлыг төсвөөс төлөх ёсгүй! | News.MN

“Бэлтэс мөрөн”-ий учруулсан хохирлыг төсвөөс төлөх ёсгүй!

“Бэлтэс мөрөн”-ий учруулсан хохирлыг төсвөөс төлөх ёсгүй!

“Бэлтэс мөрөн”-ий учруулсан хохирлыг төсвөөс төлөх ёсгүй!

"Алдсан хүн арван тамтай" гэдэгтэй Хөвсгөлийнхөн нүүр тулав. Анхааруулга, сэрэмжлүүлэг мэдээллийг хууль хяналтын байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа сануулсаар байтал урд, хойд хормойгоо урж тасдаж, байдгаа барьцаалсан иргэд өнөөдөр төр төмөр нүүртэйг гайхах нь сонин. Угтаа төр албадлагын аргаар ард иргэдийн мөнгийг татвар татаас хэлбэрээр аваагүй. Тийм байхад тус аймгийн хохирсон иргэдийн төлөөлөл Авлигатай тэмцэх газарт шаардлага хүргүүлэхийн зэрэгцээ улс хохирол барагдуулах ёстойг дурдаад амжив. "Хохирогч" гэх тодотголтой 2500 гаруй хүний өмнө татвар төлөгчид ямар буруутай вэ?

Хэн нэгэн албан тушаалтан, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ‘’Бэлтэс мөрөн” ХХК-ийн хохирогчдод хандаж тайлбар өгөөгүй.

Гэлээ ч үүсээд буй нөхцөл байдлыг харгалзаж үзсэн ч татвар төлөгчдийн бүрдүүлж буй улсын төсвийн хөрөнгөөр шуналдаа хөтлөгдсөн цөөн иргэний мөнгийг нөхөн төлөх эрх зүйн үндэслэл байхгүй юм. Тодруулбал, тус компанид залилуулсан гэх 2549 иргэний 45.3 тэрбум төгрөгийн хохирлыг улс, аймгийн төсвийн алинаас ч гаргах боломжгүй гэсэн үг.

ДУР МЭДЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙСНИЙ БАЛАГ ДУУССАНГҮЙ

Covid-19-ийн үед олон бизнес хаалгаа барьж, орлогын эх үүсвэргүй иргэд нэмэгдсэн. Энэ үед богино хугацааны хөрөнгө оруулалтаар мөнгөө өсгөх боломжтой залилан өссөн юм. Үүний нэг нь "Бэлтэс мөрөн"-ий жишээ. Хадгаламж, хашаа байшин, орон сууц, үйл ажиллагаа явуулж байсан оффисын зориулалттай үл хөдлөх зэргээ зарж, барьцаалж, нийт 10-500 хүртэл сая төгрөгөөр хохирсон иргэд. Өөрсдийн сайн дураар хөрөнгө оруулагч болж залилуулсан ч өнөөг хүртэл буруугаа өрөөлөөс хайж байгаа нь харамсалтай.

Хагалгаанд орохоор хадгалж байсан хагас тэрбумынхаа талыг алдаад, улсаас нөхөн олгохыг хүсчээ.

Түүгээр ч зогсохгүй аав, ээжийнхээ үл хөдлөхийг өөрийн хашаа байшинтайгаа барьцаалсан залуу гэр бүл гээд хохирогчдын цуваанд нас, хүйс харгалзахгүй багтсан нь бэлэнчлэх сэтгэлгээтэй зарим хүний шунал эцэстээ ямар үр дагаварт хүргэж байгааг харууллаа. Мэдээж нэг талаар хохирогчдод 100 хувь бурууг тохох боломжгүй. Монгол Улсын хууль тогтоомжид тус компанийн явуулж байсан шиг залилангийн шинж агуулсан үйлдлийг зөвшөөрсөн болон буруутгасан заалт байхгүй.

Үүнээс гадна Санхүүгийн зохицуулах хорооноос 2021 оны арванхоёрдугаар сард тус аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгаланд мэдээлэл хүргүүлж байжээ. Тодруулбал, иргэдийн мөнгийг 30 хувь өсгөж өгнө гэх санхүүгийн луйварт Хөвсгөл аймгийн иргэд олноор өртөж, гэмт хэргийн хохирогч болох эрсдэлтэйг сануулсан байна. Тиймээс энэ нь зөвхөн иргэдийн өөрсдийн ашиг, сонирхлын үндсэн дээр хийгдэж, мөнгөө өсгөх боломж дээр өрнөж байсан харилцаа болохыг илтгэж байгаа юм.

Ийн эргэх холбоо бүхий залилангийн сүлжээг үүсгэсэн компани хэрхэн ажиллаж эхэлсэн нь сонирхолтой.

Эргэн сануулбал, Хөвсгөл аймагт 2021 оны дөрөвдүгээр сараас “Нэмэх даатгал” гэх тэтгэврийн даатгалын бүтээгдэхүүнийг олон нийтэд санал болгож, иргэдээс өндөр хүүтэйгээр их хэмжээний мөнгө татан төвлөрүүлж буцааж хуваарилж байсан “Бэлтэс мөрөн” ХХК-ийн үйл ажиллагаа эхэлсэн байдаг. Энэ нь нэг  харилцагчийн мөнгийг нөгөө харилцагчид өсгөн өгч, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар бусдыг залилсан явц. Ийнхүү цар тахлын үеийг далимдуулж ганцхан жилийн дотор иргэдээс 200 гаруй тэрбум төгрөг татан авч чадсан байна. Ийнхүү эхний хохирогчид асуудалд эргэлзэж, тус гэмт хэрэг байж болзошгүй асуудлыг Эрүүгийн хуулийн дагуу шалгуулсан билээ. Гэвч шалгалтын ажил үргэлжлэх тусам хэргийн мөрдөн шалгах хугацаа уртасч, хохирогчийн хамрах хүрээ ч тэлэв. Угтаа тэдгээр олон мянган иргэн залиланг анзаарч, нягталсан бол балаг ийн хүрээгээ тэлэхгүй байх боломжтой байсан.

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ 13 МЯНГАН ИРГЭНИЙГ ХЭРЭГТ ХОЛБОГДУУЛАН ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ

ЦЕГ-ын Залилах гэмт хэргийг мөрдөх хэлтсээс өгсөн мэдээллээр "Бэлтэс мөрөн" ХХК-ийн үйл ажиллагааг шалгалтын явцад зогсоож, тус компанийн удирдлага болох найман хүнийг яллагдагчаар татаж, цагдан хорьжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 13 мянга гаруй иргэнээс мөнгө татан төвлөрүүлж, 2549 иргэнд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон.

Тиймээс тус компани болон ажилтнуудын нэр дээр байсан 13 тээврийн хэрэгсэл, 12 үл хөдлөх хөрөнгийг прокурорын зөвшөөрлөөр битүүмжилж хураан авсан. Хэргийг аравдугаар сард багтаан шүүхэд шилжүүлэхээр ажиллаж байгаа аж. Төрийн банк, Хаан банк зэрэг бүх арилжааны банкны дансаар мөнгөө авч байсан нь тогтоогджээ. Мөн тус компаниас мөнгө өсгөж авсан 1600 иргэнийг иргэний хариуцагчаар татсан. Эдгээр хүнээс мэдүүлэг авахад 11.1 тэрбум төгрөг буцаан авахаар болсныг онцолсон. Ямартай ч он дуусахаас өмнө уг залилангийн хэрэг шүүхэд шилжих нь. Үүний шийдлийг хууль шүүхийн байгууллага тогтооно уу гэхээс Улаанбаатарын төв талбайд хохирсон иргэд гарч ирж, улсын төсвөөр хохирлоо барагдуулахыг хүсч буйгаа хэлээд нэмэргүй биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-27 103.229.122.74

ӨӨРТӨӨ ЗАРЦУУЛАХ МӨНГӨ БОЛ БАЙХГҮЙ ӨРӨӨЛД ЛУЙВАРДУУЛАХ МӨНГӨ БОЛ БАЙНАА БАЙНА .

Avatar

Иргэн 2022-09-27 103.57.92.170

Мөнгө авсан эзэд нь байхад төрөөр төлүүлнэ гэж битгий мөрөөд.яах гэж өөрсдөө аваачиж өгсөн юм бэ.

Avatar

Зочин 2022-09-27 202.21.108.232

Төр битгий оролц гд өрсөлдөөл мөнгөө өгцгөөгөөд бсан. Одоо татвар төлөгчдийн мөнгөнд гар дүрэх нь ээ. яасан горьдцон бурханаар бөөлжигсөд вэ.

Avatar

иргэн 2022-09-27 202.131.227.82

Шуналаа гэж.. мөнгөө хэд нугалж олох гэсэн ш**** сэтгэлийн үр дүн шүү дээ. тухайн үед мөн ч их анхааруулж байсан даа төр ав гээд шаардсан биш. Төрийн мөнгө гэж байдаггүй юм. Татвар төлөгчдийн мөнгө л төрд байна.

Avatar

ард 2022-09-27 202.9.46.146

хөвсгөл гоё газар даанч явж явж очход нүдэн мөнгө болсон хүмүүс ихтэй нэг байшин 250 к гэр 150 к ч гэх шиг дэндүү үнэтэй тайландад нэг буудлын өрөөө манайхаар хямдахн дотроо оо дүш баннтай тэгээд 60 k гаднаа бассентай тав тухтай өнгөөнии цай хоолтой малуудааа

Avatar

Хөвсгөлийн сонгогчид 2022-09-27 43.228.130.188

Очирын Ганболд,Баатар,Баатрын Цэрэнчимэд нар койн нэрээр олон тэрбум төгрөг олон иргэдээс авч залилан хийж байгаа,Иргэд мөнгөө буцааж авахыг шаардаарай хохирнр шүү,

Avatar

Зочин 2022-09-27 103.229.120.186

УЛС ТӨРЧИД ЗАСГИЙН ГАЗАР ХУВААГААД ИДЧИХДЭГ МӨНГӨНӨӨС ЖААХНЫГ Л ДУСЛЫГ Л ӨГӨХӨД ХОХИРСОН ИРГЭД БОЛЧИХНО.ХӨВСГӨЛИЙН ЦАГДАА НАР БУРУУТАЙ.МЭДСЭЭР БАЙЖ ЗОГСООГООГҮЙ.

Avatar

Зочин 2022-09-27 117.111.13.20

Битгий давар. Цагдаа сэтгүүлч очиход улаан галзуу барьж идэцгээх гээд бсан. Яасан гэж төр хохирол барагдуулах ёстой юм

Avatar

Зочин 2022-09-27 202.170.65.54

Битгий давар! юун улсын төсвөөс, татвар төлөгчдийн мөнгөнөөс төлөх юм бол тэмцэнэ шүү!!!

Avatar

Зочин 2022-09-27 103.14.37.8

Үнэгүй бяслаг зөвхөн хулганы хавханд байдаг гэдгийг мөн олон удаа олон хүн байгуулага анхааруулж байсан . Хөлс гаргаж хүч зарцуулж эд баялаг бүтдэг гэдгийг бид ухаарахгүй болоод удлаа. Эрх мэдэлтнүүд хулгайн замаар монголыг тонож байгаа одоо үед чоно борооноор гэдэгтэй адилхан зүйл болж . Хуйварыг татварын мөнгөөр төлдөг улс зөвхөн монголд байгаа шүү сангийн сайд аа

Avatar

Зочин 2022-09-27 192.82.90.70

shunal hezee ch duusahgui. odoo dahiad 1 iimerhuu yum garaad irvel dahiad l munguu bariad guitsgeene. zarchimiig n bugd medej baigaa tul hen ehelj orson n hojino geed hamaatan sadan naiz nuhduu dooroo der hiigeedbl zutgetsgeene dee

Avatar

Зочин 2022-09-27 202.21.109.91

Erguu maluud ajil hiihgui havhand belen hool baidag coin ni munkhjin geed bas huurhun zalitai batsaad odoo chimeegui boljeee

Avatar

Бадарч тахар 2022-09-27 192.82.86.141

Аймгийн бүх төвүүдэд иймэрхүү Бэлтэс мөрөнгүүд одоо ажиллаж байгаа ш дэ ! Хөдөөнийхөн их шуналтай тэр хэрээрээ их гэнэн бас их мөнгөтэй хүмүүс ! Аймгийн удирдлага хяналтын хүмүүс нь дэмжиж оролцдог юм хувь хүртэнэ ! Харин Хөвсгөлийнхэн нь азаартаад илэрчихлээ ! Хотоос л бүрэн эрхт комиссорууд аймаг бүрт томилж байж асуудлыг зогсоож цэгцэлнэ өөр арга байхгүй ! Эсвэл төр мөнгөтэй юм чинь хохирлыг нь төсвийн мөнгөнөөс гаргаж өгсөн ч яахав дэ Оюука !!

Avatar

Зочин 2022-09-27 66.181.188.30

s*****g atsan bandaash ve

Avatar

Зочин 2022-09-27 192.82.84.188

Тэнэг байсны төлөө төсвөөс мөнгө өгнө гэж арай байхгүй биз дээ. Урд чинь нүх байхад тойрч гарахгүй бол ойчноодоо яг л ийм энгийн асуудал.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж