“Ослын буулт хийсэн онгоцны зөрчлийг одоогоор шалгаж дуусаагүй”

Хуучирсан мэдээ: 2022.09.26-нд нийтлэгдсэн

“Ослын буулт хийсэн онгоцны зөрчлийг одоогоор шалгаж дуусаагүй”

“Ослын буулт хийсэн онгоцны зөрчлийг одоогоор шалгаж дуусаагүй”

Төв аймгийн Аргалант сумын нутагт өчигдөр /2022.09.25/ 08:20 цагийн орчимд нисдэг тэрэг ослын буулт хийсэн. Тодруулбал, “Монголиан Эйрвэйс” ХХК-ийн нисдэг тэрэг Өвөрхангай аймгийн Хужирт сум руу нисэх замдаа зайлшгүй шаардлагаар ослын буулт хийсэн юм.

Урьдчилсан дүгнэлтээр сэнс гацсаны улмаас ослын буулт хийсэн байна. Гэхдээ ЗТХЯ-ны харьяа Нислэг техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах албаны эцсийн дүгнэлт гараагүй байгаа аж.

Энэ талаар Иргэний Нисэхийн Ерөнхий Газар (ИНЕГ)-аас өгсөн мэдээллээр "Монголиан Эйрвэйс” ХХК-ийн “EC-125” нэртэй нисдэг тэрэг нэг нисгэгч, гурван инженер техникийн ажилтантай Лүнгийн чиглэлд нисэж байгаад Төв аймгийн Аргалант сумын нутагт ослын буулт хийсэн.

Одоогоор зорчигчид эмнэлгийн үзлэгт орж байгаа.

Осол зөрчлийг ЗТХЯ-ны харьяа Нислэг техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах алба шалгаж байгаа. ИНЕГ-аас тухайн агаарын тээврийн компани болон нислэгийн аюулгүй ажиллагааг хангаж ажилладаг. "Монголиан Эйрвэйс” ХХК-ийн “EC-125” нэртэй нисдэг тэрэг нь 2020 онд Монгол Улсад орж ирсэн бөгөөд энэ оны есдүгээр сард Хятадад засвар үзлэг хийгдсэн" гэлээ.

Ослын буулт хийсэн шалтгаан дүгнэлт одоогоор хэзээ гарах нь тодорхойгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж