Нийслэлд багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 1-3 градус хүйтэн, бусад хэсгээр 5-7 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 19-21 градус дулаан байна.
Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын хоёр хоногтоо уулархаг нутгаар бага зэргийн бороо орж, ихэнх нутгаар дулаахан байна.
2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 26-НЫ 20.00 ЦАГААС ЕСДҮГЭЭР САРЫН 27-НЫ 20.00 ЦАГ ХҮРТЭЛХ
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Хур тунадас: Нутгийн баруун болон хойд хэсгээр үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө Монгол-Алтайн уулсаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр 0-5 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус.
Бусад нутгаар 5-10 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз голын хөндийгөөр 13-18 градус, Их нууруудын хотгор болон говь, тал, хээрийн нутгаар 25-30 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.
2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 28-НААС АРАВДУГААР САРЫН 2-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН
УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
Энэ сарын 28-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, аравдугаар сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.
Салхи есдүгээр сарын 30-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, аравдугаар сарын 1-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна.
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Энэ сарын 30-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, аравдугаар сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар хүйтэрнэ.
Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
Холбоотой мэдээ