"Томилолт маань Монгол Улсад байсан нь маш азтай хэрэг"

Хуучирсан мэдээ: 2022.09.26-нд нийтлэгдсэн

"Томилолт маань Монгол Улсад байсан нь маш азтай хэрэг"

"Томилолт маань Монгол Улсад байсан нь маш азтай хэрэг"

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески твиттер хуудсаараа дамжуулан монголчуудад “Баярлалаа” хэмээн талархлын үг жиргэж, монголчуудад хандан гэргий Элоисагийн хамт сэтгэлийн үгээ илэрхийлсэн дүрс бичлэг нийтэлжээ.

Тэрбээр “Монголд ажиллаж амьдрах боломж олдсон нь Элоиса бид хоёрын хувьд олон талаараа аз завшаантай хэрэг билээ. Энэ гайхалтай аяллынхаа төгсгөлд “Баярлалаа” гэх талархлын үгсийг л хэлэх үлджээ” хэмээн жиргэсэн байна.

Тус бичлэгт Майкл С.Клечески "Дипломатч нар дэлхий даяар томилогдон ажилладаг. Бидний хувьд энэ удаагийн томилолт маань Монгол Улсад байсан нь маш азтай хэрэг юм. Учир нь бид адилхан ардчилсан улсууд учраас Монголын ард түмэнтэй хамтын үнэт зүйлс ихтэй.

Монгол орон маш үзэсгэлэнтэй учраас бид азтай. Бид шинэ зүйл олж нээж, сурах их дуртай. Бас монголчууд үнэхээр найрсаг, сайхан сэтгэлтэй хүмүүс учраас бид азтай.

Тиймээс энд гурван жил гаруй хугацааг гайхалтай сайхан өнгөрүүлсэндээ талархалтай байна. Та нартаа маш их баярлалаа” гэжээ.

Түүний гэргий Элоиса “Биднийг гар дэлгэн угтаж авсан та бүхэндээ баярласнаа илэрхийлж, дахин уулзахын ерөөл дэвшүүлье. Бид олон сайхан найз нөхөдтэй болсон. Бид танай соёлын талаар их зүйлд суралцаж, олон ч аймгаар зочилсон. Баярлалаа" гэж хэлсэн байна.

Майкл С. Клечески нь АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдохоосоо өмнө Манила дахь АНУ-ын Элчин сайдын яамны Дэд тэргүүн-элчин зөвлөхийн албыг хашиж байжээ.

Филиппинд ажиллахаасаа өмнө тэрбээр Казахстаны Астана дахь АНУ-ын Элчин сайдын яамны Дэд тэргүүн-элчин зөвлөх, мөн ОХУ-ын Москва хотод суугаа АНУ-ын Элчин сайдын яаманд Улс төрийн зөвлөхөөр ажиллаж байсан аж. Эдгээр томилолтоос өмнө тэрбээр Иракийн Дивания хотод Мужийн сэргээн босголтын багийн ахлагчаар болон Польш, Швейцар улсуудад гадаад томилолтоор ажиллажээ.

Вашингтонд Төрийн Департаментад тэрээр 24 цагийн шуурхай ажиллагааны төвд Хяналтын ахлах ажилтнаар, мөн НАТО-той харилцах асуудлыг эрхлэн ажиллаж байсан аж. Түүнээс гадна Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Оросын асуудал эрхэлсэн захирал, ахлах захирлын үүрэг гүйцэтгэгч зэрэг албан тушаалууд хашиж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
54
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж