Улсад орлого бүрдүүлдэггүй төрийн өмчит компаниудад хариуцлага тооцно

Хуучирсан мэдээ: 2022.09.26-нд нийтлэгдсэн

Улсад орлого бүрдүүлдэггүй төрийн өмчит компаниудад хариуцлага тооцно

Улсад орлого бүрдүүлдэггүй төрийн өмчит компаниудад хариуцлага тооцно

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2022.09.26/ “Хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй уулзсан байна.

Энэ үеэр тэрбээр улсын төсөвт орлого бүрдүүлдэггүй, ашигтай ажилладаггүй төрийн өмчийн компани, төрийн өмчит үйлдвэрийн газруудын жагсаалтыг гаргаж хариуцлага тооцно гэдгийг анхааруулжээ.

Тэрбээр энэ талаар цахим хуудастаа "Төр үдийн хоол хийдэг, амралтын газар ажиллуулдаг, цайны газарт оролцдог байж болохгүй. Өөрөөр хэлбэл хувийн хэвшил хийх боломжтой ажлуудад төр оролцдог, ажил булаацалддаг байх ёсгүй. Өнөөдөр “Хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй уулзлаа.

Цаашид улсын төсөвт орлого бүрдүүлдэггүй, ашигтай ажилладаггүй төрийн өмчийн компаниудын жагсаалтыг гаргана.

Мөн төрийн өмчит үйлдвэрийн газруудын жагсаалтыг гаргаж холбогдох арга хэмжээг авна. Хувийн хэвшилд даатгах боломжтой ажлуудад төр хутгалдахгүй байх, ажил авсан хувийн компаниуд ажлаа чанартай гүйцэтгэх ёстой гэдгийг аль аль талдаа анхаарах нь зүйтэй" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж