"Томилолт маань Монгол Улсад байсан нь маш азтай хэрэг" | News.MN

"Томилолт маань Монгол Улсад байсан нь маш азтай хэрэг"

"Томилолт маань Монгол Улсад байсан нь маш азтай хэрэг"

"Томилолт маань Монгол Улсад байсан нь маш азтай хэрэг"

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески твиттер хуудсаараа дамжуулан монголчуудад “Баярлалаа” хэмээн талархлын үг жиргэж, монголчуудад хандан гэргий Элоисагийн хамт сэтгэлийн үгээ илэрхийлсэн дүрс бичлэг нийтэлжээ.

Тэрбээр “Монголд ажиллаж амьдрах боломж олдсон нь Элоиса бид хоёрын хувьд олон талаараа аз завшаантай хэрэг билээ. Энэ гайхалтай аяллынхаа төгсгөлд “Баярлалаа” гэх талархлын үгсийг л хэлэх үлджээ” хэмээн жиргэсэн байна.

Тус бичлэгт Майкл С.Клечески "Дипломатч нар дэлхий даяар томилогдон ажилладаг. Бидний хувьд энэ удаагийн томилолт маань Монгол Улсад байсан нь маш азтай хэрэг юм. Учир нь бид адилхан ардчилсан улсууд учраас Монголын ард түмэнтэй хамтын үнэт зүйлс ихтэй.

Монгол орон маш үзэсгэлэнтэй учраас бид азтай. Бид шинэ зүйл олж нээж, сурах их дуртай. Бас монголчууд үнэхээр найрсаг, сайхан сэтгэлтэй хүмүүс учраас бид азтай.

Тиймээс энд гурван жил гаруй хугацааг гайхалтай сайхан өнгөрүүлсэндээ талархалтай байна. Та нартаа маш их баярлалаа” гэжээ.

Түүний гэргий Элоиса “Биднийг гар дэлгэн угтаж авсан та бүхэндээ баярласнаа илэрхийлж, дахин уулзахын ерөөл дэвшүүлье. Бид олон сайхан найз нөхөдтэй болсон. Бид танай соёлын талаар их зүйлд суралцаж, олон ч аймгаар зочилсон. Баярлалаа" гэж хэлсэн байна.

Майкл С. Клечески нь АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдохоосоо өмнө Манила дахь АНУ-ын Элчин сайдын яамны Дэд тэргүүн-элчин зөвлөхийн албыг хашиж байжээ.

Филиппинд ажиллахаасаа өмнө тэрбээр Казахстаны Астана дахь АНУ-ын Элчин сайдын яамны Дэд тэргүүн-элчин зөвлөх, мөн ОХУ-ын Москва хотод суугаа АНУ-ын Элчин сайдын яаманд Улс төрийн зөвлөхөөр ажиллаж байсан аж. Эдгээр томилолтоос өмнө тэрбээр Иракийн Дивания хотод Мужийн сэргээн босголтын багийн ахлагчаар болон Польш, Швейцар улсуудад гадаад томилолтоор ажиллажээ.

Вашингтонд Төрийн Департаментад тэрээр 24 цагийн шуурхай ажиллагааны төвд Хяналтын ахлах ажилтнаар, мөн НАТО-той харилцах асуудлыг эрхлэн ажиллаж байсан аж. Түүнээс гадна Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Оросын асуудал эрхэлсэн захирал, ахлах захирлын үүрэг гүйцэтгэгч зэрэг албан тушаалууд хашиж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
52
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-26 66.181.187.110

Тагнуулч хүн ч хүн биш дээ. Монголд хөрөнгө оруулалт хамгийн чухал биш, Монголчуудад үзэл суртлын хичээл л хамгийн чухал гэж хэлсэн хүн чинь энэ хүн шүү дээ. Тэгээд ард түмэн минь өөрсдөө тунгаацгаа!!!

Avatar

Зочин 2022-09-26 202.126.90.82

eruul enhiih husey. mongol amereekiin hariltsaa ulam hugjin badarah boltugai

Avatar

Зочин 2022-09-26 59.153.113.202

Энэ эрхэм гэр бүлийн хамт үнэхээр гайхалтай эгэлгүй үлгэр дуурайлтай, энгийн бөгөөд гайхалтай дипломат эрхэмүүд байсан. Монгол түмэн та болон таны гэр бүлээс харилцаа хандлагын үлгэр жишээг олон зүйлд авсан гэж найдаж байна. Жинхэнэ ардчилалын үлгэр дуурайлал болсон. Танд болон таны гэр бүлд монгол түмэн их дотно хайртай болсон шүү, Танд болон таны гэр бүлд ажлын өндөр амжилт, аз жаргал, эрүүл энхийг хүсье, Дахин Монгол түмэнтэйгээ уулзахын ерөөл дэвшүүлье

Avatar

Асуулт 2022-09-26 192.82.92.65

Эхнэр нь ямар үндэстэн юм бэ???

Avatar

Зочин 2022-09-26 103.80.210.183

казак.

Avatar

Зочин 2022-09-26 64.119.17.44

Харин тийм ээ!! Үнэхээр азтай байлаа! Оросын элчингийн үүдэнд хэдэн хүн хэсэг хугацаанд хэвтүүлж чадлаа.Элбэгийн оронд тавих хүнээ тодоруулж чадлаа. Мөнхбаярыгаа цаазаас мулталж чадлаа гэх мэтээр азтай байлаа.

Avatar

Del 2022-09-26 202.55.188.38

Мэргэжлийн тагнуул монголд хөрөнгө оруулалт хийх хэрэггүй гэх мэтээр зөвлөнө

Avatar

Зочин 2022-09-26 192.82.73.178

Соёлтой улсууд ч өөр байна. Гэтэл азизов гэгч гөлөг бидний хэрэгт оролцдог хэн бэ

Avatar

https://president.mn/tamgiin-gazriin-udirdlaguud/#team-image-4168 2022-09-26 5.8.26.202

Хөдөлмөрийн тухай хуулийн 6, 7, 53, 56 дугаар зүйлийг зөрчиж байгаа эрх зүйн чадамжгүй луйврын ерөнхийлөгч нэртэй Ухна овогт Хүрэлсүх хөгшин дарамтаа зогсоно уу. шагналын тасгийнэмэгтэй ажилтны амь нас чинийхээс үнэ цэнэтэй (Sticky ABUSER on FEMALE WORKER)

Avatar

Зочин 2022-09-26 192.82.75.211

МОНГОЛД ХҮНЛЭГ ЭНРЭГҮЙ НИЙГЭЖ БИШ ТӨРД ҮҮРЭОСЭН ХУЛГАЙЧ НАРЫН ГАЙГААР ДЭЭРЭМ ЛУЙВАР ХАУУЛЬ ҮҮРЭЛСЭН ХҮНЛЭГ БИШ ХАМГИЙН АРЧААГҮЙ АРДЧИЛСАН ХЭМЭЭХ ДҮРТЭЙ ХУДАЛ ХУУРМАГЫН НИЙГЭМ БИ БОЛЛОО ЭНЭ БОЛ МОНГОЛ ХҮНИЙ ТӨРЛӨХ ЗАН ЧАНАРТ ХЭЗЭЭЧ НИЙЦЭХГҮЙ МОНГОЛ ХҮН БОЛ ЯМАРЧ НИЙГЭМД ХУВИЙН ЭРХ ЧӨЛӨӨТТЭЙ АМЬДАРЧ ЧАДДАГ БАЙГАЛЫН НАРААРТ ХҮНЛЭГ АРД ТҮМЭН

Avatar

Зочин 2022-09-26 103.57.92.181

Эрхэм элчин сайд танд болон танай сайхан гэр бүлд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Хойшдын ажилд нь амжилт хүсье. Эргээд баяртай уулзахын ерөөл дэвшүүлье.

Avatar

Зочин 2022-09-26 202.21.111.198

хайр татсан сайхан хүмүүс

Avatar

оюун 2022-09-26 202.21.111.198

гоё хүн шүү

Avatar

Зочин 2022-09-26 192.82.83.10

Монголд яагаад Амеркийн хөрөнгө оруулалт орж ирдэггүй юм бэ. "Хоосон ардчилал, хүний эрх" гэсэн яриагаар бид цадлаа. "Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг нь дээр" гэдэг.

Avatar

Зочин 2022-09-26 202.21.111.198

мэдрэл

Avatar

Ард иргэд 2022-09-26 202.126.89.82

Хөрөнгө оруулаад ирэхээр нь шоронд хийгээд мөнгийг нь дээрэмдээд бхаар яаж оруулж ирэхэв дээ монголд хөрөнгө оруулахаас гадны бүх улс айж бна

Avatar

МУ-ын жирийн иргэн 2022-09-26 202.21.111.198

Энэ эрхэм гэр бүлийн хамт үнэхээр гайхалтай эгэлгүй үлгэр дуурайлтай, энгийн бөгөөд гайхалтай дипломат эрхэмүүд байсан. Монгол түмэн та болон таны гэр бүлээс харилцаа хандлагын үлгэр жишээг олон зүйлд авсан гэж найдаж байна. Жинхэнэ ардчилалын үлгэр дуурайлал болсон. Танд болон таны гэр бүлд монгол түмэн их дотно хайртай болсон шүү, Танд болон таны гэр бүлд ажлын өндөр амжилт, аз жаргал, эрүүл энхийг хүсье, Дахин Монгол түмэнтэйгээ уулзахын ерөөл дэвшүүлье

Avatar

Ard 2022-09-26 24.13.36.85

Mongol dahi hamgiin nairsag mundag elchin baisan shuu! Hajuud ni ter umhii ivani baij baigaa ni unen deerelhuu, uhamsargui balai!

Avatar

зочин 2022-09-26 192.82.65.103

эрхэм хүнд ажлын өндөр амжилт эрүүл энхийг хүсье

Avatar

Зочин 2022-09-26 103.161.242.135

Эрхэмсэг ноён ,ноёгтой Клеческий нарт гүн талархлаа илэрхийлье…

Avatar

Зочин 2022-09-26 103.26.195.23

Ноён Клечески, Хатагтай Элоиса! Та нарт их баярлалаа. Сайн сайхныг хүсье!!!

Avatar

Уншигч 2022-09-26 103.57.93.198

Танд баярлалаа, ажилд тань амьдралд тань гэр бүлд тань эрүүл энх аз жаргалыг хүсэн ерөөе.

Avatar

Dr.D.Dashpurev 2022-09-26 192.82.66.11

we are very love and respect him

Avatar

Зочин 2022-09-26 103.57.95.230

Азизовыг яаж явуулах вэ таминээ? Тэр бүр мөнхөрлөө. Монголын хамгийн том дарга шиг л байна.

Avatar

Зочин 2022-09-26 202.9.46.5

энэ хүн бол гайхамшигтай эгэл нэгэн бүх монголчуудад сайнаар дурсагдах эрхэм хүн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж